Оросын Холбооны Улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 91:
{{Гол|Оросын түүх}}
[[Зураг:Kievan Rus en.jpg|thumb|left|150px|XI зууны [[Киевийн Русь]]]]
=== Эртний үе===
Орос орон өргөн уудам болохоор түүхийг олон янзаар дурдаж болно. Эрт үед [[Каспи]], [[Хар тэнгис]]ийн эрэг, нам доор газраар [[Скиф]], [[Авар]], [[Хүн]] гэх мэт нүүдэлчин соёл оршин байв. Гэвч Орос улсын түүхийн бат суурь нь өрнө захын Орос нутгаас эхэлнэ. 860 онд [[Новгород]]ын эзэн (гүн) Рюрик гэгч [[викинг]] хүн [[Хазар]] [[Түргүүд]]ийг ухраан эзэмшлээ өргөтгөсөн нь Волхов гол, [[Днепр мөрөн|Днепр]] мөрний хөндийн худалдааны замын эзэрхсэн, [[Зүүн Славууд]]ын түүхэн дэх анхны төрт улс [[Киевийн Русь]] болжээ. Викинг хүний байгуулсан улс боловч 10-р зууны эцэст хүн амын олонх нь [[Слав угсаатан]] байжээ. Энэ үед [[Византийн эзэнт гүрэн|Визант]] ([[Грек]])-аас худалдаа, шашин, соёлыг идээшүүлэн хүртэж байв. Киевийн Русь 988 оноос албан ёсоор [[Христосын шашин|Христосын шашныг]] дагаж, аажмаар энд [[Үнэн алдартны шашин]] салбарлан хөгжжээ. 11-р зууны [[Цэцэн Ярослав]]ын үед Орост (өнөөгийнхөөр Орос орны өрнө захаар) эдийн засаг, уран зохиол, барилга урлал мэдэгдэхүйц сайн дэлгэрэв. [[Бурангуй нийгэм]] ([[феодализм]])-ийн зүй тогтол ёсоор олон ноёд хооронд байлдаан тэмцэл тасарч байгаагүй. 1237-1240 онд [[Монголчууд]] [[Владимир]], [[Киев]]ийг довтолсноор [[Зүчийн улс]]ад 1480 он хүртэл захирагджээ. Түлхэгдсэн Оросын төв [[Новгород]] болж, 1240 онд Нева голд Шведийг дарсан зэрэг байлдаанаар умар зүгт нутаг тэлжээ. Үүнээс [[Их Монгол Улс|Монгол]]-[[Алтан Орд]]ыг сөрөх [[Москва]], [[Доод Новгород]], [[Тверь]] зэрэг хот суурин босч байв. Шашныхантайгаа хамжиж тархай ноёдыг цуглуулсан [[Доны Дмитрий]] 1380 оны шийдвэрлэх [[Куликовын тулалдаан]]аар [[Мамай]]н цэргийг цохижээ.
=== Дундад зуун===
[[Зураг:Peter_der-Grosse_1838_PR.jpg|thumb|left|150px|[[Оросын эзэнт гүрэн|Оросын эзэнт гүрнийг]]<br>тунхаглагч [[I Петр]] хаан]]
15-р зуунд Москвагийн гүн [[III Иван]] үндсэндээ газар газрын олон гүнг үгэндээ оруулж, Орос улсын "их [[гүн]]" (великий князь) болжээ. 1453 онд Византийн [[Константинополь]] [[Османы эзэнт гүрэн|Османд]] эзлэгдэж төгссөнөөр Византийн агуу өвийг Орос залгаж байна гэдэг ойлголтоор [[Догшин Иван|IV [Догшин] Иван]] «[[Цезарь, Гай Юлий|цезарь]]» буюу «царь» ([[ван]], [[хан]], [[хаан]] гэж монголчлоно) гэдэг цолыг бий болгон өөрөө анхлан хүртсэн. Догшин Иван [[Балтын тэнгис]]т гарцтай болохын тулд [[Ливон]]той (1558–1583) олон жил байлдаж, дорнош [[Астрахань]] (1556 онд буулган авсан), [[Казань]] (1552) ханлигийг мөхөөж, [[Уралын нуруу|Уралыг]] давж [[Сибирь]]т цэргээ илгээж газар нутгаа тэлснээр олон үндэстний Орос, [[Зөвлөлт Холбоот Улс|Зөвлөлтийн]] шав тавигджээ. 1600-аад оны дотоодын хямралын үед Романовын удамд засгийн эрх шилжсэн. Оросынхон газар нээгч жуулчдын гаргасан зам, арьс, үнэт эд олох сэдэл, [[хазаг]] (казак) цэргийн хүчээр 17-18-р зуунд нутгаа [[Номхон далай]] хүртэлхи нутгийг эзэлжээ. 1721 онд албан ёсоор [[Оросын эзэнт гүрэн]] (Российская империя) гэсэн утгат нэрээ тунхаглажээ. Гэхдээ энэ улсыг Монголчууд 20-р зууны эхэнд Зөвлөлт Оросоос нь ялгаж [[Хаант Орос]] улс л гэдэг байсан билээ. [[I Петр]] (1682–1725 оны хооронд төр барьсан), [[Елизавета]] (1741–1762), [[II Екатерина]] (1762–1796), [[II Александр]] (1855–1881) зэрэг түүхэнд тодоор үлдсэн хаад төр барьж, өнөөгийнхөөр хэлвэл [[Финланд]], [[Польш]]оос [[Аляска]], [[Өвөр Кавказ]], [[Дундад Ази]] хүрсэн уудам газар нутгийг дайтахдаа дайтаж, туслахдаа туслаж мухардуулсаар өөрийн улсынх болгож байв. 1878 онд [[Османы эзэнт гүрэн|Османы улстай]] дайтаж хамар дээр нь байх [[Болгар]]ыг чөлөөлж хүч чадлаа бахдуулжээ.
=== Орчин үе===
19-р зууны төгсгөл, 20-р зууны эхээр хувьсгалын үзэл санаа дэлгэрч, [[дэлхийн нэгдүгээр дайн]]ы үед буюу 1917 оны 2-р сард хөрөнгөтнүүд хаанаа ([[II Николай]]) түлхэн унагав. 11-р сард ([[Октябрын хувьсгал]]) шал өөр буюу ажилчин тариачдад засгийн эрх шилжив. Дайны дараах гэрээгээр [[Украйн]], [[Польш]], [[Финланд]], [[Балтын орнууд]]ын нутгаа алдсанаас Украйн, Балтын гурвыг эргүүлж авсан ч зууны адагт дахин тавьж явуулсан. [[Цагаан арми]], салан тусгаарлагч ястан үндэстний цэрэг, төртэй шинэ төрж гарсан Зөвлөлт улс, түүний [[улаан арми]] хэдэн жил байлдаж дийлжээ.
 
