Мэдээллийн систем: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б 202.5.198.57 (яриа)-н хийсэн засваруудыг Zorigt-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Tag: Rollback
Zorigt (Яриа) хэрэглэгчийн 560165 засварыг цуцлах
Tag: Undo
Мөр 1:
'''Мэдээллийн систем''' бол биднийг хүрээлэн буй системүүдийн нэг төрөл бөгөөд түүний бусад системүүдээс ялгарах гол онцлог бол зөвхөн өгөгдөл мэдээлэлтэй ажилладаг. Иймээс мэдээллийн системийг ерөнхий байдлаар нь байгууллага, бизнесийн системийн үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх; шийдвэр гаргалтыг үр ашигтай, оновчтой байлгах; ''нөөцийг'' үр ашигтайгаар зөв хуваарилах гэсэн зорилгод хүрэхийн тулд хүрээлэн буй орчноосоо өгөгдөл, мэдээллийг хүлээн авч боловсруулаад тодорхой мэдээллийг нь буцаан өгдөг. Мэдээллийн систем нь хүн, технологи болон өгөгдөл мэдээллийг '''цуглуулах, дамжуулах, хадгалах, сэргээх, төрөл бүрийн хэлбэрээр дүрслэх, гаргах үйл ажиллагаа буюу процессууд -'''ын нэгдэл юм.
 
Үүнээс үзэхэд мэдээллийн систем нь зөвхөн мэдээллийг боловсруулах технологи биш, түүнийг хариуцан ажиллуулах, хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах, улмаар удирдан зохион байгуулах хүмүүсийг, системийн бий болгосон өгөгдөл болон мэдээлэл, цаашилбал мэдлэгийг ашиглахад чиглэсэн бизнесийн үйл ажиллагаа, дүрэм журмуудыг агуулна.
Мөр 15:
Ийм учраас мэдээллийн систем гэдэг нь нөгөө талаас үйл ажиллагааны систем болон мэдээллийн тогтолцоо хоёрын хоорондын хамаарал. 
 
== '''Түүх '''==
Мэдээлэл бол байгууллагын хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө болсон өнөө үед байгууллагууд өөрийн мэдээллийг боловсруулж ашиглах зайлшгүй шаардлага тулгарах болсон тэр үеэс компьютерт суурилсан системүүдийн хөгжил эхэлсэн. Байгууллагын гол зорилго нь чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хамгийн бага хугацаанд, хамгийн бага зардлаар үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэх явдал бөгөөд энэхүү хэрэгцээ шаардлагыг хангах боловсронгуй системийг өнөө хүртэл хөгжүүлсээр л байна. 
== '''Тойм '''==
Silver Et Al (1995) нь программ хангамж, техник хангамж, өгөгдөл, хүмүүс, үйл ажиллагааг багтаасан мэдээллийн системийн талаарх элемэнтийг бий болгосон. Zheng нь байгаль орчин, хил хязгаар, зорилго, харилцан үйлчлэл зэрэг зайлшгүй шаардлагатай мэдээллийн системийн элемэнтийг үйл ажиллагаандаа нэмэн мэдээллийн системийн нэгэн төрлийг бий болгожээ. “ Мэдээллийн системийн мэргэжилтнүүд бизнес дэх болон бусад аж ахуй нэгжийн мэдээллийн хэрэгцээг хангахын тулд мэдээллийн технологийн шийдэл болон бизнесийн үйл ажиллагааг нэгтгэх тал дээр анхаарч ажилладаг” гэж АСМ тодорхойлсон байна.
 
Мөр 38:
6.   Хариу үйлдэл: Энэ нь мэдээллийн системийн өөр нэгэн бүрэлдэхүүн хэсэг, үр дүнг үзүүлэх хэмжээс болдог.(хариу үйлдэл нь функцтэй хамааралгүй)
 
== '''Мэдээллийн системийн төрлүүд '''==
[[Файл:4түвшин.gif|thumb|4түвшин]]
1980-аад оны сурах бичигт мэдээллийн системийн “сонгодог” төрлүүд болох пирамид загварыг боловсруулжээ. Пирамидын доод хэсэгт ажил гүйлгээг боловсруулах систем, дээр нь мэдээллийн удирдлагын систем, түүний дээр нь шийдвэр гаргалтанд туслах систем, хамгийн дээд хэсэгт удирдлагын мэдээллийн систем байдаг. “Пирамид” загварыг өөрчилж, шинэчилж ирсээр байгаа хэдий ч анхны пирамид загварыг одоо хүртэл ашигласаар байгаа юм. 
Мөр 58:
 
