Бөхөн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tag: 2017 source edit
б Spelling: Changed letter to upper-case.
Мөр 7:
116 см-ын урт биетэй , зооны өндөр нь 75 см бөгөөд 32 кг хүртэл жин татдаг . Сүүлний урт 25 см, цайвар шаргал зүстэй, хос шорон эвэртэй. Эмэгчин бөхөн нь эвэргүй. Зун улаан шаргал, өвөл цайвар саарал, нялх янзага бор хүрэн зүстэй. Хүзүүгээ урагш сунган, толгойгоо гудайлган бөхийж, цагт60-70 км хүртэл хурдлан давхидаг.
== Тархац, байршил нутаг ==
Хорьдугаар зуунд бөхөн нь Увс нуурын хотгороос Улаан нуур, Их нууруудын хонхороос, Нууруудын хөндийн элсэрхэг хээр таран эдээшлэж нутагшиж байв <ref> 1. Банников, 3. Банников нар, 1961, 5. Намнандорж, 1976, 6. Ширчин, 1974,5. Намнандорж, 1976,10, 25. Жирнов нар, 2005. 1954, </ref>. мянгаМянга есөн зуун ерээд оны үеээр нийт тархан байсан газар нутгийнхаа хориод хувьтай тэнцэх хэмжээний үндсэн хоёрхон газар нутагт Монгол Бөхөн суурьшин амьдарч байв. Түүний нэг Шаргын популяци Шаргын говийн умардаас, баруун, хойд талаараа, ойр орчмын уулсын бэлчирээс говийн хотгорын захруу шилжин тархжээ. Хар Ус нуураас өмнө тийш Монгол Алтайн уулсын бэлээр дөрвөн зуу орчим км кв багахан бэлчирт үлдсэн, мөхөх аюул тулгарсан төрөл <ref> 5. Намнандорж, 1976,10, 12. Дуламцэрэн нар, 1993, </ref>.
Монгол Алтайн уулсын далайн төвшинөөс дээш 1100-2200 м ар бэлийн баглуур, таана, монгол өвст, шаваг бүхий дагжуур хайрган хөрст, бартаагүй, хэвгий, ээрэм өндөрлөг газарт нутаглана <ref> 1. Банников, 1954, 2. Эрэгдэндагва, 1954, 5. Намнандорж, 1976,10. Дуламцэрэн нар, 1989, 11. Дуламцэрэн, 1992, 12. Дуламцэрэн нар, 1993,</ref>. Өвлийн тас хийм цастай сэрүүн үед, ган гачигтай зун өвсний өег сөр, бэлчээр дагаж уулсын ам хөндий, толгод доор бэлчдэг. Бөхөн Шаргын говиор 3325 км кв , Хүйсийн говиор 6700 км кв, Таван хайрхан, Чандманий тал нутгаар 1173 км кв нутагт тархасан байна <ref> 21. Амгалан нар, 2008 </ref>.
== Амьдралын хэв шинж ==