"Байтаг Богдын хилийн мөргөлдөөн"-ны өөр хувилбарууд

no edit summary
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
No edit summary
|combatant2= [[Үндэсний хувьсгалт арми|ҮХА]]-ийн дунган үндэстнээс бүрдсэн 14-р морьт хороо
[[Зүүн Туркестаны бүгд найрамдах улс]]
[[Файл:Flag of the Second East Turkestan Republic.svg|25px]][[Хасагийн дээрэмчид]]
|commander1=[[Хорлоогийн Чойбалсан|Х.Чойбалсан]]
[[Батын Дорж|Дорж]]
[[Матросын Зайсанов|М.Зайсанов]]
Ш.Зонров
|commander2=[[Манат]]

|commander2=[[Жан Жижун]]
Ма Чэнсян
Ма Шижэнь
[[Оспан батыр]]
|strength1= 10 хилчин
|strength2= 120 орчим хүн, 4 миномёт, 10 орчим хүнд, хөнгөн пулемёт, винтовын бөмбөг буудагч, америк винтов
|strength2=
|casualties1=6
|casualties2=тодорхой бус

'''Байтаг Богдын хилийн мөргөлдөөн''' буюу '''Байтагбогдын тулгаралт''', '''Бүдүүн харгайтын тулалдаан''' — [[БНМАУ]] ба [[БНХУ|Хятад]]ын хооронд [[ЗХУ]]-ын оролцоотой 1947—1949 онд болсон хилийн мөргөлдөөн.

Дайснууд ойртон ирэхэд тэд ээлжлэн гурван гранатаа шидлээ. Улмаар эцсийн удаа бие биеэ харан тэврэлдээд “Энхрий хайрт эх орон мандтугай” хэмээн зэрэг хашгирав. Ийнхүү эх орныхоо төлөө өргөсөн танагарагаа үнэнчээр биелүүлсэн гурван халуун амь Байтаг богдын уулнаа мөнх нойрссон юм.

БНМАУ-ын хил дээр хасгийн дээрэмчдийн өдүүлсэн их бага зөрчил, зэвсэгт тулгаралт хэдэн арваар тоологдох бөгөөд түүний нэг нь 1948 оны долоодугаар сарын 8-ны өдөр болсон Бүдүүнхаргайтын тулалдаан билээ.

Ховд аймгийн Булган сумын нутагт орших Байтагбогд уулын араас эх аван 15 км урт урсах Бүдүүнхаргайт хэмээх голын хойт өндөрлөгт монголын хилчид хасгийн дээрэмчидтэй эрслэн тулалдсан бөгөөд 1988 онд хилчин баатрууддаа зориулан амь үрэгдсэн газар нь дурсгалын хөшөө босгосон.

Манат гэгчээр толгойлуулсан дээрэмчид амьд хэл олзлох зорилгоор энэхүү довтолгооныг хийсэн бөгөөд бүлэг 120 орчим хүний бүрэлдэхүүнтэй, 4 миномёт, 10 орчим хүнд, хөнгөн пулемёт, винтовын бөмбөг буудагч, америк винтовоор зэвсэглэсэн байв.

Тухайн өдөр хилийн манаанд гарсан 6-р отрядын 2-р сумангийн бүрэлдэхүүнд ахлагчаар заставын орлогч Г.Хаянхярваа, тасгийн дарга Б.Гиваан, цэрэг Б.Тэгшээ, Л.Даваадорж, Н.Дандархайдав, Э.Архад, Т.Баян, Л.Гончигзэгвэ, Д.Чойжин, Ч.Пэлжээ нар байв.

Дарга Г.Хаянхярваа уулын урд өндөрлөгт Д.Чойжин, Т.Баян, Л.Гончигзэгвэ нарыг, хойт өндөрлөгт Б.Гиваан, Б.Тэгшээ, Л.Даваадорж нарыг хөнгөн пулемёттойгоор, өөрөө Н.Дандархайдавын хамт дунд онин дээр байрлан Э.Архадаар морьдоо бариулан Ч.Пэлжээг холбоо бариулахаар Б.Тэгшээгийн хүрэн халзан морийг унуулан явуулжээ.

