Иосиф Сталин: Засвар хоорондын ялгаа
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Мөр 1:
[[File:CroppedStalin1943.jpg|thumb|Иосиф Виссарионович Сталин [[Холбоотон гурван гүрний удирдагчдын Тегераны уулзалт|Тегераны уулзалт]] дээр, 1943 он]]
'''Иосиф Виссарионович Сталин''' (''жинх.'' '''Иосиф Виссарионович Жугашвили''', [[1878]] оны 12 сарын 18-нд төрж - [[1953]] оны 3 сарын 5-нд нас барсан) нь [[Зөвлөлт Холбоот Улс|Зөвлөлт]]ийн улс төрч. [[Гүрж]]ид гуталчны хүү болж төрсөн тэрбээр шашны сургуульд сурч байсан боловч хувьсгалт үйл ажиллагаа явуулсны учир 1899 онд сургуулиасаа хөөгджээ. Тэрбээр нууц хувьсгалт бүлгэмд нэгдэж, 1903 онд [[Оросын Социал Демократ Ажилчны Нам]]ын большевик фракцын талд оржээ. [[Владимир Ильич Ленин]]ий шавь болсон тэрбээр намд доогуур албан тушаал хашиж байгаад 1912 онд анхны Большевик Төв хороонд томилогдсон. 1917 оны Оросын хувьсгалаар большевикууд төрийн эрхэнд гарах хүртэл тайзны ард идэвхтэй ажиллаж байсан бөгөөд 1913-1917 онд цөллөгт байсан. Сталин (Оросын сталь буюу “ган” хэмээх үгнээс гаралтай) хэмээх нэрийг аваад, большевик засгийн газарт үндэстэн ястнууд болон төрийн хяналтыг хариуцсан комиссарын үүрэгт ажлыг гүйцэтгэсэн (1917-1923). 1922 оноос Сталин намын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Улс төрийн товчооны гишүүн болсон. Энэхүү ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал нь сүүлд дарангуйлал тогтоох эрх мэдлийнх нь үндэс суурийг бүрдүүлсэн. Ленинийг нас барсны (1924) дараа Сталин [[Лев Троцкий]], [[Григорий Зиновьев]], [[Лев Каменев]], [[Николай Бухарин]], [[Алексей Рыков]] зэрэг өрсөлдөгчдөө ялж, Зөвлөлтийн улс төрийн хяналтыг гартаа авчээ. 1928 онд тэрбээр Зөвлөлтийн эдийн засаг, нийгмийн бүтцийг эрс өөрчилж, олон сая хүний аминд хүрсэн Таван жилийн төлөвлөгөөгөө тунхаглалаа. 1930-аад онд тэрбээр Хядлага хийж, олноор нь цаазаар авах, цээрлүүлэх зэргээр эрх мэдэлд нь учрах аюулыг арилгаж дөнгөжээ. [[Дэлхийн хоёрдугаар дайн]]ы үеэр тэрбээр баруун хилээ бэхжүүлэхийн тулд Герман-Зөвлөлтийн харилцан үл довтлох гэрээнд (1939) гарын үсэг зурж, [[Финлянд]] руу довтолж ([[Зөвлөлт-Финийн дайн]]ыг үзнэ үү), Зүүн Европын зарим хэсгийг Зөвлөлтөд нэгтгэжээ. Герман Зөвлөлтөд халдан довтлоход (1941) Сталин цэргийн үйл ажиллагааны удирдлагыг гартаа авсан. Тэрбээр Оросыг [[Британи]], [[АНУ]]-ын холбоотон болгож, [[Тегеран]], [[Ялта]], [[Потсдам]]ын бага хурлууд дээр хэлэлцээ хийх чадвараа харуулсан юм. Дайны дараа тэрбээр Зүүн Европ дахь Зөвлөлтийн нөлөөг бэхжүүлж, Зөвлөлт Холбоот Улсыг дэлхийн цэргийн гүрэн болгосон. Сталин дотоодын эсрэг үзэл бодлыг хянах улс төрийн харгис арга хэмжээ авч байсан бөгөөд улам бүр параноид болж байлаа. Тэрбээр нас барах үедээ Эмч нарын хуйвалдаан хэмээх хядлагын дараа дахин нэг хядлага явуулахаар бэлтгэж байжээ. Ард түмэндээ аймшигтай их гарз хохирол учруулан байж Зөвлөлт Холбоот Улсыг дэлхийд нөлөөтэй гүрэн болгосон гэгддэг тэрбээр харгислал, айдас хүйдсийн зэрэгцээ аж үйлдвэржсэн цэргийн гүрэнг үлдээсэн юм. 1956 онд Сталин болон түүнийг тахин шүтэх үзлийг [[Никита Хрущёв]] шүүмжилж буруушаасан юм.
