Телевиз: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 26:
 
===Монголын арилжааны телевизүүд===
197,1978 онд байгуулагдсан “Телекино” үйлдвэрийн бааз сууринд түшиглэн нийслэл хотын захиргааны мэдлийн “Улаанбаатар” телевизийг байгуулжээ. Тус телевиз анхны нэвтрүүлгээ 1992 оны 9 сарын 15-нд үзэгчдэд хүргэсэн байна. УБТВ нь хотын захиргаанаас санхүүжиж, монгол телевизийн сувгаар долоо хоногт нэг удаа нэвтрүүлэг дамжуулдаг байлаа. 1995 оноос “Өглөөний мэнд” хөтөлбөрийг дамжуулдаг болсон. 1998 онооc “UBSTV” хэмээн нэрээ өөрчилжээ. Тус телевиз нь 1997 оноос дуу хөгжим, кино, танин мэдэхүйн нэвтрүүлэг дагнан бэлтгэж нэг өдрийн эфирээ зориулж байлаа. ОХУ, Япон, БНСУ-ын телевизүүдтэй хамтран ажиллаж “Загасан нүд” олон улсын теле наадмыг зохион байгуулж байсан. 1996 оны 9 сарын 27-нд Монголын анхны арилжааны телевиз “25-р суваг” байгуулагдсан. Мөн онд Америкийн хөрөнгө оруулалттай мэдээллийн “EAGLE” телевиз үйл ажиллагаагаа эхэлжээ. 1998 оноос эхлэн Монголын үндэсний телевиз PAL системээр нэвтрүүлгээ цацах болжээ. Үүнээс өмнө SECAM системээр нэвтрүүлгээ дамжуулдаг байлаа. EAGLE телевиз 2003 онд түр хаагдаад 2005 оноос нэвтрүүлгээ сэргээжээ. 2003 онд TV5, TV9 гэсэн хоёр ч арилжааны телевиз шинээр нээгджээ. 1995 оноос Монголд гадаадын болон дотоодын телевизүүдийн нэвтрүүлгийг дахин дамжуулах үйл ажиллагаа явуулдаг кабелийн сүлжээ бий болов. Хамгийн олон хэрэглэгчтэй нь Монгол-Хятадын хамтарсан “Сансар” кабелийн телевиз юм. Гадаад дотоодын телевизийн сувгуудыг дахин дамжуулахаас гадна Сансар кабелийн телевиз нь өөрийн гэсэн 4 суваг нээсэн. 2010 оны байдлаар зөвхөн УБ хотод 20 гаруй телевиз үйл ажиллагаагаа явуулж байв. Харин 2014 оны байдлаар Монгол Улсад 160 гаруй телевизийн компани ажиллаж байгаагаас 90 гаруй нь Улаанбаатар хотоос нэвтрүүлгээ дамжуулж байна. Монголын телевизүүдийн холбоо 2005 онд байгуулагдсан. Тус холбоо жил бүр “Алтан шонхор” теле наадмыг зохион байгуулдаг.
 
==Дэлхийн телевизийн өдөр==