Хорлоогийн Чойбалсан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 112:
 
[[Файл:Khalkhin Gol George Zhukov and Khorloogiin Choibalsan 1939 -1.jpg|thumb]]
1941 оны 6 сарын 22-нд [[Нацист Герман|Герман]] [[ЗХУ]]-д гэнэт довтолсноор БНМАУ-ын гол холбоотон - Зөвлөлт гүрэн [[Дэлхийн хоёрдугаар дайн|Дэлхийн II дайнд]] татагдан орлоо. Дайны эхний өдрөөс [[Монгол Улс|БНМАУ]] Зөвлөлтийн талд баттай зогсож, "Бүхнийг фронтод" уриан дор ажиллаж, амьдарч эхлэв. Зөвлөлтийн ард түмэнд бололцоотой бүхнээрээ туслах хөдөлгөөн нийт монголчуудын дунд өрнөлөө. Нийтдээ хагас сая шахам [[адуу]] фронтод зориулан хямд үнээр худалдаж, 32 мянга гаруй морь бэлэглэв. Мөн 938 вагон дулаан хувцас, хүнсний зүйл, хувийн бэлгийг хандивласны дээр Монголчуудын хөрөнгөөр [["Хувьсгалт Монгол" танкийн бригад]], [["Монгол ард" нисэх онгоцны эскадриль|"Монгол ард" нисэх онгоцны эскадрилийг]] байгуулан, Улаан армид хүлээлгэн өгч, танкийн бригадын бүх хангалтыг дайн дуустал хариуцаж байв.
 
Дэлхийн II дайны сүүлчээр буюу 1945 оны 2 сард Ялтад хуралдсан [[ЗХУ]], [[АНУ]], [[Их Британи]]й Засгийн газрын тэргүүн нарын [[Ялтын уулзалт|Ялтын бага хурлаар]] дайны дараа Дэлхий дахинд энх амгалан байдал тогтоох, бататгах асуудал хэлэлцсэнийн зэрэгцээ Японд дайн зарлах тухай мөн тохиролцов. Энэ хурлын үеэр гурван их гүрний Засгийн газрын тэргүүн нар ЗХУ-ын гаргасан санал болох "Гадаад монголын статус квог хэвээр байлгах"-ыг хүлээн зөвшөөрөв. Энэ нь Монголын тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд зөвшөөрөх эхлэл болов. Тухайн үед Хятад улс Монголыг өөрийн салшгүй хэсэг гэж үзэж байсан ч Сталины шахалтаар зөвшөөрөхөөс аргагүй байдалд орсон байна. 1945 оны 7 сарын эхээр Чойбалсанг Сталин Москвад урьж, тусгаар улсын Засгийн газрын тэргүүний хэмжээнд, хоёр улсын төрийн далбааг мандуулан, хүндэт харуул жагсаан хүлээж авчээ.