Август Цезарь: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
 
'''Август, Цезарь''' ''буюу'' '''Октавиан''' ([[Англи хэл]]:''Augustus, Caesar or Octavian orig. Gaius Octavius later Gaius Julius Caesar Octavianus'') (МЭӨ 63 оны есдүгээр сарын 23-нд төрж, МЭ 14 оны наймдугаар сарын 19-нд Наполийн ойролцоох Нолад нас барсан.) Ромын анхны эзэн хаан. Баян чинээлэг гэр бүлд төрсөн Август 18 настай байхдаа өөрийн авга ах [[Юлий Цезарь]]т өргөгдөн, түүний залгамжлагчаар нэрлэгдэх болжээ. Цезарийн аллагын дараа (МЭӨ 44 он) эрх мэдлийн төлөө тэмцэлд оролцож, хэд хэдэн тулалдааны дараа өөрийн өрсөлдөгч [[Лепиди]], [[Марк Антони]] нарын хамтаар хоёр дахь [[триумвират]]ыг байгуулав. МЭӨ 32 онд Лепидийг, МЭӨ 31 онд [[Актиумын тулалдаан]]д Марк Антонийг ([[Клеопатра]]тай хамтарсан) ялж, төрийн эрхийг ганцаараа барих болсон байна. Август [[принсепс]] цол хүртэн Ром эзэнт гүрэн хэмээн нэрлэгдэх болов. Эхэндээ бүгд найрамдах засаглалыг дэмжиж, улс орноо [[консул]] шиг удирдаж байсан ч МЭӨ 27 онд Аугуст цол хүртэж, дөрвөн жилийн дараа хэмжээгүй эрхэт эзэн хаан болжээ. Түүний засаглалын үед (МЭӨ 31 – МЭ 14 он) Ромчуудын амьдралын хэв маяг өөрчлөгдөж, [[Грек]] - Ромын ертөнц хөгжин цэцэглэж байв. Август эзэнт гүрний алслагдсан мужуудыг хамгаалах, зам тавих болон бусад олон нийтийн ажил эхлүүлэн, [[Пакс Роман]]ын үндсийг тавьж, урлаг соёлыг хөхиүлэн дэмжиж байв. Тэрээр Ромын ёс суртахууны сургаалиудыг засварлах алхамуудыг хийж, өөрийн охин [[Жулиа]]г садар самуун явдалтай хэмээн цөллөгт явуулж байв. Түүнийг нас барах үед эзэнт гүрэн нь [[Ибери]]эс [[Каппадоки]] хүртэл, [[Галл]]аас [[Египет]] хүртэл өргөн уудам болсон байв. Түүнийг нас барсны дараа бурханчлан шүтэх болжээ.лол
=== Анхдагч эх сурвалжууд ===
* [http://penelope.uchicago.edu/Thayer/E/Roman/Texts/Cassius_Dio/home.html#45 Cassius Dio's Roman History: Books 45–56, English translation]