Монгол Улсын Үндсэн Хууль: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
182.160.33.31 (Яриа) хэрэглэгчийн 560533 засварыг цуцлах
Tag: Undo
No edit summary
Мөр 7:
 
Үндсэн хуулиа монголчууд "Эцэг хууль", "Эх хууль" гэж бас нэрлэдэг.
== Анхны Үндсэн хууль ==
БНМАУ-ын Анхны Үндсэн хуулийн товчлол
 
1 дүгээр бүлэг. Монголын жинхэнэ ардын эрх чөлөөг илтгэн тунхаглах нь:
 
Нэг дүгээр зүйл: Бүх монгол улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхтэй ард улсхэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн улсын аливаа хэргийг улсын их хурал ба мөн хурлаар сонгогдсон засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүслэн дагаваас зохимой.
 
Хоёр дугаар зүйл: Бүгд Найрамдах Монгол Ард Улсын зорилт болбаас, хуучины эзэрхэг харгисын ёс сурталын үлдэгдлийн үндсээр устгаж , улс төрийн захиргааны явдлыг жинхэнэ ардын ёсонд нийлүүлж, шинэ ёсны Бүгд Найрамдах Улсын үндэс тулгуурыг бататган бэхжүүлмой.
 
Гурав дугаар зүйл: Улс төрийн бүх хэргийг ард түмнээс удирдан гүйцэтгүүлэх явдлыг хүндэтгэх ба, дээр дурьдсан ёсоор улсын үндсийг бататгахад гол болгон явуулбаас зохих зүйлүүд нь:
 
БНМАУ-ын хязгаарын дотор бүх газар ба, уурхай хийгээд ой мод усны ба, мөн тэдгээрийн баялагууд болбаас, эрт цагаас нааш ард нийтийн хөрөнгө байсаар ирсэн зан суртал нь чухам эдүгээгийн ард улсын ёсонд нийлэлцэх тул, энэхүү хөрөнгө бүрэн ардын мэдэлд байваас зохих бөгөөд, энэ тухай хувийн өмч байгуулж үл болмой.
Монголын улсын арван нэгдүгээр оны хувсгалаас цааш монголын эрх баригчдын гадаад лугаа тогтоосон гар бичгүүд ба, мөнгө зээлдсэн зүйлүүд болбаас, гадаадаас хүчирхэн хүлээлгэсэн болох тул, цөмийг устгасанд тооцмой.
Дотоод гадаадын эзэрхэг харгисийн үеэс эхлэн зарим нэгэн хүн ба, албаны газраас олны хөрөнгийг зааж гадаадын эзэрхэг шунхай нар лугаа хувилдан байгуулсан өр шир болбаас, улсын ба, ард олны аж ахуйд маш хорлолтой болох учир нь арван дөрөвдүгээр онд, ардын засгийн газрыгн тогтоосон ёсоор эл өрийн үлдэгдлийг бүрэн төлүүлэхийг хэрэгсэхгүй болгон устгаж, басхүү арван нэгдүгээр онд засгийн газрийг тогтоосон ёсоор аль нэгэн этгээдийн байгуулсан өрийг ард олонд халдаан төлүүлэх сурталыг устгасан явдлыг батлав.
