Алуурчин халим: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 35:
Мөн алуурчин халим нь жижиг загас, усны шувуу, [[оцон шувуу]], [[далайн гахай]], [[цагаан баавгай]], [[аврага загас]] (акул) бусад төрлийн [[халим]]ыг ч авладаг байна. Амандаа хийсэн загасыг буцааж гарган түүнийг нь идэхээр цугласан [[цахлай]]г барьсан гэсэн мэдээлэл бий. Бас далайн гүнд олдсон, үхсэн халимын сэг идэж буйг нь бичсэн бичлэг байдаг. Хэд хэдээр нийлээд өөрөөсөө хавьгүй том [[кашалот]], [[хөх судалт халим]] барьдаг байна. Хамгийн дуртай идэш нь халимны хэл болон хошуун хэсэг бөгөөд биеийн бусад хэсгийг нь идэлгүй орхих явдал байдаг. Мөн өөртэй нь адил махчин аварга цагаан загасыг ч дайрдаг аж. Харин хүнрүү дайрах нь тун ховор, хэрэв дайрсан тохиолдолд хар бараан шумбах хувцастай хүнийг далайн хавтай андуурсан гэгддэг. Сүргийн аль нэгэнд аюул, хохирол учруулбал өшөө авах явдал байдаг байна. Бусад тохиолдолд хүнийг идэш тэжээл гэж тоодоггүй хэмээн үздэг.
 
== Амьдрал == ЛАЛАРЫН БИШРЭЭ
 
Алуурчин халим ганц нэгээрээ эсвэл хэд хэдээр сүрэглэн амьдарна. Голдуу эх нь толгойлон цусан холбоотой гэр бүлээрээ амьдрах нь элбэг. Дөнгөж төрсөн зулзагандаа бүгд анхаарал халамж тавидаг байна. Зулзага 2.4 м урт, 180 кг жинтэй төрдөг. Эх нь хоол тэжээл авлахаар явсан үед сүргийн бусад залуу эм халимууд зулзагыг хардаг байна. Мөн өөрийнхөө барьсан анг бусад залуу нэгэндээ өгөх, ан хийх дасгал сургууль хийлгэхээр зориуд тавих зэрэг явдал ажиглагдсан байна. Энэ үедээ барьсан ангаа алалгүй заах зүйлээ дуусахад тавьж явуулах үе бас бий. Нялх зулзагатай сүрэг аажим удаанаар сэлж урагшлан, усанд шумбах хугацаa нь ч богино байдаг.
 
Эм халим 15 нас хүрээд нас бие гүйцэх ба 15-18 сар зулзагаа тээдэг. Эр халим мөн 15 хүрээд нас бие гүйцдэг ч ихэнхдээ 21 хүрж байж үржилд ордог аж. Эр халим дундажаар 30, хамгийн урдаа 50 наслах бол эм нь 50 орчим, хамгийн удаандаа 80 хүртэл насалдаг.
 
== Галлерей ==