Дашбаатарын Лувсанданзан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "'''Дашбаатарын Лувсанданзан'''- Хошуудын хаан Төрбайхын ач хүү, Хөхнуурын Монголчууд..."
 
No edit summary
Мөр 1:
'''Дашбаатарын Лувсанданзан'''- [[Хошуудын хаан]] [[Гүш хаан|Төрбайх]]ын [[ач хүү]], [[Хөхнуурын Монголчуудын 1723 оны бослогo|Хөхнуурын Монголчуудын 1723 оны бослог]]ын удирдагч.
 
Хошуудын хаан Төрбайхын хүү [[Төрбайхын Дашбаатар|Дашбаатар]]ыг таалал төгссөний дараа түүний хүү Лувсанданзан Хөхнуурын Монголчуудын захирагчаар өргөмжлөгдсөн. Тухайн үед [[Манжийн төр]] нутаг орныг захирагчид [[Чин ван]] цол өгч байсан уламжлалыг харгалзан Хөхнуурын Монголчууд Лувсанданзанг Чин ван хэмээн өөрсдөө өргөмжилжээ. Энэ үед Төрбайхын өөр ач хүү [[Төрбайхын Бошгот Жинүүн|Бошгот Жинүүн]]ий хүү [[Бошгот Жинүүний Цагаан Данзан|Цагаан Данзан]] вангийн хэргэмийн төлөө [[авга]]тайгаа эрх мэдэл булаацалдаж эхэлсэн байна. Манжийн хаан Цагаан Данзангийн зуйрган занг ашиглан түүнийг [[Хөхнуурын чин ван]]гийн хэргэм шагнажээ. Ийнхүү хошуудын монголчууд хоёр Чин вантай болсон байна.
 
[[Зүүнгарын хаант улс|Зүүнгар]] [[Төвд]]ийг довтлон эзлэх үед [[Манжийн хаан]] Лувсанданзангаар Зүүнгарыг цохиулж оронд нь Чин ван хэргэмийг нь буцаахын хамт [[Гүш хаан]] цолыг нь сэргээж өгнө хэмээн тохиролцсон ч амлалтаа биелүүлсэнгүй.
Иймд Манж Чингийн төрөөс олгодог бүх хэргэм зэргийг хэрэгсэхгүй, [[монгол цол хэргэм]]үүдээ сэргээн [[Хошууд улс|Хошууд хаант улс]]аа сэргээн байгуулъя гэж Хөхнуурын бүх хошууны ноёд [[Цагаан толгой]]д [[1723 он]]д цуглан зөвшилдөхөд Цагаан Данзан очсонгүй. Тиймээс эхэлж дотоодоо түвшитгэе хэмээн Цагаан Данзанг цэрэглэн цохисон ч тэрээр зугтан Манжийн өмгөөлөлд очжээ. Хөх нуурын монголчууд Лувсанданзангийн удирдлагаар [[бослого]] гарган [[манж]] нарыг цохиж эхэлсэн байна. Лувсанданзангийн [[цэрэг]] [[10000]] хүрч байсан байна. Манж Чин улсын хаан [[гурван замын цэрэг]] гарган Хөхнуурт оруулан Лувсанданзангийн бослогыг дарж Цагаан Данзанг Хөхнуурын Чин вангаар өргөмжилжээ. [[Манжийн цэрэг]]т [[Халх Монгол]]оос ихээхэн хэмжээний цэрэг татан [[Ринчиндорж ван]]гаар захируулсан байна. Энэ цэрэг бослогыг дарахад гол үүргийг гүйцэтгэсэн байна.
 
Лувсанданзан ван цөөн тооны [[албат]]аа дагуулан бослого дарагдахад Зүүнгарын хаант улсад зугтан очсон байна. Лувсанданзан нь Зүүнгарт байхдаа [[Манжийн эсрэг зүүнгарын тэмцэл]]д идэвхитэй оролцож байжээ.