Улсын аж ахуй ба, эдийн засгийн бодлогыг чухал болгон, тус улсаас эрхлэн удирдах ба, басхүү гадаад лугаа харилцах худалдааны улсын онц эрх болгон авах авах нь, ардын эрхийг мандуулах, мөн арлын эрхэт засгийг бататгахад чухал нөхцөл тул, цөм улсаас эрхэлбээс зохимой. Үүнд тайлбарлах нь: гадаад улс лугаа харилцах худалдааг улсын онц эрх болгон авах явдлыг зүй зохисыг үзэж гүйцэтгэвээс зохимой.
Жинхэнэ ард түмний эрх чөлөөг бүрэн бүтнээр хамгаалах ба, басхүү гадаад дотоодын харгис шунхай нарын эрх мэдэлдээ хөгжих замыг таслан сэргийлэхийн тулд, ардын хувсгалт цэргийг багуулахаас гадна бүх улсын идэр залуу ардыг цэргийн эрдэмд боловсруулаваас зохимой.
Тус улсын харъяат аливаа хүний шүтэх итгэх явдалд бүрэн эрх чөлөө олгохын тулд, шашны хэргийг улс төрийн хэргээс тусгаар байлгаж, шашин шүтлэгийн явдлыг өөр өөрийн доор шүшгээр болговоос зохимой.
Элдэв хэргийг жинхэнэ ард түмнээр шүүмжлэх эрхийг хүндэтгэж, тус улсаас аливаа хэвлэх нийтлэх явдлыг бүртгэн гүйцэтгүүлэвээс зохимой.
Жинхэнэ ард түмний нийтээр хуралдах цэнгэлдэх ба баяр ёслол үйлдэх явдлыг хүндэтгэж тус улсаас тэдний хэрэглэх орон байшин элдэв хэрэглэл зэргийг бэлтгэн гүйцэтгүүлбээс зохимой.
Жинхэнэ олон ардын аливаа эвлэл хоршоо зэргийг байгуулах эрх чөлөөг хүндэтгэж эл явдалд тус улсаас элдэв тусламж үзүүлбээс зохимой.
Жинхэнэ олон ардын аливаа эрдэм соёлд гэгээрүүлэх замыг нээгдүүлэн тус улсаас элдэв ухааны эрдэмд бүрэн үнэ төлбөргүйгээр боловсруулах явдлыг гүйцэтгүүлэвээс зохимой.
Тус улсын харъяат ард түмэнд угсаа шашин эрэгтэй эмэгтэй хэмээх ялгаваргүй нэгэн адил эрхийг эдлүүлбээс зохимой.
Тус улсын олон ардын эрх ашгийг хүндэтгэн хамгаалахын тулд хэрвээ аль нэгэн хүн буюу, хэсэг этгээд нар өөрийн эрхийг улсын явдалд хортойгоор хэрэглэх аваас, тэд нарын эрхийг хязгаарлах буюу устгаваас зохимой.
Ван гүн тайж нарын хэргэм зэрэг, аливаа хутагт хувилгаадын захирах тушаах ба, ардын хөрөнгөнд холбогдох эрхийг устгаваас зохимой.
Бүх дэлхийн жинхэнэ ард түмний зорилго нь, эдүгээгийн эзэрхэг хөрөнгөтний байдлыг үндсээр устгаж, нийгэм журам ба, эв хамтын ёс журмыг эрхэмлэх тул, бидний жинхэнэ ард улсаас, гадаад лугаа харилцах засгийн бодлогыг бүх дэлхийн бага буурай улс ба, хувьсгалт ард түмний ашиг тус үндэсний зорилго лугаа нийлүүлэн явуулбаас зохимой.
Үүнд тайлбарлах нь: мөн цагийн байдлыг хянаж ямар ч гадаад лугаа харилцан найрамдаж болох боловч, бидний улсын бүрэн эрхэд халдах этгээд буй ахул бүхий л хүчээр эсэргүүцэн эхлүүлбээс зохимой.
 