Line 69 ⟶ 6:
== Хувьсгалт үйл ажиллагаа ==
1912 онд Ленин социал демократ намаас салж Большевик намыг байгуулсан бөгөөд Намын төв хороонд сонгогдсон зарим гишүүд хаант засгийн цагдаа нар, Охрана нарт баригдсаны дараа, хоосон албан тушаалыг нөхөх үүднээс Ленин Сталиныг намын төв хорооны гишүүнээр томилсон.
Line 76 ⟶ 13:
1917 оны хувьсгалын эхээр Сталин цөллөгөөс суллагдан хувьсгалын ажилд идэвхийлэн оролцсон. Энэ үймээний үеэр Лениний амь насанд аюул учирч болзошгүй хэмээн Сталин Ленинийг Финлянд руу нууцаар оргон гарах ажлыг зохион байгуулсан. Ленинийг эзгүй үед Сталин Большевик намын удирдлагыг гартаа авсан.
==Улс төрийн амжилт==
1917 онд Сталин <<Правда>> сонины редакц большевик намын ТХ-ын Улсын төрийн товчоо Цэргийн хувьсгалт Төвийн гишүүн байжээ. Эхлээд Сталин Түр засгийн газрыг дэмжиж байв. Дараа нь хоёрдугаар сарын "хөрөнгөтний демократ" хувьсгалт пролетарийн социолист хувьсгал болгон өрнүүлэх зорилт тавьсан Ленины талд оржээ. Тэрбээр хувьсгалт бослогод идэвхтэй орлцсон Тэрбээр аравдугаар сарын 25 (арваннэгдүгээр сарын 7)-ын ОСДХН(б)-ын Төв Хорооны хуралд оролцсон бөгөөд энд хурлаар шинэ зөлөлт засгийн газрын бүтэц, нэрийг баталсан байна. Сталин Бүх оросын үүсгэн байгуулах хуралд Петрогарадын депутатаас болж аравдугаар сарын 6-нд Сталин Москвад ирэв. Аравдугаас сарын 8 коммиссаруудын зөвлөлийн тогтоолоор Цэргийн зөвлөлийн гишүүн болов. Аравдугаар сарын 11 нд Сталин Царицынд эргэн иржээ. Удалгүй улаан арми ялалт байгуулж Москвад буцан ирэв. 1919 оны зун Сталин Смоленскт очиж, Баруун фронд дахь польшуудын довтолгоог зогсоосон юм. 1919 оны зургаадугаар сарын 12-18-нд Сталин Петроград дахь “Красная горка” цайзын бослогыг дарах ажиллагааг удирдсан байна. 1919 оны арваннэгдүгээр сарын 27-нд Бүх Оросын гүйцэтгэх төв хорооны тогтоолоор Сталин анхны Улаан тугийн одонгоор шагнагдасан байна. Сталины санаачлагаар байгуулагдсан Нэгдүгээр морьт арми Өмнөд Оросыг цагаантнаас чөлөөлөв. Тус армийг ''С.М.Будённый'', ''К.Е.Ворошилов'', ''Е.А.Щаденко'' нар удирдаж байжээ.
==Хөдөлгөөн==
1920 оны хавар гуравдугаар сард Сталин Украины хөдөлмөрийн Сталим, Ленин, Калиним нар 1919 онд армийн зөвлөлийг тэргүүлж, нүүрс олборлолтод хүн амыг дайчлах ажлыг гардан удирдаж байжээ. 1920 оны арванхоёрдугаар сарын 22-нд Сталин Бүх Оросын Зөвлөлүүдийн VIII их хуралд оролцжээ. Судлаач А.П.Шикманы тэмдэглэснээр “Сталин эрс ширүүн шийдвэр гаргадаг, ажилч хичээнгүй чанартай, цэргийн болон улс төрийн ажлыг хослуулж чаддаг байсан нь олон хүмүүс түүний талд татагдан орох нөхцөл болжээ.1922 онд Сталин ЗСБНХУ байгуулах ажилд оролцсон юм. Тэрбээр холбооны улс биш, харин үндэстнүүдийн автомит нэгдэл бүхий нэгдсэн улс байгуулах хэрэгтэй гэж үздэг байв. Гэвч энэ төлөвлөгөөг ленин болон түүний талынан няцаасан байна. 1922 он арван хоёрдугаар сарын 30-нд бүх холбооотын зөвлөлтийн анхдугаар хурлаар зөвлөлт бүгд найрамдах улсуудыг нэгтгэж, Зөвлөлт Социолист Бүгд Найрамдах Холбооны Улсыг байгуулсан юм. Эх орны дайн хэлснээс долоон хоногийн дараа (1941 зургаадугаар сарын 30-нд Сталин шинээр байгуулсан Улсын батлан хамгаалах хорооны дарга болсон юм.
