Хун Сен: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 19:
'''Хувийн амьдрал.'''
'''Бун Рани''' хэмээх сувилагч бүсгүйтэй 1976 онд дайнд авсан шархаа эмчлүүлэх үеэр эмнэлэгт танилцаж гэрлэсэн. 1998 оноос албан ёсоор тэргүүн хатагтай болсон бөгөөд өдгөө тэрбээр Камбожийн “Улаан загалмайн” нийгэмлэгийг удирддаг. Хун Сен, Бун Рани нар 4 хүү, 2 охинтой. Тэдний ууган хүү Хун Камсот багадаа нас барсан, удаах хүү Хун Манет нь 1977 онд төрсөн 2018 оноос Камбожийн Зэвсэгт хүчний командлагчаар ажиллаж байна /Камбожийн дараагийн удам залгасан Ерөнхий сайд болно гэж үздэг/ , 3 дахь хүү Хун Манит цэргийн генерал болсон, хүү Хун Мани нь парламентын гишүүн, 1 охин Хун Мана нь томоохон хэвлэл, мэдээллийн компаний эзэн зэрэг Камбожид томоохон албан тушаал хашдаг байна.
 
Хун Сен Улс төрийн ухааны чиглэлээр хоёр дээд сургууль төгссөн. Тэрээр Вьетнам хэл сайн мэддэг, англи хэлээр ярьдаг боловч албан ёсны яриа хэлэлцээр, хэвлэлийн мэдэгдэл хийх зэрэгт орчуулагчийн тусламж авдаг байна.