Хоёрдугаар бүлэг. Улсын дээд эрхийг барих газрын тухай
 
Дөрөвдүгээр зүйл: БНМАУ-ын дээд эрхийг улсын их хуралд хадгалах бөгөөд, мөн хурлыг чөлөө цагт улсын бага хуралд хадгалуулах ба, бас мөн хурлыг чөлөө цагт бага хурлын тэргүүлэгчид ба, засгийн газрын дунд хадгалуулбаас зохимой.
 
Тавдугаар зүйл: Улсын дээд эрхийг хадгалуулах газруудын эрхлэн шийтгэвээс зохих зүйлүүд нь:
 
 
Гадаад лугаа харилцахад тус улсыг төлөөлөх ба, мөн харилцах явдлыг эрхлэх, улс төрийн ба, худалдааны зэрэг хэргүүдийн тухай гадаад лугаа гар бичиг тогтоох
Тус улсын хил хязгаарыг өөрчлөх , байлдах, найрамдах явдлыг эрхлэх, мөн гадаад лугаа тогтоосон гар бичиг батлах
Гадаад дотоодоос мөнгө урьдчилан зээлэх, эл зүйлийн их хүүг төлөн дуусгах, мөн төлөх хугацааг сунгох ба, гадаадад мөнгө зээлдүүлэх
Гадаад лугаа харилцах худалдааны хэргийг удирдах дотоод худалдааны явдлын тухай хэмжээ заавар тогтоох
Тус улсын ард олны аж үйлдвэрийн бодлогыг зохих, концесс ба, монопол хэмээх онц эрхийг олгох, өөрчлөх, устгах
Аливаа зам тээвэр, цахилгаан мэдээ шууданы явдлыг байгуулах
Улсын цэргийн хүчнийг байгуулах, удирдах
Улсын орлого зарлагыг батлах, хувчуур татварын зэрэг орлогын зүйлийг тогтоох
Улсын мөнгөний үнийн хэмжээг тогтоох, мөнгөний тэмдэгт цаас, зоос үйлдвэрлэх
Газар эдлэх нийтийн дүрмийг батлах, аймаг хошуудын нутгийн хил хязгаарыг байгуулах, дэлхийн баялагийг ашиглах, дүрэм заавар тогтоох
Улсын шүүн таслах газруудын ба, хэргийг явуулах дүрэм хэмжээ, мөн иргэний ба эрүүгийн хууль зүйлийг тогтоох
Ардыг гэгээрүүлэхийн тухай дүрэм хэмжээ тогтоох
Хүний өвчин эмгэгийг анагаах засах, сэргийлэх дүрэм хэмжээ тогтоох
Аливаа хэмжээ жигнүүрийг тогтоох
Улсын аливаа тоо бүртгэх явдлыг тогтоох
 
Зургаадугаар зүйл: Улсын үндэсний хуулийг өөрчлөх батлах явдлыг гагцхүү улсын их хурлаас эрхлэн шийтгэвээс зохимой
 
Улсын их хурлын тухай
 
Долдугаар зүйл: Улсын их хурал болбаас олон аймаг ба, хот, жич ардын цэргийн төлөөлөгчид хуралдах бөгөөд, тоог төлөөлөгчид сонгох газрын хүн амын олон цөөхөныг үзэж нэгэн жилийн хугацаагаар сонговоос зохимой. Үүнд тайлбарлах нь:
 
 
Хэрвээ ямар ба, шалтгаанаар аймгийн хурал хуралдаж үл чадах нь буй аваас хошуудаас төлөөлөгчдийг томилон явуулмой.
Улсын их хурлын төлөөлөгчдийн сонгоход мөн улсын их хурлын төлөөлөгчдийг сонгох дүрмийг баримталбаас зохимой.
 
Наймдугаар зүйл: Улсын их хурлын тогтмол хурлыг улсын бага хурлаас эрхлэн жил бүр нэгэн удаа хуралдаваас зохимой.
 
Есдүгээр зүйл: Улсын их хурлын онц хурлыг улсын бага хурлаас буюу, их хурлын гишүүдийн гурван хувийн нэгэн хувь ба, эсвэл харъяат улсын гурван хувийн нэгэн хувиас дээш тооны хүмүүс бүхий газруудын улсын их хурлын төлөөлөгчдийг сонгох эрхтэй, хурлаас хуралдуулсугай хэмээн хүсэвээс даруй хуралдуулмой .
 
Аравдугаар зүйл: Улсын их хурал нь 30 гишүүнийг сонгож, улсын бага хурлыг байгуулмой.
 
Арваннэгдүгээр зүйл: Улсын бага хурлын аливаа хэргийг улсын их хурлаас хянан байцаамой.
 
Улсын бага хурлын тухай
 
Арванхоёрдугаар зүйл: Улсын бага хурал нь, хууль, дүрэм, тогтоол, тушаал гаргах, засгийн газар ба, олон яамны газруудыг хянан байцаах явдлыг ерөнхийлөн эрхлэх, харъяат хурлын тэргүүлэгчид ба, засгийн газрын эрхлэн шийтгэх зүйлүүдийн дүрмийг төлөвлөн тогтоох , засгийн газрын явуулах хэргүүдийн гол төлөвийг зааварлах, улсын үндсэн хууль ба, мөн их хурлын тогтоолуудыг ёсоор гүйцэтгэх явдлыг эрхлэн шийтгэвээс зохимой.
 
Арвангуравдугаар зүйл: Улсын бага хурал нь, нэгэн жилд хоёр удаагаас цөөнгүй хуралдаваас зохимой.
 
Арвандөрөвдүгээр зүйл: Улсын бага хурлын онц хурлыг мөн хурлын тэргүүлэгчид буюу, засгийн газрын ба, эсвэл тус хурлын гишүүдийн гурван хувийн нэгэн хувиас хуралдуулсугай хэмээн хүсэвээс даруй хуралдуулаваас зохимой.
 
