Хромосом: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
б hromosom
Мөр 1:
'''Хромосом''' нь [[Эс|эсийн]] дотор олддог [[ДНХ]] болон [[Протейн|протейнуудын]] зохион байгуулалттай бүтэц юм. Хромосомууд нь ДНХ-ийн дан, үргэлжилсэн хэсгийг агуулдаг. Энэхүү ДНХ-ийн хэсэг нь олон тооны [[Гени|гениүд]], [[зохицуулагч дараалал|зохицуулагч элементүүд]] болон бусад [[генетикийн дараалал|нуклеотидын дараалалыг]] агуулдаг. Хромосом нь мөн ДНХ-г холбогч протейнуудыг агуулдаг ба эдгээр протейнууд нь ДНХ-г багцалж түүний ажиллагааг удирддаг. ''Хромосом'' гэдэг үг нь [[Грек хэл|Грек хэлний]] χρῶμα (''хрома'' буюу өнгө) болон σῶμα (''сома'' буюу бие) гэсэн үгнүүдээс гаралтай. Учир нь тэдгээрийн шинж чанарыг зарим [[будаг (хими)|будагаар]] будаж илрүүлдэг байна.
 
Хромосомууд нь өөр өөр [[Организм|организмуудад]] янз бүр байдаг. ДНХ-ийн молекул нь цагираг эсвэл шугаман байх боломжтой бөгөөд хэдэн арван [[килосуурь]] суурийн хослолуудаас эхлэн хэдэн зуун [[мегасуурь]] суурийн хослолуудын агуулж болдог. [[Эукариот]] эсүүдэд (бөөм бүхий эс) том шугаман хромосомууд нийтлэг байх бөгөөд [[прокариот]] эсүүдэд (бөөмгүй эс) жижгэвтэр цагираг хромосомууд гол төлөв байдаг. Гэхдээ дээрхээс өөр олон хэлбэрүүд ч байдаг. Мөн түүнээс гадна нэгээс олон төрлийн хромосомыг агуулдаг эсүүд байдаг. Жишээлбэл ургамалуудад байдаг ихэнх [[эукариот]] болон [[Хлоропласт|хлоропластууд]] дахь [[митохондор]] нь өөрийн жижиг хромосомуудтай байдаг. esiin dotr todorhoi toonii nariin utaslaguud mun baidg uuniig hromosom gne
 
[[Ангилал:Эсийн бүрэлдэхүүн хэсэг]]