Чеченийн нэгдүгээр дайн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
'''Чеченийн нэгдүгээр дайн''' нь ОХУ болон Ичкерийн бүгд найрамдах Чеченийн хооронд 1994 оны 12 сараас 1996 оны 8 сар хүртэл үргэлжилжээ.
 
18-р зууны эхээр Их Петр хааны үед Орос анхлан Чечений уулархаг нутгийг эзлэн авсан бөгөөд 1817-1864 оны Кавказын дайны үед анхны түрэмгийлэгчдийн эсрэг бослого дэгдэж байв. 1870 он гэхэд Орос Чеченьчүүдийг ялж, өөртөө нэгтгэжээ. Оросын эзэнт гүрэн унасны дараа Чеченьчүүд дахин тусгаар тогтнохыг оролдсон боловч бүтэлгүйтэж, 1922 онд Большевист Оросын бүрэлдэхүүнд оров. 1936 онд Йосиф Сталин Өөртөө Засах Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Чечень-Ингушийн улсыг байгуулжээ. Германы цэргүүдтэй хамтран ажиллаж байсанд нь шийтгэн 1944 онд Зөвлөлтийн улс төрийн цагдаагийн газрын дарга Лаврентий Бериягийн тушаалаар 1 сая гаруй Чечень, Ингуш болон бусад Умард Кавказын хүн амыг Сибирь, Төв Ази руу цөлсөн байна. 1957 онд Зөвлөлтийн нэгдүгээр нарийн бичгийн дарга Никита Хрущев цөллөгийг дуусган эх нутагтаа эргэн ирж бүгд найрамдах улсаа байгуулахыг зөвшөөрчээ.
Мөр 73:
1997 оны 5 сарын 12-нд Чечений ерөнхийлөгч Аслан Масхадов, Ельцин нар Москвад “энх тайван тогтоох болоод Орос-Чечений харилцааны зарчмууд”-ын талаархи гэрээнд гарын үсэг зурав. Гэсэн хэдий ч үүнээс хоёр жилийн дараахан 1999 оны зун Масхадовын хуучин зэвсэг нэгт андууд болох радикал үзэлтэн Шамил Басаев болон Ибн эл-Хаттаб нар Дагестан руу дайран халдлага үйлдсэнээр Орос Чеченийг дахин эзэлж, улмаар Чечений хоёрдугаар дайн эхэлсэн юм.
 
[[Ангилал:Оросын20-р дайнуудзууны дайн]]
[[Ангилал:ИргэнийАзийн дайн]]
[[Ангилал:ДайнуудЧечений түүх]]
[[Ангилал:Оросын улс төр]]
[[Ангилал:Партизаны дайн]]
[[Ангилал:1990-д он]]
[[Ангилал:1994 оны зөрчилдөөн]]
[[Ангилал:1995 оны зөрчилдөөн]]
[[Ангилал:1996 оны зөрчилдөөн]]
[[Ангилал:Оросын зэвсэгт хүчний түүх]]
[[Ангилал:ЗХУ-ын дараах зөрчилдөөн]]