Арвантавдугаар зүйл: Улсын бага хурал нь үргэлж шүүх харъяат хурлын тэргүүлэгчид таван хүн ба, засгийн газрыг нэгэн жилийн хугацаагаар тус тус сонгохоос гадна, хэрвээ чухал хэрэг тохиолдовоос комисс хүмүүсийг сонговоос зохимой.
 
Арванзургаадугаар зүйл: Улсын бага хурал нь, шийтгэсэн хэрэг ба, явуулсан засгийн ерөнхий бодлого зэргийг улсын их хуралд илтгэн байцаалгаваас зохимой.
 
Арвандолоодугаар зүйл: Улсын бага хурлын олон гишүүдийг тус хурлын тэргүүлэгчид буюу, эсвэл мөнхүү тэргүүлэгчдээс зөвшөөрлийг авч аливаа албан тушаалд явуулаваас зохимой.
 
Үүнд тайлбарлах нь: Бага хурлын тэргүүлэгчдээс тус хурлын гишүүдийн эрхийн тухай тусгай дүрэм тогтоовоос зохимой.
 
Улсын бага хурлын тэргүүлэгчдийн тухай
 
Арваннаймдугаар зүйл: Улсын бага хурлын тэргүүлэгчид нь, хурлыг жолоодмой.
 
Арванесдүгээр зүйл: Улсын бага хуралд хэлэлцэн шийтгэвээс зохих зүйлүүдийг бэлтгэн гүйцэтгэвээс зохимой.
 
Хорьдугаар зүйл: Аливаа хууль дүрмийн эхийг зохиож бага хуралд хэлэлуүүлэвээс зохимой.
 
Хорин нэгдүгээр зүйл: Улсын бага хурлын тогтоолуудыг хэрхэн гүйцэтгэж буйг хянаваас зохимой.
 
Хорин хоёрдугаар зүйл: Улсын бага хурлын тэргүүлэгчид болбаас, засгийн газрыг удирдан, орон нутгийн ба, аливаа хэргүүдийн тухай зохих газрууд лугаа засгийн газраар уламжлуулан харилцах боловч, онц чухал хэрэг тохиолдовоос шууд харилцаж болмой.
 
Хорин гуравдугаар зүйл: Аливаа ял хэлтрүүлэх хөнгөтгөх явдлыг эрхлэн шийтгэвээс зохимой.
 
Хориндөрөвдүгээр зүйл: Бага хурлын тэргүүлэгчид нь, тус хурлыг чөлөө цагт аливаа дүрэм хэмжээ батлах ба, басхүү засгийн газрын тогтоолын дотроос татгалзалтай зүйл буй аваас эргүүлэн залруулах буюу, эсвэл түтгэлзүүлэн дараагийн бага хуралд оруулж таслан тогтоолгохоос гадна, яамны сайдуудыг сонгож огцруулах явдлыг эрхэлвээс зохимой.
 
Хорин тавдугаар зүйл: Бага хурлын тэргүүлэгчид нь, засгийн газрын хоорондоо үл тохирох буюу, засгийн газарт гомдоосон хэрэг гараваас хянан шийтгэвээс зохимой.
 
Хорин зургаадугаар зүйл: Бага хурлын тэргүүлэгчид нь аливаа шийтгэсэн хэргээ тус хуралд тайлбарлан илтгэж хянан байцаалгаваас зохимой.
 
Засгийн газрын тухай.
 
Хорин долдугаар зүйл: Засгийн газар болбаас, тус улсыг ерөнхийлөн захирах газар мөн бөгөөд, гишүүд нь, ерөнхий сайд, жинхэнэ орлогч сайд, бүх цэргийн ба, эдийн засгийн зөвлөлийн тэргүүлэгчид,бүх цэргийн жанжин, улсын хянан байцаагч, дотоод, гадаад, цэрэг, санхүү,аж үйлдвэр,шүүх, ардыг гэгээрүүлэх яамны сайдууд болмой.
 
Хорин наймдугаар зүйл: Засгийн газар нь, тус газрын эрхлэн шийтгэх зүйлүүдийн дүрэмд дурьдсан аливаа хэргийг гүйцэтгэн явуулваас зохимой.
 
Эдийн засгийн зөвлөлийн тухай
 
Хорин есдүгээр зүйл: Тус улсын аливаа аж ахуй, эдийн засгийн бодлогыг ерөнхийлөн эрхлүүлэхийн тухай засгийн газрын дэргэд тусгай дүрмийн ёсоор эдийн засгийн зөвлөлийг байгуулаваас зохимой.
 
