Лаос Ардын Хувьсгалт Нам: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "'''Лаос Ардын Хувьсгалт Нам''' (Phak Pasason Pativat Lao)-1975 оноос Лаост эрх барьж буй коммунист үзэл бар..."
(Өөрчлөлт алга)

12:26, 12 Аравдугаар сар 2018-ий байдлаарх засвар

Лаос Ардын Хувьсгалт Нам (Phak Pasason Pativat Lao)-1975 оноос Лаост эрх барьж буй коммунист үзэл баримтлалтай нам.

ЛАХН нь 1930 онд Хо Ши Миний анх үүсгэсэн Энэтхэг хятадын хойгийн Коммунист намаас ЭХКН /Indochinese Communist Party (ICP)/ салбарлан бий болсон гэж үздэг. Учир нь анх зөвхөн вьетнамчуудаас бүрдэж байсан ЭХКН дотор 1936 онд Лаосын асуудлаарх Хороо /”Лаосын намын үүр” гэж бас нэрлэдэг/ байгуулагдсан аж. ЭХКН 1940-өөд оны дунд үеэс өөрийн эгнээндээ лаосчуудыг идэвхтэй элсүүлж эхэлсэн түүхтэй. 1946, 1947 оны эхэн үед Ханой хотын Их сургуулийн хуулийн ангийн оюутан байсан Кейсон Фомвихан тус намд элссэн байдаг. 1951 оны ЭХКН-ын хоёрдугаар Их хурал Энэтхэг-хятадын хойгийн гурван улсыг төлөөлсөн 3 нам болгон ЭХКН-ыг хуваахаар шийдсэн боловч дөнгөж 1955 оны 3 дугаар сарын 22-нд хуралдсан Лаосын Ардын Намын Анхдугаар чуулганаар албан ёсоор нам байгуулснаа зарласан аж. Лаост олон жил үргэлжилсэн иргэний дайны дараа буюу 1972 оны 2 дугаар сард Намын хоёрдугаар хурлаар нэрээ өөрчилж өнөөгийн Лаос Ардын Хувьсаглт Нам гэсэн нэрээ авч зорилт зорилгоо шинэчилсэн байна. ЛАХН-ыг үүсэн бүрэлдэх эхний он жилүүдэд Вьетнамын коммунистууд ихээхэн тусламж, дэмжлэг үзүүлж ирсэн гэж үздэг. 1990-ээд оны эхээр “ах дүүгийн” баридлагатай ЗХУ задран унаж, Социалист систем үгүй болсон хэдий ч Лаосын эрх баригч Лаос Ардын Хувьсгат Нам улс төрийн хяналтаа хадгалсаар, улс орноо удирдан чиглүүлсээр байна. БНАЛАУ-ын 1991 оны Үндсэн хуулийн 3 дугаар зүйлд ЛАХН нь Лаос Улсын улс төрийн тогтолцооны “чиглүүлэгч цөм” гэж заажээ.

Намын өдөр дутмын үйл ажиллагааг удирдах дээд шатны байгууллага ЛАХН-ын Улс Төрийн Товчоог Төв Хорооны бүгд хурлаас, Төв Хорооны бүрэлдэхүүнийг таван жилд нэг удаа хуралддаг намын Их хурлаас тус тус сонгодог байна. 1991 оноос өмнө Намын Их хурлаас Намын нарийн бичгийн дарга нарын газрын /ЛАХН-ын ХЭГ/ гишүүдийг мөн сонгодог байжээ.

ЛАХН-ын бүтэц зохион байгуулалт: ЛАХН анх 400 орчим гишүүнтэй байгуулагдаж байсан бол 1965 он гэхэд гишүүдийн тоо өсч 11 мянга хүрсэн. 1975 онд Засгийн эрхэнд гарснаар гишүүдийн тоо эрс нэмэгдэж 25 мянгад хүрсэн бөгөөд 1991 онд Намын 5 дугаар Их хурлаар 60 мянган гишүүнтэй болсноо зарласан нь нийт хүн амын 1,5% хүрээд байв. 2016 оны байдлаар ЛАХН 258 мянган гишүүнтэй, 14500 орчим намын анхан шатны нэгжтэй ажиллаж байна.

ЛАХН-ын Төв Хороо 5 Байнгын хороотой. Үүнд: 1. Зохион байгуулалтын

2. Үзэл суртал, сургалтын

3. Намын болон Улсын хянан шалгах

4. Нам болон Төрийн захиргааны сургуулийн Улс төрийн онолын

5. Намын бодлого сурталчилгаа зэрэг юм.


ЛАХН-ын Их хурлууд: • 1 дугаар Их хурал 1955 оны 3 дугаар сар 22

• 2 дугаар Их хурал 1972 оны 2 дугаар сар

• 3 дугаар Их хурал 1982 оны 4 дүгээр сарын 27-30

• 4 дүгээр Их хурал 1986 оны 11 дүгээр сарын 13-15

• 5 дугаар Их хурал 1991 оны 3 дугаар сарын 27-29

• 6 дугаар Их хурал 1996 оны 3 дугаар сарын 18-20

• 7 дугаар Их хурал 2001 оны 3 дугаар сарын 12-14

• 8 дугаар Их хурал 2006 оны 3 дугаар сарын 18-21

• 9 дүгээр Их хурал 2011 оны 3 дугаар сарын 17-21

• 10 дугаар Их хурал 2016 оны 1 дүгээр сарын 18-22


2016 оны 1 дүгээр сарын 18-22-нд ээлжит Намын 10 дугаар Их хурал хуралдаж, 78 настай Буянан Ворачит /Bounnhang Vorachit/-ыг Лаос Ардын Хувьсгалт Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосон. Түүнээс өмнө 2006 оноос ЛАХ Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Чюмали Сайясон 2016 оны 3 дугаар сард 80 нас хүрч тэтгэвэртээ суусан.

ЛАХН-ын удирдагчид:

• Кейсон Фомвихан -Kaysone Phomvihane (1955–1991)

• Камтай Сипандон -Khamtai Siphandon (1991–2006)

• Чюмали Сайясон -Choummaly Sayasone (2006–2016)

• Буянан Волачит -Boungnang Vorachit (2016–өнөөг хүртэл)