* Албан тасалгааны автоматжуулалт
 
'''Компьютерт суурилсан мэдээллийн систем''' нь үндсэндээ төлөвлөсөн ажлуудын заримыг эсвэл бүгдийг нь хэрэгжүүлэхэд компьютерийг бүхэлд нь ашигладаг мэдээллийн систем юм. Компьютерт суурилсан мэдээлийн системийн хэсгүүд:
* Техник хангамж: Мэдээллийг оруулах, боловсруулах, гаргах зэргийг хийдэг компьютер болон компьютерийн дагалдах төхөөрөмжүүд
Line 72 ⟶ 73:
Мэдээллийн систем нь байгууллагад дэмжлэг үзүүлдэг ба байгууллагын мэдээллийн систем, хэрэглээний программуудын цуглуулга нь байгууллагын дотоод үйл ажиллагаанд хамаарагдана. Өөр өөр төрлийн мэдээллийн систем нь олон үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой байдаг. Жишээ нь: НББ-ийн мэдээллийн систем, Санхүүгийн мэдээллийн систем, Үйлдвэрлэл, үйл ажиллагааны мэдээллийн систем, Маркетингийн мэдээллийн систем, хүний нөөцийн мэдээллийн систем гэх мэт. Санхүүгийн менежер, Нягтлан бодогчид нь санхүүжилтийн хамгийн сайн эх үүсвэр ашиглалтыг тодорхойлох, байгууллагын санхүүгийн сайн сайхныг хариуцан ажилладаг бөгөөд бүх санхүүгийн тайлан, баримт бичиг үнэн зөв гэдгийг аудит хийж, харин орлого, бизнесийн үйл ажиллагааг урьдчилан таамаглахад IT системийн ашигладаг. Байгууллагын мэдээллийн системийн бусад төрлүүдэд Функциональ мэдээллийн систем, Хэлцлийг боловсруулах систем, Аж ахуй нэгжийн нөөцийн төлөвлөлт, Албан тасалгааны автоматжуулалтын систем, Удирдлагын мэдээллийн систем, Шийдвэр гаргалтанд туслах систем, Шинжээчдийн систем, Гүйцэтгэх, Хянах самбар, Нийлүүлэлтийн гинжин хэлхээний удирдлагын систем, электрон худалдааны систем ордог. Хянах самбарууд нь байгууллагын бүх менежерүүдийг дэмждэг тусгай хэлбэрийн мэдээллийн систем юм. Энэ нь менежерүүдэд цаг тухайд нь тайлан хэлбэрээр зохион байгуулагдсан мэдээллийг олж авах, хандах боломж олгодог. Шинжээчдийн систем нь тодорхой домайн нэр, чадвар, туршлага, мэдлэгийг ашиглах замаар мэргэжилтнүүдийн ажлыг хуулбарыг оролддог.
 
== '''Мэдээллийн системийн хөгжүүлэлт '''==
Томоохон байгууллагын мэдээллийн системийн албууд нь хөгжүүлэлт, хэрэглээ болон байгууллагын мэдээллийн технологын програмд ихээхэн ач холбогдол өгөх хандлагатай бoлжээ. Мэдээлийн системийн хөгжүүлэлт болон хэрэглээнд хэд хэдэн арга зүй болон процесс ашиглагддаг. Олон хөгжүүлэгчид одоо үед дэс дараалалтай тодорхой үе шаттайгаар “системийн хөгжүүлэлтийн амьдралын мөчлөг” гэгддэг инженерийн арга барилыг ашиглаж байна. Мэдээллийн системийг байгууллагын дотор хөгжүүлэх эсвэл гадны байгууллагаар хөгжүүлж болно. Зарим нэг бүрэлдэхүүн хэсэг, эсвэл бүхэл системийг Аутсорсингоор хөгжүүлж болно .
 
Line 93 ⟶ 94:
* Хяналт болон засвар
 
== '''Академик чиглэл: '''==
Мэдээллийн систем гэж нэрлэгддэг судалгааны салбар нь дүн шинжилгээ хийх, зураг төсөл, компьютерийн сүлжээ, мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн сангийн менежмент, шийдвэр гаргахад туслах систем зэрэг олон ухагдахууныг дотроо багтаадаг. Мэдээллийн менежмент нь бизнесийн бүтээмжийн хэрэгсэл, програмууд, аппликэшин, хэрэгжүүлэлт, электрон худалдаа, дижитал хэвлэл мэдээллийн үйлдвэрлэл, уул уурхайн мэдээлэл, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх гэх мэт бизнесын үйл ажиллагааны мэдээлэлийг цуглуулах, үүнд дүн шинжилгээ хийх зэрэг практик болон онолын асуудлуудыг шийдвэрлэдэг. Харилцаа холбооны технологид харилцаа холбоо болон сүлжээний талаарх асуудлуудыг авч үздэг. Мэдээллийн систем нь компьютерийн шинжлэх ухааны салбарын хүрээнд төрөл бүрийн бизнесийн загвар, холбогдох алгоритмын үйл явцыг судалж, мэдээлэл, тооцооны онолын суурийг ашиглан бизнес, компьютерийн шинжлэх ухааны гүүр болдог. '''Компьютерийн мэдээллийн систем''' нь компьютерийн програм хангамж болон техник хангамжийн дизайн, тэдгээрийн програмууд болон нийгэмд үзүүлэх нөлөө зэрэг алгоритмын үйл явцыг судалдаг салбар юм.