Гуравдугаар бүлэг. Нутгийн захиргааны тухай
 
Гучдугаар зүйл: Нутгийн захиргааны хууль дүрмийн ёсоор аймаг, хошуу, сум, баг, арван гэр хүртэл, олон хотын газар, орон нутгийн хурал багуулаваас зохимой.
 
Гучин нэгдүгээр зүйл: Нутгийн хурлууд нь, аливаа аж ахуй ба, албаны хэргүүдийг гүйцэтгэн явуулахаар өөрсдийн дундаас аймаг, хошуу , сум, баг, арван гэрийн аливаа хэрэг явдлыг гүйцэтгэх захиргаан газрыг сонгон байгуулаваас зохих бөгөөд, мөн албан хаагчдыг нэгэн жилийн хугацаагаар сонговоос зохимой.
 
Гучин хоёрдугаар зүйл: Дээр дурьдсан аливаа захиргааны газрууд тус тусын орон нутгийн хуралд хянан байцаагдаваас зохимой.
 
Гучин гуравдугаар зүйл: Аймаг, хошуу, сум, баг, арван гэрийн хурал ба, захиргааны газруудын эрх хэмжээ, харилцах зэрэг явдлыг нутгийн захиргааны дүрэмд заасан ёсоор гүйцэтгэн явуулаваас зохимой.
 
Дөрөвдүгээр бүлэг. Сонгох, сонгогдох эрхийн тухай
 
Гучин дөрөвдүгээр зүйл: Улсын их, бага хурал ба, нутгийн хурлуудад төлөөлөгчдийг сонгох ба, мөн төлөөлөгчдөд сонгогдох эрхийг эдэлвээс зохих тус улсын харъяат эр, эмялгаварлахгүй хэн боловч, сонголт үйлдэх өдөр 18 нас хүрэгсэд нь:
 
 
Өөр хүчнийг үнэлэх буюу, хувины аж хийж амьдрагчид
Ардын хувьсгалт цэрэг болмой.
 
Гучин тавдугаар зүйл: Аливаа хурлын төлөөлөгчдийг сонгох ба, мөн төлөөлөгчдөд сонгогдох эрхгүй хүмүүс нь:
 
 
Ямагт ашгийг эрмэлзэж бусдыг зарж мөлжин амьдарагчид
Ямагт бусдыг хөлслөн зарах ба хөрөнгө орлого зэргийн үржлээр амьдрагч жинхэнэ худалдааны ба мөнгө хүүлэгчид
Ордын ван гүн ба, хутагт хувилгаан, жич орон хийдэд үргэлж суух санваартан лам нар.
Солиорсон ба ухаан эвдэрсэн бөгөөд зохих газраас шинжлэн батлагдсан.
Эд хичээх зэргээр нэрийг гутаах явдал үйлдэж зарга шүүх газраас ял шийтгэгдсэн болмой.
 
Гучин зургаадугаар зүйл: Сонголтыг үйлдэх ба, түүнийг хянан байцаах, сонгох зэргийг сонголтын тусгай дүрмийг баримталж шийтгэвээс зохимой.
 
Тавдугаар бүлэг. Улсын орлого зарлагын эрхийн тухай
 
Гучин долоодугаар зүйл: Тус улсын аливаа орлого зарлагыг бүх улсын төсөвлөсөн дансанд нэгтгэвээс зохимой.
 
Гучин наймдугаар зүйл: Улсын бүх орлого зарлагын төсөвлөсөн дансыг улсын их хурал буюу, онц хэрэг учир тохиолдовоос, улсын бага хуралд мэдүүлэн батлуулаваас зохимой.
 
Гучин есдүгээр зүйл: Улсын бүх орлого зарлагын төсөвлөсөн дансыг уул орлого зарлагыг хэрэглэх жилийн наана, хоёр сарын урьдаас зохиож, дээд газар мэдүүлэн батлуулаваас зохимой.
 
Дөчдүгээр зүйл: Хэрвээ төсөвлөсөн жилийн эхэн хүртэл улсын орлого зарлагын дансыг үл батлаваас, батлахын наана, засгийн газраас өнгөрсөн жилийн орлого зарлагын дансыг баримталж хэрэглэвээс зохих боловч, төсөвлөсөн жилийн дөрвөн сараас цааш хэтрүүлж үл болмой.
 
