Доржсүрэнгийн Сумъяа: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tag: 2017 source edit
No edit summary
Tag: 2017 source edit
Мөр 16:
}}
 
'''Доржсүрэнгийн Сумъяа''' ([[1991 он|1991]] онд [[Увс аймаг|Увс]] аймгийн [[Баруунтуруун сум|Баруунтуруун]] суманд төрсөн) — [[жүдо]] барилдааны 57 кг жинд [[Рио-де-Жанейрогийн олимп|олимпын]] мөнгө, [[Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн|Дэлхийн АШТ]]-ий алт, хошой хүрэл медаль, Азийн наадмын алт, Азийн АШТ-ий алт, хошой хүрэл медаль хүртсэн, [[Монгол улс|Монгол]] улсын эмэгтэй [[жүдо]]ч. Тэрээр жүдо бөхийн түүхэн дэх Монголын дөрөв дэх дэлхийн аварга юм. Мөн самбо бөхийн дэлхийн 3 удаагийн аварга.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад [[Монгол Улсын Хөдөлмөрийн баатар]] цол хүртээж /2017.11.01/ шагналыг гардуулан өгөв. Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнах тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Нийслэл хот байгуулагдсаны 378 жилийн ойг тус тус тохиолдуулан Олимпийн төрлийн спорт болох жудо бөхийн спортоор гарамгай амжилт гаргаж, монгол хүний эрдэм ухаан, тэвчээр хатуужлын гайхамшгийг үзүүлэн эх орныхоо нэрийг дэлхий дахинаа дуурсгаж эх оронч үзлийг залуу үед үлгэрлэсэн гавьяа зүтгэлийг нь өндрөөр үнэлж, жудо бөхийн төрлөөр 2016 онд Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Рио де-Жанейро хотод болсон Зуны олимпын ХХХI наадмын мөнгө, 2017 онд Унгар Улсын Будапешт хотод болсон ДАШТ-ний алт, 2015 онд Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотод болсон ДАШТ-ний хүрэл, 2014 оны ОХУ-ын Челябинск хотод болсон багийн ДАШТ-ний мөнгө, 2015 оны БНСУ-ын Гванжу хотод болсон Дэлхийн Оюутны их наадмын алт, 2016 онд Бүгд Найрамдах Узбекстан Улсын Ташкент хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, Самбо бөхийн 2012, 2013, 2014 оны ДАШТ-ний 3 удаагийн аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатрын одонгоор шагнасугай” гэсэн байна. <ref>[https://www.news.mn]</ref>.
Мөр 33:
[[Ангилал:1991 онд төрсөн]]
[[Ангилал:Монголын жүдоч]]
[[Ангилал:Монголын самбоч]]
[[Ангилал:Монголын олимпын мөнгөн медальтан]]
[[Ангилал:Монгол улсын хөдөлмөрийн баатар]]