Макро эдийн засаг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
27.123.212.138 (Яриа) хэрэглэгчийн 544598 засварыг цуцлах
Tag: Undo
Мөр 42:
=== Нийт эрэлт - нийт нийлүүлэлт ===
 
Нийт эрэлт, нийлүүлэлтийн загвар([[AD-AS загвар]]) нь макро эдийн засгийг тайлбарладаг стандарт сурах бичгийн загвар болсон. Энэхүү загвар нь нийт эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийн хувьд үнийн түвшин болон гарцын(үйлдвэрлэл) түвшинг харуулдаг.
 
Уламжлалт Кэйнсийн онолоор бол нийт нийлүүлэлтийн муруй потенциал үйлдвэрлэлийн(бүрэн ажил эрхлэлттэй үе) түвшинд мэдрэмжгүй болдог. Эдийн засаг потенциал үйлдвэрлэлээс илүүг үйлдвэрлэх боломжгүй учир нийт эрэлт илүү их нэмэгдэх нь илүү их үйлдвэрлэлийг бий болгохоос илүүтэй үнийг өсгөдөг байна.
Мөр 50:
=== IS-LM загвар===
 
[[IS-LM загвар]] нь бүтээгдэхүүн болон мөнгөний зах зээлүүдийн тэнцвэрийг хангадаг хүү болон үйлдвэрлэлийн хэмжээг харуулдаг. Бүтээгдэхүүний зах зээл нь хөрөнгө оруулалт болон хадгаламжийн(IS) тэнцвэрээс, мөнгөний зах зээл нь мөнгөний нийлүүлэлт болон эрэлтийн тэнцвэрээр илэрхийлэгддэг. IS муруй нь хүү өгөгдсөн үеийн хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл өгөгдсөн үеийн хадгаламжтай тэнцэх цэгүүдийг агуулдаг. Энэхүү загвар нь мөнгөний болон төсвийн бодлогын нөлөөг харуулахын тулд ашиглагддаг.
 
=== Өсөлтийн загварууд ===
 
[[Солоугийн өсөлтийн загвар|Өсөлтийн загвар]] нь урт хугацааны эдийн засгийн өсөлтийг тайлбарладаг хамгийн энгийн, ерөнхий загвар юм. Загвар нь үйлдвэрлэлийг капитал болон хөдөлмөрөөс хамааруулдаг үйлдвэрлэлийн функцыг ашигладаг. Загварт ажилгүйдэл болон капиталын өөрчлөлт байхгүй үед хөдөлмөр болон капитал нь тогтмол түвшинд ашиглагддаг гэж үздэг.
 
Эдийн засгийн өсөлт нь капиталын хэмжээ нэмэгдэх, хүн ам ихсэх эсвэл технологийн дэвшил гарсан үед л гарна. Хадгаламжийн хэмжээ ихсэх нь капиталын хэмжээг нэмэгдүүлж эдийн засагт түр зуурын өсөлтийг бий болгодог. Гэхдээ элэгдлийн хувь капиталын өсөлтийг хязгаарладаг. Солоугийн загварын дагуу нэг хүнд ногдох үйлдвэрлэлийн өсөлт нь зөвхөн бүтээмжийг нэмэгдүүлдэг технологийн дэвшилээс хамаардаг гэж үздэг.
Мөр 63:
 
=== Мөнгөний бодлого ===
{{цааш унших|Мөнгөний бодлого}}
 
Төв банк хэд хэдэн арга замаар мөнгөний нийлүүлэлтийг хянаж мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг. Төв банк бонд худалдан авч зах зээл дээрх мөнгөний нийлүүлтийг ихэсгэж, хүүг бууруулдаг. Мөн эсрэгээрээ төв банк бонд гарган худалдаалж зах зээл дээрх мөнгийг хумидаг.
 
Төв банк зорилтод бодлогын хүүг барьж байхын тулд мөнгөний нийлүүлэлтэнд нөлөөлж байдаг. Харин зарим нь хүүг хэлбэлзэхийг зөвшөөрч оронд нь инфляцийн түвшинг онилж байдаг. Төв банк ерөнхийдөө аль болох бага инфляцын түвшинд илүү их үйлдвэрлэлийг бий болгохыг зорьдог.
 
Уламжлалт мөнгөний бодлого зарим үед үр дүнгүй болдог. Хүү болон инфляци бараг "0"-тэй ойролцоо үед төв банк мөнгөний бодлогыг уламжлалт арга барилаар хэрэгжүүлж болохгүй. Харин уламжлалт бус [[quantitative easing]] гэх бодлогыг хэрэгжүүлж болно. Төв банк өвхөн засгийн газрын бонд худалдаж авахаас гадна байгууллагын бонд, хувьцаа болон бусад үнэт цаас худалдан авч эдийн засгийг дэмжиж болно.
 
=== Төсвийн бодлого ===
{{цааш унших|Төсвийн бодлого}}
 
Төсвийн бодлого нь засгийн газрын орлого болон зарлагыг хэрэгсэл болгон ашиглаж эдийн засагт нөлөөлөх бодлого юм. Жишээ нь хэрэглээ, татвар, өр зээл гэх мэт..
 
Line 79 ⟶ 75:
 
Мөн засгийн газар олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлбэл хувийн салбарын хэрэглэх нөөцийг хязгаарладаг. Эдийн засагт нэмэлт үйлдвэрлэл нэмэхийн оронд хувийн салбарын хийх юмыг засгийн газар хийдэг. Мөн засгийн газрын хэрэглээ хүүгийн түвшинг нэмэгдүүлж улмаар хөрөнгө оруулалтыг хязгаарлах явдал ч бий. Зарим хүмүүс эдийн засгийн уналтад орсон, нөөц бүрэн ашиглагдаагүй болон хүү бага үед энэ нь асуудал биш хэмээн маргадаг.
 
 
 
== Мөн үзэх ==
* [[Микро эдийн засаг]]
* [[Эдийн засаг]]
 
[[Ангилал:Макро эдийн засаг| ]]