Барон Унгерн фон Штернберг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 63:
Энэ гүнжийн цаашдын амьдралын тухай мэдээлэл хомс байдаг юм.
Барон Унгерн эмэгтэй хүнд сэтгэл алдардаггүй байсан. Энэхүү ганц удаагийн гэрлэлт нь хайр сэтгэлийн гэхээс илүү улс төрийн зорилготой байсан хэмээн зарим судлаачид үздэг.Үнэхээр Барон Унгерн манж, монгол хоёр үндэстнийг дахин сэргээж дорно дахины хүчирхэг Их Монгол улс дахин сэргээн байгуулахыг мөрөөддөг байсан гэдэг.
Барон Унгерн, Цзи нар үр хүүхэдгүй байсан. Барон жанжинд хувийн амьдрал гэж байгаагүй.Барон жанжин хамаг амьдрал, өмч хөрөнгөө цэргүүддээ зориулсан байдаг.
 
== Богд хаанаас Хан, Дархан хошой чин вангийн хэргэм шагнасан тухай зарлиг ==
'''Шашин төрийг хослон баригч, наран гэрэлт, түмэн наст Богд хааны зарлиг'''
Орос жанжин генарал Барон болбоос бидний Монголын өөрийн эзэрхэх засгийн газрыг дахин байгуулах хэрэгт тэргүүлэн чармайн зүтгэсэн гавъяа бүхий хүмүүн мөн.
Түүний бие анх цэрэг авч ирснээс инагш хүйтэн жихүүнд халшрал хийхгүй, олон ардыг өчүүхэн төдий гаслагсангүй, эцэстэл зоригийг хатуужин явсаар нэгэн өглөөний зуур Хүрээний газрыг байлдан авч гавъяа бүтээсэн ба шан хорыг тэгшлэн, цэргийн цаазыг явуулсанийг үзвээс үнэхээрийн тодорхой чанга хэмээвээс болмой.
Тиймийн тул би бээр их л сайшаан үзэж, генарал Баронд үе улиран ханы зэрэг, дархан хошой чин вангийн хэргэм, ногоон жууз, улбар шар хүрэм, шар жолоо, гурван нүдэт тогосын отог, улсыг мандуулагч их баатар жанжин цол шагнавай.
Хойч өдөр үе улиран тасрал үгүй залгамжлуулагтун. Иймийн тул шар торгоны өргөмжлөлд эрдэнэ дарж олговой.
Олноо Өргөгдсөний арваннэгдүгээр он
 
== Гавьяа шагнал ==