Долоодугаар сарын 3-нд сталин зөвлөлтийн ард түмэнд хандаж алдарт үгээ хэлсэн юм. "Нөхдүүд ээ, иргэд ээ, ах дүү нар аа, манай арми, флотын дайчид аа! Би та нарт хандаж байна, найз нар аа! гэж тэр үгээ эхэлсэн байдаг. 1941 оны долоодугаар сарын 19-нд Сталин Тимошенколийн оронд батлан хамгаалахын ардын комисосар болсон юм. 1941 оны наймдугаар сарын 8-наас ЗСБНХУ-ын Дээд зөвлөлийн Тэргүүлэгчдийн зарилгаар Сталин ЗСХУ-ын Зэвсэгт хүчний дээд Ерөний комондлагч болсон юм. 1941 оны долоодугаар сарын 30-нд Сталин = АНУ-ын өрөнхийлөгч Франклин Рузвельтийн бие төлөөлөгч, дотны зөвлөгч Гарри Гопкинсыг хүлээж авсан юм.
==Гадаад харилцаа==
Арванхоёрдугаар сарын 16-20-нд Сталин . Москва хотноо Их Британий гадаад хэргийн сайд Э.Идентэй Германы эсрэг дайнд холбоотон болох болон дайны дараа хамтран ажиллах тухай ЗСБНХУ, Их Британийн хооронд гэрээ байгуулах талаар хэлэлцсэн байна. 1943 оны хоёрдугаар сарын 11-нд Сталин атомын бөмбөг хийх ажлыг эхлүүлэх тухай Улсын батлах хамгаалах хорооны тогтоолд гарын үсэг зуржээ. Арваннэгдүгээр сарын 25-нд Сталин ЗСБНХУ-ын гадаад хэргийн ардын комиссар В.М.Молотов, УБХХ-ны гишүүн, ЗСБНХУ-ын Ардын комиссарын зөвлөлийндаргынорлогчК.Е.Ворошилов нартай хамт Сталинград, Баку орж, тэндээс онгоцоор Тегеран (Иран) оржээ. Тэнд 1943 оны арваннэгдүгээр сарын 28-аас арванхоёрдугаар сарын 1-нд Сталин [[ЗСБНХУ]], [[АНУ]], [[Их Британ]]-ий тэргүүнүүд оролцсон “Их гуравын” Тегераны бага хуралд оролцсон юм. 1945 оны хоёрдугаар сарын 4-11-нд Сталин холбоотон гурнүүдийн Ялтын бага хуралд оролцсон байна. 1943 оны гуравдугаар сарын 6-нд Сталин ЗХУ-ын Маршал цол хүртэв.1945 оны зургаадугаар сарын 26-нд Сталинд [[ЗХУ]]-ын Баатар цол олгов. 1945 оны долоодугаар сарын 27-ид шинээр бий болгосон ЗХУ-ын Генералиссимус цол олгожээ.
Дайны дараа Сталингаар удирдуулсаи [[ЗСБНХУ]]-ын Сайд нарыи Зөвлөл, БОКН(б) дайнд сүйдсэн улс орны эдийн засгийг яаравчлан сэргээн босгох ажилд орсон юм.1945оны аравдугаар сарын 10-15-ны хооронд Сталинд анх удаа жижиг хэмжээний цус харвалт болжээ,
1951 оны наймдугаар сарын 9 инд Сталин Эрүүл мэндийн шалтгаанаар удаан хугацааны амралт авчээ. Тэр 1952 оны хоёрдугаар сарын 12-нд л ажилдаа орсон байна. 1952 оны аравдугаар сард [[ЗХУКН]]-ын XIX их хурал дээр Сталин ‘хөгширч, ядарсан" тул "түүний хусэлтийг хүндэтгэж” БОКН(б)~ын ТХ -ны нарийн бичгийн даргын ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн байна [[3ХУКН]]-ын IX ны Бүгд хурал тууний хусэлтийг хулээж аваагүй бөгөөд намын шинэ дүрмийн дагуу туүнийг ЗХУКН-ын ТX-ны Нарийн бичгийн даргаар сонгожээ.
