Мурын хууль: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
 
Мөр 1:
Хагас дамжуулагч цахиурын ялтсанд агуулагдах транзисторын тоо их байх тусам [[микропроцессор]]ын хүчин чадал их байна. Өнөөгийн микропроцессорууд өөртөө хэдэн арван сая [[транзистор]] агуулж байна.
 
Жил ирэх тусам микропроцесорын [[транзистор]]ын тоо улам олон болж байгаа. Ерөнхийдөө микросхем буюу чипэнд агуулагдах логик элементийн тоо ө.х. нягтшил ихэсч байгаа юм. Энэ чиг хандлагыг америкийн эрдэмтэн, Intel компанийг үндэслэгчдийн нэг [[Гордон Мур]] (Gordon Moore) ажиглаад дараах дүгнэлтийг хийжээ: <u>чипэнд агуулагдах транзисторын тоо 1,5 - 2 жил тутамд 2 дахин нэмэгдэнэ</u>. Үүнийг '''Мурын хууль''' гэдэг ба Интел компанийг үндэслэгчдийн нэг болох Гордон Мур 1965 онд нээсэн.
 
Нэг ширхэг транзисторын овор хэмжээ багассаны үр дүнд чипний нягтшил ихэсч байгаа нь ойлгомжтой. Хэрэв энэ байдлаар үргэлжлэвэл тодорхой хугацааны дараа технологийн мухардалд орох юм. Учир нь транзисторын овор хэмжээ багассаар байгаад атом, молекулын эрэмбэд хүрнэ гэж бодвол түүний хувьд бидний мэдэх классик механикийн биш харин огт өөр квант механикийн хуулиуд үйлчилж эхлэх юм. Ингэсэн тохиолдолд транзистор яг л эгэл бөөм шиг шинж чанартай болно гэсэн үг ээ. Ж.нь тодорхойгүй харьцааны зарчим үйлчилж эхлэнэ. Тиймээс уламжлалт технологиор ийм квант транзисторууд бүхий чип үйлдвэрлэх боломжгүй юм.