1922 онд үүсэн байгуулагдсан [[ЗХУ]]-ын гол цөм нь Орос орон байсан ба 1922 онд [[Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улс]] (ЗСБНХОУ) нэрээр хожмын ойлголтоор [[Зөвлөлт Холбоот Улс#Бүрэлдэхүүн|15 бүгд найрамдах улсынх]] нь нэг болж байгуулагджээ. 1924 онд хувьсгалын удирдагч [[Владимир Ильич Ленин|Ленин]] өөд болж [[Иосиф Сталин|Сталины]] үе (1924-1953) эхлэжээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, аж үйлдвэржилт, хөдөө аж ахуйн хамтрал төрийн бодлогоор хэрэгжиж байв. Дэлхийн хоёрдугаар дайнд өрнөөс дэлхийн эзлэхийг санаархагч [[Нацист Герман]], түүний хамсаатан дорнын [[Япон]]ыг сөрж зогсоосон нь ЗХУ байлаа. Энэхүү [[Аугаа эх орны дайн]]д [[ЗХУ]]-ийн 30 сая хүн амь алдсан байдаг. Хардалт сэрдлэг маягаар олон сая хүнийг хэлмэгдүүлсэн нь Сталины нэрийг түүхнээ бараатуулдаг. 1991 онд [[ЗХУ]] задарснаар Орос улс дангаараа буюу Оросын Холбооны Улс (ОХУ) байгуулагдсан.
 
1945-1990 оны хооронд ЗХУ-аар толгойлуулсан коммунист (эв хамт), АНУ-аар толгойлуулсан демократ (ардчилсан) хоёр үзэлд дэлхийн улсууд хуваагдажй бие биенээ хүчирхэгжихийг эсэргүүцдэг болжээ. 1945 онд Америк түрүүлээд цөмийн зэвсэгтэй болсон бол 1961 онд Зөвлөлт түрүүлээд сансарт хүн нисгэжээ.
1985 оноос Горбачёвын санаачилсан "Перестройка" (ил тод байдал) шинэчлэл нь ЗХУ болон коммунист улсуудыг ардчилсан зам руу урвуулах үүдийг нээжээ.
1991 онд [[ЗХУ]] албан ёсоор задарснаар Орос улс дангаараа буюу Оросын Холбооны Улс (ОХУ) байгуулагдсан.
 
== Төр засаг ==