== Сталинизм ба хэлмэгдүүлэлт ==
Line 87 ⟶ 39:
Дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлт эхний үед маш ноцтой хохирол амсаж, бууж өгөх тухай асуудал ч яригдаж байсан гэдэг. Гэсэн ч дайны явцад өөрчлөлт гарч улмаар дайныг Зөвлөлтийг ялалтаар дуусгах боломжтой болсон. Ийнхүү ганцаараа засагласаар 1953 оны 3 сарын 1-нд тархинд нь цус харваж Сталин нас нөгчсөн.
==Таалал төгссөн нь ==
Хоёрдугаар сарын 26 -нд Сталин "Ближняя дача" зуслан дээр 3ХУКНын Төю Хорооны Товчоог хуралдуулжээ хуралд Сталин, Мяленков, Бария, Булганин, Хрущёв оролцсон байна, 1953 оны гуравдугаар сарын 1-нд "Ближняя Дача" Зуслангийн гал тогооны өрөөнд хэвтэж байгаа хамгаалалтын албаны ажилтан П.В.Лозгачёв олж харсан байна. Гуравдугаар сарын 2-ны өглөө эмч нар ирж, биеийн баруун тал мэдээгүй болсоныг тогтоосон байна. Сталин гуравдугаар сарын 5-ны орой 21 цаг 50 минутад нас баржээ. Тархинд нь цус харвасан тул нас барсан гэсэн эмнэлгийн дүгнэлт гарчээ. Зандалшуулсан цогцосыг нь Лениний бунханд тавьсан байна. 1953-оос 1961 он хүртэл бунханыг '''В.И.Ленин''', ''И.В.Сталины'' мавзолей гэж нэрлэж байв. 1961 оны аравдугаар сарын 30 -н д [[ЗХУКН]]-ын XXII их хурал "Сталин Лениний гэрээслийг ноцтой зөрчиж байсайн тул түүний цогцосыг бунханд байлгах боломжгүй гэж тогтоожээ. 1961 оны аравдугаар сарын 31-ээс арваннэгдүгээр сарын 1-нд шилжих шөнө Сталины цогцосыг Бунханаас гарагаж Кремлийн хананы ханаа нэгтээ оршуулжээ.
{{s-start}}
Line 102 ⟶ 57:
}}
{{end}}
Line 109 ⟶ 63:
[[Ангилал:Иосиф Сталин| ]]
[[Ангилал:Псевдоним]]
[[Ангилал:Сталинизм]]
[[Ангилал:Антисемитизмын хүн]]
[[Ангилал:Антисионизмын хүн]]
[[Ангилал:Катыний хядлага]]
[[Ангилал:ЗХУ-ын засгийн газрын тэргүүн]]
[[Ангилал:ЗХУ-ын намын дарга]]
[[Ангилал:ЗХУ-ын Коммунист намын улс төрийн товчооны гишүүн]]
[[Ангилал:20-р зууны улс төрч]]
[[Ангилал:Большевикийн гишүүн]]
[[Ангилал:1917 оны Оросын хувьсгалын хүн]]
[[Ангилал:Оросын иргэний дайны хүн]]
[[Ангилал:Зөвлөлт-Польшийн дайны хүн]]
[[Ангилал:Ардын комиссар]]
[[Ангилал:ЗХУ-ын батлан хамгаалахын сайд]]
[[Ангилал:ЗХУ-ын дэлхийн хоёрдугаар дайны хүн]]
[[Ангилал:Mарксизм-Ленинизмийн төлөөлөгч]]
[[Ангилал:Лениний одон шагналтан]]
[[Ангилал:ЗХУ-ын баатар]]
[[Ангилал:ЗХУ-ын маршал]]
[[Ангилал:Зөвлөлтийн социалист хөдөлмөрийн баатар]]
[[Ангилал:Зөвлөлтийн ялалтын одон шагналтан]]
[[Ангилал:ЗХУ-ын их хядлагын гэмт хэрэгтэн]]
[[Ангилал:Будапештын хүндэт иргэн]]
[[Ангилал:Гүржүүд]]
[[Ангилал:Зөвлөлтийн иргэн]]
[[Ангилал:Оросын хүн]]
[[Ангилал:1878 онд төрсөн]]
[[Ангилал:1953 онд өнгөрсөн]]
|