Буддын шашин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 14:
Буддын шашин нь [[Ази]] тив, түүний дорно дахинаа үүсэж, дэлгэрэн тархаж [[дэлхий]]н энэ бүс нутгийн хүн ардын соёл иргэншлийн үндэс болон хөгжиж иржээ.
 
Буддын шашныг үндэслэгч [[Сиддарта Гаутама]] нь түүхт бие хүн байсан бөгөөд [[эртний Энэтхэг]] орны умар зүгт орших [[Шагж ван]]гийн мэдлийн нутагт буюу одоогийн [[Балба|Балбын]] [[Лүмбини]]д хаан хөвгүүн болж мэндэлсэн гэж эртний түүх шаштирт тэмдэглэгдсэн байдаг. Тэрээр 29 нас хүртлээ хааны ордонд амьдран эхнэр хүүхэдтэй болсон хойноо амьдралыг судлах зорилго тавьжээ. Ийнхүү ордноос гарч 6 жил ууланд суун даяан хийн гэгээрч, [[Хутагт|хутагтын]] дүрийг олон "Хутагтын Дөрвөн Үнэн"-ий сургаалийг айлдсан нь Буддын гүн ухааны үндэслэл болсон байна.Тэрээр 45 жил өөрийн үзэл сургаалаа айлдасны эцэст 80 насандаа нирваан дүрийг олсон байдаг.
 
Ийнхүү [[Буддын гүн ухаан]] нь дэлхийн анхдагч [[гүн ухаан]] гэж зүй ёсоор тооцогддог бөгөөд философын олон урсгалын дэвсгэр болсон гэж үзэгддэг. Өнөө үед буддын шашин болон түүний гүн ухааны онолыг [[Ази]] тивийн олонхи орон, тухайлбал, [[Энэтхэг]], [[Балба]], [[Хятад]], [[Бутан]], [[Шри Ланка]], [[Бирм]], [[Лаос]], [[Тайланд]], [[Камбож]], [[Вьетнам]], [[Сингапур]], [[Монгол]], [[Япон]], [[Солонгос]] зэрэг орны ард түмэн даган биширдгээс гадна сүүлийн жилүүдэд өрнөдийн орнуудад, тухайлбал, [[АНУ]], [[Их Британи]], [[Франц]], [[Итали]], [[Голланд]] зэрэг орнуудад буддын гүн ухаан судлал идэвхтэй явагдан, сонирхогчдын тоо ч нэмэгдсээр байна.