Мауссолос хааны бунхан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 1:
[[Файл:Mausoleum_of_Halicarnassus.jpg|thumb|right| [[Maусолус|Мауссоллос]]ын [[бунхан]], 1572. Maртин Хээмскэрк]]
 
'''Мауссоллосын булш''', '''Маузоллосын бунхан''' ({{lang-gr|Μαυσωλεῖον της Ἁλικαρνασσοῦ}}) эсвэл '''Галикарнассусын бунхан''' гэж олноо нэрлэгддэг байгууламж нь МЭӨ 353-350 оны хооронд Персийн нэгэн хаант улсын хаан Мауссоллос болон түүний эхнэр бөгөөд эгч нь болох [[Кариагийн Артемис II]] нарт зориулан Галикарнассус буюу одоогийн [[Турк]] улсын Бодрумд баригджээ. Уг барилгыг Грекийн [[архитекторч]] [[Сатирус]], [[Пифиус]] <ref name="Kostof">{{cite book | last = Kostof | first = Spiro | title = A History of Architecture | publisher = Oxford University Press | year = 1985 | location = Oxford | page = 9 | isbn = 0-19-503473-2}}</ref><ref name="Gloag">{{cite book | last = Gloag | first = John | title = Guide to Western Architecture| origyear = 1958 | edition = Revised | year = 1969 | publisher = The Hamlyn Publishing Group | page = 362}}</ref> нарын удирдлага дор барьсан бөгөөд ойролцоогоор 45 метр өндөр, эртний Грекийн уран барилгын мастерууд болох [[Леокарес]], [[Бриаксис]], [[Паросын Скопас]] болон [[Тимофиус]] нарын уран барилгын онцлогийг тусган, чимэглэл бүхий 4 өөр талтай хийсэн бөгөөд [[Сидоны Антипатер]] [[Эртний Дэлхийн 7 гайхамшиг|Эртний Дэлхийн 7 гайхамшгийн]] нэг хэмээн нэрлэсэн байдаг.
Мавзолиум буюу Мавзолей (Өрнө дахинд бунхан хэмээн ойлгогддог) хэмээх үг нь ерөнхийдөө аварга том бунханг илэрхийлдэг бөгөөд Мауссоллост зориулсан хэмээх утгатай [[Грек]] үг юм.
 
Мөр 22:
 
Артемис хатан бунхны ажилд зориулан харамгүй их хөрөнгө зарцуулж, тухайн үеийн хамгийн авъяаслаг уран барилгачдыг авчрахаар элч нараа Грек рүү илгээж байв. Элч нар Эфесусын Артемисийн сүмийн засварын ажлыг удирдагч Скопас болон Леокарес, Бриаксис, Тимофиус нарын зэрэг алдарт барималчид тэргүүтэй хэдэн зуун уран дархныг хөлслөн авчирсан байна. Хотыг бүхэлд нь харахуйц толгой дээр босгосон бөгөөд уг байгууламжийг тойруулан хашаа босгосон байв. Чулуун арслангууд, бурхан, охин тэнгэрүүд хөшөөг тойруулан чимэглэсэн ба өнцөг бүрт нь морьтон баатруудын чулуун хөшөөг урлан байрлуулжээ. Талбайн төв хэсэгт гантигаар 45 метр /135 тохой/ орчим өндөр бунхан байгуулжээ. Уг бунхан 3 хэсэгт хуваагдсан байсан бөгөөд эхний хэсэгт тэмдэглэлт үйл явдлууд, [[Центавр]], [[Лапиф]]уудын тулаан, [[Амазоны дайчид|Амазоны дайчдыг]] дүрсэлсэн чимэглэлүүд бүхий чулуун шатууд байдаг байв. Түүний дээр есөн талт 36 баганатай байсан бөгөөд багануудын дунд хөшөө байдаг байв. Багануудын орой дээр гурав дахь хэсэг буюу [[Суварга]] байсан ажээ. Орой дээр нь дөрвөлсөн морин тэрэг хөлөглөн давхиж буй Мауссоллос ба Артемис нарыг дүрсэлсэн хөшөөг урласан байдаг байв.
 
 
 
Line 29 ⟶ 28:
Галикарнассус хотод уг бунхан олон зуун жилийн турш сүндэрлэсээр байсан юм. МЭӨ334 онд [[Македоны Александр]]т эзлэгдэхэд ч, МЭӨ 62 болон МЭӨ 58 онд [[Далайн дээрэмчин|далайн дээрэмчдэд]] тонуулахад ч тэр сүндэрлэсэн хэвээрээ байсан. Удаа дараагийн шаталсан газар хөдлөлтүүд болж [[хүрэл]] хөшөөгүй болсон ч хотын эвдэрхий балгас дунд уг бунхан 16 зууны турш оршин байсаар байсан юм. 1404 он гэхэд бунхнаас аварга суурь нь л үлдсэн байлаа. XV зууны эхээр [[Мальт]]ын гэгээн Жоны [[Xөлөг баатaр|хөлөг баатрууд]] уг нутгийн эзлэн түрэмгийлж, [[Бодрум]] цайз хэмээн нэрлэгддэг томоохон бэхлэлт байгуулсан бөгөөд 1494 онд тэд тойруулан хамгаалалт барихын тулд бунхны чулуунуудыг ашиглахаар шийдсэн байна. 1522 онд [[Турк]]уудын довтолгооны эсрэг загалмайтнууд Бодрумын хамгаалалтыг улам сайжруулж, хэрэм босгохоор уг бунхны үлдсэн хэсгийн чулууг бүрэн авсан байна. Өнөөдөр уг хэрэмд бунхны өнгөлгөөнд хэрэглэгдэж байсан гантиг чулуунуудын үлдэгдэл хааяа нэг гялалзан харагдсаар байдаг ажээ.
Уг бунхан нь маш их алдаршсан тул түүний хэлбэр загвараар хийгдсэн бунхан, барилгууд нилээд түгэн дэлгэрсэн байдаг ажээ.
 
==Эшлэл==
{{reflist}}