Телевиз: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б 64.119.22.69 (яриа)-н хийсэн засваруудыг Munkhzaya.E-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Tag: Rollback
Мөр 21:
===Монгол телевизийн төлөвшил===
 
19751972 онд Монгол телевиз нь “Интервидение” олон улсын телевизийн байгууллагийн гишүүн болсон юм. 1980 онд Монгол телевиз техникийн шинэчлэл хийсэн байна. Хуучирсан тоног төхөөрөмжийг шинэчилж өнгөтөөр нэвтрүүлэг дамжуулах болжээ. 1981 1980 оны олимпийн наадам, 1981 оны 3 сарын 22-өөс 30-ний хооронд Ж.Гүррагчаа сансарт ниссэн тухай шууд дамжуулан үзүүлж байлаа. 1971 онд “Интерспутник” хиймэл дагуулын тусламжтайгаар радио, релейний шугамаар орон даяар нэвтрүүлэг дамжуулах болсон. 1980 оноос эфирийн цагаа нэмэгдүүлж долоо хоногт 6 өдөр эфиртэй болжээ. Энэ үеэс “Оддын ахан дүүс”, “Оноо хурд хором”, “Бид Артек явна” зэрэг шинэ нэвтрүүлэг гарах болсон. 1972 онд Монгол телевизийн дэргэд “Телекино” үйлдвэр байгуулагджээ. Ургацын далай нэвтрүүлэг радиогоос телевизийн хувилбарт шилжсэн байна.
1990 онд ASIASAT-1 хиймэл дагуулаар нэвтрүүлгээ дамжуулах болсон. 1991 оны 1 сарын 1-ээс Монгол телевизийн сувгаар америкийн телевизийн нэвтрүүлгийг үзүүлдэг болжээ. 1992 онд Монгол телевиз бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөнд орж бие даасан студи байгуулагджээ. 1992 оны 4 сарын 25-нд сэтгүүлч Ц.Нармандах “Чөлөөт телевиз”, Д.Гарам-Очир “Мэдээлэл арилжааны чөлөөт суваг” байгуулжээ. Мөн уран бүтээлийн “Жолоо” нэгдэл үүссэн. Энэ бол хувийн арилжааны телевиз байгуулах гэсэн анхны оролдлого гэж хэлж болно.
1997 онд Монгол телевиз “Ханилаг”, “Алслал”, “ACD” зэрэг 20 гаруй студи болж бүтцийн өөрчлөлт хийжээ. Гэвч тун удалгүй дахин редакцийн бүтэц зохион байгуулалтандаа оржээ. 1998 онд Монгол телевиз Японы засгийн газрын тусламжтайгаар техникийн шинэчлэл хэсэгчилж хийв. 1998 оноос Монгол телевиз өдөр бүр нэвтрүүлэг дамжуулах болж, өглөөний хөтөлбөр нээсэн. 1998 онд Монгол Улсын парламент “Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хууль батлав. Ингэснээр Монгол телевиз нь “МҮТВ” хэмээн нэрээ өөрчилжээ. 2005 онд Олон нийтийн радио телевизийн тухай хууль батлагджээ. Анх байгуулагдсанаасаа хойш төрийн мэдэлд байж, эрх баригчдын дуу хоолой болж байсан МҮТВ нь олон нийтийн статустай телевиз болов.
 
===Монголын арилжааны телевизүүд===
19781972 онд байгуулагдсан “Телекино” үйлдвэрийн бааз сууринд түшиглэн нийслэл хотын захиргааны мэдлийн “Улаанбаатар” телевизийг байгуулжээ. Тус телевиз анхны нэвтрүүлгээ 1992 оны 9 сарын 15-нд үзэгчдэд хүргэсэн байна. УБТВ нь хотын захиргаанаас санхүүжиж, монгол телевизийн сувгаар долоо хоногт нэг удаа нэвтрүүлэг дамжуулдаг байлаа. 1995 оноос “Өглөөний мэнд” хөтөлбөрийг дамжуулдаг болсон. 1998 онооc “UBSTV” хэмээн нэрээ өөрчилжээ. Тус телевиз нь 1997 оноос дуу хөгжим, кино, танин мэдэхүйн нэвтрүүлэг дагнан бэлтгэж нэг өдрийн эфирээ зориулж байлаа. ОХУ, Япон, БНСУ-ын телевизүүдтэй хамтран ажиллаж “Загасан нүд” олон улсын теле наадмыг зохион байгуулж байсан. 1996 оны 9 сарын 27-нд Монголын анхны арилжааны телевиз “25-р суваг” байгуулагдсан. Мөн онд Америкийн хөрөнгө оруулалттай мэдээллийн “EAGLE” телевиз үйл ажиллагаагаа эхэлжээ. 1998 оноос эхлэн Монголын үндэсний телевиз PAL системээр нэвтрүүлгээ цацах болжээ. Үүнээс өмнө SECAM системээр нэвтрүүлгээ дамжуулдаг байлаа. EAGLE телевиз 2003 онд түр хаагдаад 2005 оноос нэвтрүүлгээ сэргээжээ. 2003 онд TV5, TV9 гэсэн хоёр ч арилжааны телевиз шинээр нээгджээ. 1995 оноос Монголд гадаадын болон дотоодын телевизүүдийн нэвтрүүлгийг дахин дамжуулах үйл ажиллагаа явуулдаг кабелийн сүлжээ бий болов. Хамгийн олон хэрэглэгчтэй нь Монгол-Хятадын хамтарсан “Сансар” кабелийн телевиз юм. Гадаад дотоодын телевизийн сувгуудыг дахин дамжуулахаас гадна Сансар кабелийн телевиз нь өөрийн гэсэн 4 суваг нээсэн. 2010 оны байдлаар зөвхөн УБ хотод 20 гаруй телевиз үйл ажиллагаагаа явуулж байв. Харин 2014 оны байдлаар Монгол Улсад 160 гаруй телевизийн компани ажиллаж байгаагаас 90 гаруй нь Улаанбаатар хотоос нэвтрүүлгээ дамжуулж байна. Монголын телевизүүдийн холбоо 2005 онд байгуулагдсан. Тус холбоо жил бүр “Алтан шонхор” теле наадмыг зохион байгуулдаг.
 
==Дэлхийн телевизийн өдөр==