Гараг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Гариг руу чиглүүлэгдлээ
Removed redirect to Гариг
Tag: Removed redirect
Мөр 1:
[[Файл:1e7m comparison Uranus Neptune Sirius B Earth Venus.png|thumb|right|300px|Дээд мөр: [[Тэнгэрийн ван]], [[Далайн ван]]; Дунд мөр: [[Дэлхий]], [[Хөхдэй мэргэн Б]] [[цагаан одой]] од, [[Сугар]] (хэмжээ зөв); доод мөр: доорхи зурагаас хар]]
#REDIRECT[[Гариг]]
[[Зураг:Garag.PNG|left]]'''Гариг''' нь [[од]] буюу одны үлдэгдлийг тойрон эргэх, [[бөмбөрцөг]] хэлбэртэй байхад хүрэлцэхүйц [[татах хүч]]тэй, [[цөмийн нэгдэх урвал]] явагдахад хүрэлцэхгүй хэмжээтэй, өөрийн орчмын зайг жижиг биетүүдээс чөлөөлсөн, өөртэй нь харьцуулахуйц хэмжээний биет ойр орчимд нь оршихгүй байх одон орны биет юм.{{Ref_label|A|a|none}}<ref name=IAU>{{ cite web|title=IAU 2006 General Assembly: Result of the IAU Resolution votes|url=http://www.iau2006.org/mirror/www.iau.org/iau0603/index.html|archiveurl=http://web.archive.org/web/20071025051134/http://www.iau2006.org/mirror/www.iau.org/iau0603/index.html|archivedate=2007-10-25|publisher=International Astronomical Union|year=2006|accessdate=2008-08-23}}</ref><ref name=WSGESP>{{cite web|year=2001|title=Working Group on Extrasolar Planets (WGESP) of the International Astronomical Union| work=IAU|url=http://www.dtm.ciw.edu/boss/definition.html|accessdate=2008-08-23}}</ref>
 
Гаригуудыг эртний соёл иргэншлүүд [[бурхан]] эсвэл бурхны элчүүд хэмээн үздэг байжээ. Одоо ч гэсэн гаригуудыг хүний амьдралд нөлөөлдөг гэсэн итгэл байдаг нь [[астрологи]], [[зурхай]] юм. Шинжлэх ухааны мэдлэг ихэссэнээр гаригийн тодорхойлолт өөрчлөгдөж, өөр өөр биетүүдийг оролцуулах болсон. Өнөө үед ч гэсэн бүхний хүлээн зөвшөөрдөг гаригийн тодорхойлолт гэж үгүй. 2006 онд [[Олон Улсын Одон Орны Холбоо]] [[нарны аймаг]] дахь гаригуудын талаарх алба ёсны тогтоолыг гаргасан ч үүнийг ч гэсэн зарим эрдэмтэд хүлээн зөвшөөрөөгүй байна.
[[Файл:1e6m comparison Mars Mercury Moon Pluto Haumea - no transparency.png|thumb|300px|right|Дээд мөр: [[Ангараг]], [[Буд]]; доод мөр: [[Сар]], [[Дэлхийн ван]], [[Хаумеа]] одой гаригууд (хэмжээ зөв)]]
[[Эртний Ром]]ын эрдэмтэн [[Птолемей]] гаригуудыг [[эпицикл]] байдлаар дэлхийг тойрч эргэдэг хэмээн үзэж байжээ. Хэдийгээр гаригууд нь нарыг тойрч эргэдэг гэсэн санаа олон удаа гарч байсан ч 17-р зуунд л [[Галилео Галилей]]н дуран авайн тусламжтайгаар хийсэн ажиглалтаар энэ санаа дэмжигдэх болсон байна. Энэхүү ажиглалтын үр дүнгийн нарийн судалгаагаар [[Иоханнес Кеплер]] гаригуудыг тойрог бус [[эллипс]] байдлаар эргэдэгийг нээжээ. Ажиглах багажууд сайжирснаар гаригууд нь дэлхийн адилаар налуу тэнлэг дээр эргэж, мөсөн туйл, улиралтай; [[сансрын эрин үе]] эхэлснээр сансрын хөлгүүдийн ачаар [[галт уул]], [[хар салхи]], [[тектоник]], [[гидрологи]]йн онцлогтойг одон орон судлаачид нээсэн байна. 1992 оноос нарны аймгаас гадна, бусад одыг тойрч эргэх олон зуун гариг олдсоноор [[тэнгэрийн заадас]] галактик дахь гаригууд нь биднийхтэй ижил онцлогтойг тогтоожээ.
 
Гаригууд нь ерөнхийдөө хоёр хэсэгт хуваагддаг: нягт багатай, том хэмжээний [[хийн гариг]] болон жижиг, чулуурхаг [[хөрст гариг]]. [[Олон Улсын Одон Орны Холбоо]]ны тодорхойлолт ёсоор [[нарны аймаг]]т найман гариг оршино. Нарнаас тоолбол дөрвөн хөрст гариг: [[Буд]], [[Сугар]], [[Дэлхий]], [[Ангараг]]; дөрвөн хийн гариг: [[Бархасбадь]], [[Санчир]], [[Тэнгэрийн ван]], [[Далайн ван]]. Эдгээрэс гадна мөн одоогоор нээгдсэн таван [[одой гариг]]тай: [[Церера]], [[Дэлхийн ван]] (хуучнаар ес дахь гариг хэмээгдэж байсан), [[Макемаке]], [[Хаумеа]], [[Эрида]]. Буд, Сугар, Церера, макемакег эс тооцвол эдгээр нь бүгд [[байгалийн дагуул]]тай.
 
2009 оны 6 сарын байдлаар нарны аймгаас гадуур орших 353 гариг олджээ. Эдгээр дотор дэлхийтэй ойролцоо хэмжээний ч, аварга том хийн гаригийн хэмжээтэй гаригууд байна.<ref name="Encyclopaedia">{{cite web |title=Interactive Extra-solar Planets Catalog |work=The Extrasolar Planets Encyclopaedia |url=http://exoplanet.eu/catalog.php |last=Schneider |first=Jean |date=2009-06-03 |accessdate=2009-06-03}}</ref>
 
== Ишлэл ==
{{reflist}}
 
== Гадаад холбоос ==
{{commonscat|Planets}}
* [http://www.iau.org/ Олон Улсын Одон Орны Холбоо]
* [http://www.sky-pics.net/ Нарны аймгийн зургууд]
* [http://planetquest.jpl.nasa.gov/ НАСА - Нарны аймгаас гаднах гаригийн эрэл]
* [http://www.co-intelligence.org/newsletter/comparisons.html Гаригуудыг өөр өөрсөдтэй нь, нартай, бусад одтой харьцуулсан зураглал]
* {{cite web |url=http://www.iau.org/STATUS_OF_PLUTO.238.0.html |title= IAU Press Releases since 1999 "The status of Pluto: A Clarification" |archiveurl=http://web.archive.org/web/20071214043704/http://www.iau.org/STATUS_OF_PLUTO.238.0.html |archivedate=2007-12-14}}
* [http://www.boulder.swri.edu/~hal/planet_def.html "Regarding the criteria for planethood and proposed planetary classification schemes."] article by Stern and Levinson
{{Нарны аймаг}}
 
[[Ангилал:Гараг ертөнц| ]]