Дөчин нэгдүгээр зүйл: Ямар ч зүйлд, хэрвээ улсын төсөвлөсөн дансаа оруулж үл батлагдсан буюу, эсвэл тусгай дүрэм гаргасан нь бус боловаас ,улсын сангаас гаргаж үл болмой
 
Дөчин хоёрдугаар зүйл: Улсын орлого зарлагын дансаар тавьж олгосон зүйлийг уг зориулсан зүйлд шууд зарах ба, нэгэнт батлагдсан төсөвлөлийн доторхи зүйл, ангиар ялгаварлан хэтрүүлэлгүй зарахаас гадна, засгийн газраас тусгай тогтоосон зүйлгүй аваас, бусад зүйлд хэрхэвч зарж үл болмой.
 
Дөчин гуравдугаар зүйл: Улсын их буюу, бага хурлаас ямар зүйлийн орлого татвараас аль зүйлийг бүх улсын орлого зарлагын төсөвлөсөн дансаа оруулах ба, ямар зүйлийг нутгийн захиргааны зарлагад хэрэглэвээс болох явдлыг ялган салгаж тогтоомой.
 
Дөчин дөрөвдүгээр зүйл: Улсын бүх зардлыг улсын сангаас тавьж гүйцэтгэхээс гадна, орон нутгийн захиргааны газрууд нь, төв засгийн газраас тогтоон зарласан дүрмийг баримталж, харъяат ардаас татварлан авч, нутгийн зохих зүйлд таацуулан хэрэглэвээс зохимой.
 
Дөчин тавдугаар зүйл: Орон нутгийн албаны газруудаас нутгийн зарлагыг төсөвлөхдөө зургаан сар ба, нэгэн жилээр данс үйлдэвээс зохихоос гадна, сумын төсөвлөсөн дансыг хошууны тамгын газраас баталж хошууны төсөвлөсөн дансыг аймгийн яамнаас баталж, аймгийн төсөвлөсөн дансыг засгийн газраас бүх улсын орлого зарлагын дансанд багтааж,зургаан сар ба нэгэн жилийн хугацаагаар батлуулаваас зохимой.
 
Дөчин зургаадугаар зүйл: Улсын төсөвлсөн дансанд үл орсон зүйл буюу орсон боловч үл гүйцэлдэх бөгөөд, бүх улсын зарлагад хэрэглэх учир тохиолдовоос нэмэгдүүлэн шийтгэх явдлыг орон нутгийн захиргаа нь зохих явдлын яаманд мэдээлэн шийтгүүлэвээс зохимой.
 
Зургаадугаар бүлэг. Улсын тамга ба, сүлд тэмдэг, туг далбаа гурвын тухай
 
Дөчин долдугаар зүйл: Улсын их хурлаас дараалан засгийн газар, олон явдлын яам, албаны газруудын тамгыг цөм дөрвөлжин бөгөөд нүүрийн дунд дор соёмбо хэмээх эрхэм үсэг, түүний хоёр этгээдэд уул газрын нэр сэлтийг үйлдүүлэн гүйцэтгэвээс зохимой.
 
Дөчин наймдугаар зүйл: Улсын сүлд тэмдэгт, дээр дурьдсан соёмбо үсэг, түүний доорд этгээдэд бадам лянхуа цэцгийн зураг бүхий сүлдэн тэмдэг хэрэглэн явуулаваас
 
Дөчин есдүгээр зүйл: Улсын туг далбааг улаан өнгөтэй бөгөөд, дунд нь улсын сүлд тэмдгийг оруулан үйлдүүлж гүйцэтгүүлэвээс зохимой.
 
Тавьдугаар зүйл: Тус улсын их бага хурлыг Улаанбаатар хотод хуралдуулан байваас зохимой.
 
Монгол улсын арвандөрөвдүгээр он арван сарын гучин бөгөөд ,аргын улиралын арван нэгэн сарын хорин зургааны өдрийн үдийн хойд дөрвөн цаг арван долоон минутад энэхүү үндсэн хуулийг улсын анхдугаар их хурлын арван дөрөвдүгээр тогтоолын нэгдүгээр зүйлд батлав.
 
Хурлын дарга ...... Жадамба
 
Дэд дарга ....... Бадрах
 
Нарийн бичгийн дарга ..... Гэлэгсэнгэ
 
Дугар жанцан
 
== Гадаад холбоос ==