Дээрэмчид хүчтэй галаар дэмжүүлэн довтолсноор Э.Архад, Т.Баян нар амь үрэгдэж, Н.Дандархайдав хүнд шархадан арын байрлалд шилжсэн байна.

Тулалдаан богино хугацаанд дайсны хүчний илт давамгай байдалд явагдсан боловч монголын хилчдийг олзолж, бүрэн устгаж чадаагүй.

Тулалдааны явцад Г.Хаянхярваа, Л.Гончигзэгвэ, Д.Чойжин нар бүслэлтээс гарч чадсан ч газар орны бартаанаас үүдэн нөхөддөө туслаж чадаагүй аж. Бусад хилчид дайсны бүслэлтэд орж эцсээ хүртэл эрэлхэгээр тулалдан алтан амиа алдсан билээ.

Хойт өндөрлөгт байрласан Б.Гиваан, Б.Тэгшээ, Л.Даваадорж нар пулемётын галаар ширүүн эсэргүүцэл үзүүлсээр байсан тул дайсан тэднийг миномёт, пулемётын галын дэмжлэгтэйгээр бүслэхийг оролдсон байна. Тулалдааны дараа хийсэн үзлэгээр гурван хилчний байлдаж байсан хойт өндөрлөгийн 15 хавтгай дөрвөлжин метр талбайд 15 удаа миномётын бөмбөг тэсэрч, хүн бүр 2-3 шархадаж, талбай цусаар будагдсан байжээ.

Байлдагч Б.Тэгшээгийн баруун хөл мининд өртөн тасарч зөвхөн боривны том шөрмсөнд санжин тогтсон, шилбэний хугархай яс нь газар зурсаар мөлийж, нүхэнд нь шороо чулуу чихэгдсэн байдалтай, Л.Даваадоржийн бие хуваагдан 6 метрийн зайтай шидэгдсэн, амь үрэгдэхээсээ өмнө эвлэлийн батлахаа чулуун дор нууж, пулемёт буугаа хад савж эвдсэн байв. Гурван хилчин хамтдаа эцсийн гранатаа тэслэн өөрсдийгөө болон бүслэн ирсэн дайсныг устгасан байлаа.

Дайсны эхний довтолгоонд өртөн хүнд шархадсан Н.Дандархайдав дайсанд амьдаар баригдахгүйн тулд өөрийгөө буудсан ажээ.

Эрэлхэг хилчин Баянбэлэгийн Тэгшээ, Лхүнрэвийн Даваадорж нарын гавъяаг тэмдэглэн БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1949 оны зарлигаар “Улсын баатар" цолоор нэхэн шагнасан. Бэгзийн Гивааныг БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1971 оны 10-р сарын 13-ны өдрийн 200 тоот зарлигаар “Улсын баатар" цолоор нэхэн шагнасан. Тэдний алдрыг мөнхжүүлж нэрэмжит заставууд бий болгожээ.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Найдангийн Дандархайдав, мөн аймгийн Сонгино сумын харъяат Энхийн Архад, Увс аймгийн Өмнөговь сумын харъяат Түвшингийн Баян нарыг “Байлдааны гавъяаны улаан туг"-ийн одонгоор нэхэн, Булган аймгийн харъяат Гомбожавын Хаянхярвааг “Байлдааны гавъяаны улаан туг"-ийн одонгоор, Баянхонгор аймгийн Мандал сумын харъяат Доржийн Чойжин, мөн аймгийн Богд сумын харъяат Лувсангийн Гончигзэгвэ нарыг “Байлдааны гавъяаны одон“-гоор, Увс аймгийн Өндөрхангай сумын харъяат Чойжилсүрэнгийн Пэлжээг “Байлдааны медаль”-иар шагнажээ.

Амь үрэгдэгсдийг суман, застав байрлаж байсан Дамжигийн Ус хэмээх газар хөдөөлүүлсэн юм. 1988 онд байлдаан болж баатруудын амь үрэгдсэн газарт тэдгээр 10 хилчдэд зориулсан дурсгалын хөшөө, Б.Гивааны нэрэмжит заставт түүний хүрэл хөшөөг босгосон билээ.

== Мөн үзэх ==
Anonymous user