"Сократ"-ны өөр хувилбарууд

→‎Намтар: Бузка
(→‎Намтар: Бузка)
Tags: Mobile edit Mobile web edit
 
== Намтар ==
Грекийн агуу философич Сократ нь МЭӨХТӨ буюу Хиристын Тоололын Өмнө 470 оны үед Грекийн [[Афин]]д төржээ. Түүний аав нь зураач, ээж нь эх баригч байсан байна. Бага байхдаа ээжийнхээ ажлыг ихэд сонирхон, ажлыг нь ажиглан ихэнх цагаа өнгөрөөдөг байжээ. Сократ эрийн цээнд хүрч цэргийн албанд явж олон олон баатарлаг үйлс бүтээж байсан нь түүний эрэлхэг зоригтойг харуулж байна. Аав ээж нь дээгүүр түвшний хүмүүс байсан ч Сократ өвлөж авсан эд хөрөнгөө хүмүүсийн тусын тулд үрэн таран хийсэн байна. Хамаг цагаа цэц булаацалдсан, ном хаялцах мэтгэлцээн дээр өнгөрөөнө. Хэл амаараа хэнд ч дийлддэггүй сайн маргаанч тул дийлдэгсэд нь хорссондоо түүнийг зодож хариугаа авах нь ч цөөнгүй байсан гэдэг. Харин Сократ үүнд нэг их эмзэглэдэггүй байсан гэдэг. Тэрээр 2 удаа гэрлэсэн. Эхнэрүүд нь хоорондоо таарамж муутай байсан бөгөөд хэрэлдэх тоолонд нь Сократ сонирхон ажиглаж суудаг байж. Гэр бүлийн талаар "Эхнэр авсан ч, аваагүй ч ялгаагүй чи гэмших л болно" хэмээсэн нь бий. Анхны эхнэр нь гурван хүү төрүүлсэн байна.
Тэрээр Афинд төрж өсөн, бүхий л амьдралаа өнгөрүүлж, хамгийн сүүлд Афины шүүхийн өмнө буруутгагдаж хор уун үхсэн гэдэг.
Anonymous user