Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
added basic information about the organization in Mongolian
(Өөрчлөлт алга)

02:40, 18 Аравдугаар сар 2018-ий байдлаарх засвар

Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага (ЕАБХАБ) нь аюулгүй байдалд төвлөрсөн олон улсын засгийн газар хоорондын хамгийн том байгууллага юм. Галт зэвсэг, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө, шударга сонгууль зэрэг сэдвүүдийг хөнддөг. Тус байгууллага нь 1975 онд Финлянд улсын Хелсинки хотноо болсон Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Чуулга уулзалтын үеэс суурь нь тавигдсан гэж үздэг. Уг байгууллагад 57 улс орон байдаг ба эдгээр улсууд нь Европ, хойд болон төв Ази, Хойд Америкийн газар нутагт оршдог. Зүүн болон Барууны хоорондын уулзалт хэмээн Хүйтэн дайны үед бий болжээ.