"Алмас сурвалжилсан тэмдэглэл"-ны өөр хувилбарууд

no edit summary
Tag: 2017 source edit
'''Алмас сурвалжилсан тэмдэглэл'''-[[Монголын угсаатан судлаач]],[[криптозоологич]] [[Равжирын Равжир]]ын [[алмас]] буюу [[хүн хар гөрөөс]]ийн мөрөөр [[1973 он]]оос эхлэн 1340 [[хоног]] мөшгин явж, олон арван [[домог]], [[хууч яриа]] зэргийг цуглуулан мөрдсөн тухай [[аян замын тэмдэглэл]]-[[ном]] юм. Номыг 1990 онд Улсын хэвлэлийн газрын харъяа Армийн хэвлэх үйлдвэрт 14 000 хувь хэвлэсэн байна.
Судлаач Р.Равжир нь [[Алтайн нуруу]]нд олон [[өдөр]], [[шөнө]] алмас байх боломжтой газруудыг үзэж, үл таних [[хүн дүрст амьтаны мөр]]тэй удаа дараа тохиолдон түүнийг [[зураг]]т буулган авсанаа өөрийн номд оруулсан байна. Мөн олон тооны домог, хууч яриаг он дараалсан байдлаар оруулсан байна. Түүнчлэн хээрээр аялан явж байх үедээ 3 удаа хүн дүрст амьтаныг харсан тухайгаа онц сонирхолтойгоор дүрсэлсэн байдаг.
Ном нь Алмасын мөрөөр мөшгөсөн нь, Хүн гөрөөсийн тухай хууч яриа, домог сураг, Агуйгаас манарсан утаа гэсэн 3 бүлэгтэй.
2,543

edits