Мэргид: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Л
Tags: Visual edit Mobile edit Mobile web edit
Мэргид
Tags: Visual edit Mobile edit Mobile web edit
Мөр 1:
== Мэргэд ==
 
==== Үндсэн мэдээлэл: ====
{| class="wikitable"
|Адил утгатай үг
|Гурван Мэргэд
|-
|Салбар, чиглэл
|түүх
|-
|Угсаа
|монгол
|-
|Бүс нутаг
|Монгол, Орхон-Сэлэнгийн сав газар
|-
|Татан буугдсан он цаг
|1206
|-
|Салаа салбарууд
|Удуйд Мэргэд, Увас Мэргэд, Хаад Мэргэд
|}
 
== Мэргэд ==
XII-XIII зууны үеийн монгол аймгийн нэг.
 
Мэргэд нь гурван багавтар аймгийн холбоо байдалтай оршиж байв. Мэргэд гэдэг нь “мэргэн хүмүүс” гэсэн утгатай үг юм. Удуйд Мэргэд аймаг Орхон голын доод урсгалаар нутаглах бөгөөд гол нутаг нь Буур голын хөндийд байв. Увас Мэргэд аймаг Орхон, Сэлэнгэ мөрний бэлчрээр орших ба толгойлогч Дайр усуны нутаг Талхун аралд байв. Хаад Мэргэд нь Сэлэнгэ мөрний дунд урсгал Харжийн талд нутаглаж байв. Түүний удирдагч нь Хаатай Дармала юм.
 
XII зууны үед Гурван мэргэдийг Удуйд Мэргэд тэргүүлж, хүн ам олонтой дайчин эрэлхэг цэргийн ангитай байжээ. Удуйд Мэргэдийг Түдүр билгэ чигин толгойлж, цэргээ баруун, зүүн, төв гэсэн гурван жигүүрт хувааж байснаас гадна, Түдүр билгэ чигин, түүний хүү Тогтоо бэхи нар хишигтэй цэрэгтэй байжээ.
 
Мэргэдийн Түдүр билгэ, Монголын Хадаан тайш хоёр анд байж, эв найртай байсан боловч төдөлгүй тэдний харилцаа муудаж, хоорондоо байлдах болов. Хамаг Монгол, Мэргэдийн хооронд болсон тулалдааны үед Мэргэдийн довтолгоон амжилтгүй болж, Тогтоо бэх шархдан Сэлэнгийг өгсөн Найманы ханлигийн зүгт зугтжээ.
 
Мэргэд аймгийн Их Чилэдү Олхонуудовгийн Өэлүн үжинийг гэргийгээ болгон нутаг руугаа авч явж байх замд нь Хамаг Монголын Есүхэй баатар гэргийг нь булаан авч эхнэрээ болгосон билээ.
 
Хариуд нь 1181 оны орчим мэргэдүүд Тэмүжинийг довтолж түүний гэргий Бөртэг Хуагчин эмгэний хамт олзлон авч явжээ. Тэмүжин Жамуха, Тоорил нарын хамтаар мэргэдүүдийг дайлаар мордож Бөртэг суллан авчээ. Энэ дайралтаар мэргэдүүдийн хүч суларч тарж бутарсан байна. Энэ тулалдаанаас хойш хорин жилийн туршид Тэмүжин Мэргэд аймгийнхантай хэд хэдэн удаа дайтжээ.
 
Чингис хаан 1206 онд Их Монгол улсыг байгуулахад түүний цэрэгт цохигдсон мэргэдүүд бие даасан аймаг байхаа больж сарниж эхэлсэн байна. Чингисийн цэргээс зугатсан мэргэдүүд Кипчак, Канглы нарын нутагт орогнож байсан тул 1215-1218 онуудад Зүчи, Сүбээдэй нар Тогтоо бэхийн мэргэдүүдийн үлдсэн хэсгийг бутцохин сүйрүүлжээ.
 
Мэргэдийн үлдэгдлүүд баруун зүгт зугтан Бела хаанаас аврал эрэн, Унгарын нутагт орогнов. Эдгээр Мэргэдийн үлдэгдлийг нэхэмжлэн Бат хааны удирдсан монгол цэрэг 1241 онд Унгарт довтлох гол шалтгаан болсон гэж Оросын нэрт түүхч Л.Н.Гумилёв үзсэн байдаг.
 
Чингис хаан Хулан хэмээх мэргэд хатантай байсан бөгөөд Хулан хатан Чингис хааныг Сартуул иргэнийг дайлаар мордоход хамт явж улмаар Дундад Азийг эзлэн төвхнүүлээд буцах замд нь таалал төгссөн байна.
 
Монголын нэгдмэл улс байгуулагдсаны дараагаар мэргэдүүд монгол төрийн үйлсэд хүчин зүтгэж явжээ. Их Монгол улсын хоёр дахь их хаан Өгэдэйн хатан Дөргэнэ мэргэд гаралтай бөгөөд тэрбээр 1241-1246 онд Их Монгол улсын төрийн хэргийг түр хамаарч байсан билээ.
----
----
 
*