Чин улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 39:
'''Чин улс''', '''Дайчин гүрэн''' — [[манж үндэстэн|манж үндэстэн]] үүсгэн байгуулж захирсан, 1636-1912 оны хооронд оршин тогтносон [[хаант засаг|хаант]] '''[[улс]]''' байв.
 
[[ХятадБНХАУ]], [[Монгол]], [[Тайвань]] орны 14.7 сая км² нутаг дэвсгэрийг эзлэн, хятад, манж, монгол, төвөд, хуй таван өнгөтнийг захирсан гүрэн байлаа. Анх [[Манжуур|Өмнөд Манжуураас]] мандаж, 1636 онд [[Мүгдэн|Мүгдэн хотод]] анх төвлөж, 1644-1661 онд бүх хятад орныг эзлэж, 1636-1757 онд бүх Монгол улсыг байлдан дагуулж оргил тэлэлтэндээ хүрээд [[БНХУДундад иргэн улс|БНХУДИУ-д]] 1912 онд мөхжээ.
 
== Нэр ==
[[Зураг:ChineseSoldierByWilliamAlexander1793.JPG|thumb|200px|Чин эрин үеийн цэрэг]]
Улсын нэр монголоор '''Чин''' улс, '''манж Чин''' улс, '''Дайчин''' гүрэн зэрэг байна. Манжаар Дайчин гүрэн гэж байснаас «дайчин», «[[гүрэн]]» зэрэг үгс монгол хэлнээ орсон. Хятадаар 清朝 ''чин-чао'' (Чин улс), 大清 ''да-чин'' (их ариун) гэдэг. Хятадын «Да чин», манж-монголын «дайчин» (цэргийн туршлагатан) нь угтаа нэг үг бөгөөд сунжирсан хэлбэр нь юм. Анх [[Нурхач|Нурхач баатар]] улсаа ''Да-жинь'' буюу «Их Алтан» улс хэмээсэн ба хожим нь түүхчид «Хожуу Алтан» улс гэжээ. Харин түүний хүү [[Абахай хаан|Дээд эрдэмт хаан]] үндэстнийхээ нэрийг манж хэмээхийн сацуу улсын нэрийг 1636 онд Да-чин буюу «Дайчин» болгон сольжээ.
 
== Түүх ==
[[Файл:Манж улс.jpg|thumb|left|400px|Чин гүрний өргөжилт]]
=== Үүсэл ===
[[Нурхачи]] баатар ([[1575]]-[[1626]]) [[манж]] аймгуудыг [[1616]] онд нэгтгээд [[Монгол|Монголын]] [[Лигдэн хаан|Лигдэн хаанд]] захидал илгээж, нийтийн дайсан [[Мин улс|Мин улсын]] эсрэг хамтарч дайтахыг санал болгосноор Манж Чин улсын түүх эхэлнэ. Лигдэн урьд нь Мин улсыг удаа дараа довтолж, [[Мин улс]] [[Лигдэн хаан]]ыг алт мөнгөөр хахуульдсан тул дахин [[Хятад|Хятадтай]] байлдахыг сонирхохгүй байлаа. Мөн [[Нурхачи]]ийг өөртэй нь тэгш зиндаанд харьцсанд дургүйцэж, хамтарч ажиллахаас татгалзсан байна. Тэр ч байтугай [[1619 он|1619 онд]] [[Мин улс]]тай холбоо тогтоон, [[Манж|Манжийн]] цэрэг рүү Өвөр Халхын тайж нарт 1 түмэн цэрэг өгч илгээн, байлдуулахад ялагджээ. Олзлогдсон тайж нарт Нурхач баатар өршөөл үзүүлж тавьж явуулсан. Тэр цагаас [[Нурхачи]] [[Өвөр Халхын таван отог|Өвөр Халхын]] [[тайж]] нарыг өөртөө татаж сэтгэлийг нь урвуулах болжээ. [[Чингис хаан]] "Бусдын сэтгэлийг эзэл, сэтгэлийг нь эзэлсэн байхад бие нь хаа одох" хэмээн сургаж байсан лугаа адил [[Нурхач]] баатар ''"Дайснаа зочин болгоё, зочноо нөхөр болгоё"'' гэж ярьдаг байв.
Line 57 ⟶ 56:
 
=== Чин гүрний алтан эрин ===
[[Зураг:ChineseSoldierByWilliamAlexander1793.JPG|thumb|200px|Чин эрин үеийн цэрэг]]
[[Энх амгалан|Энх Амгалангийн]] үед 1673 онд өмнөд хятадын Юнань, Гуочоу, Гуандон, Фүжиэны захирагч нар болох хан үндэстэн [[Шан Кэжи]], [[Жэн Зонмин]] болон [[У Сангуй]]<nowiki/>тан нийлэн бослого гарган тэмцлээ 8 жил үргэлжүүлсэн ба энэ нь тусгаар тогтнох гэхээсээ илүүтэй эрх ямбаны төлөөх тэмцэл байсан бөгөөд түүхэнд '''3 феодалын бослого''' гэгджээ. Мөн энэ үед Ойрад Монгол [[Галдан бошигт хаан|Галдан хааны]] засаглал дор хүчирхэгжин “[[Зүүнгарын хаант улс]]” хэмээгдсэн ойрад монгол 1640 оны “Дөчин дөрвөн хоёрын их цааз”-ыг зөрчин халх ойрад хоёр монгол 1673-74 онуудад хоорондоо дайтаж эвдрэлцэх болов. Галдан бошогт хаан 1676 -86 онуудад бүх ойрадыг нэгтгээд зогссонгүй [[Дээд монголчууд|Хөх нуур]], [[Дорно Туркестан|дорнод Тургестан]], [[Хамил тойрог|Хами]], [[Турфан хот|Турфан]], [[Кашгар]], [[Яркендын хант улс|Яркенд]], [[Сайрам|Сайрам хот]], [[Ферганы хөндий]], [[Бухар]], [[Самарканд]] хотууд руу довтлон эзэлжээ. Үүний зэрэгцээ манж болон оростой худалдаа хийж байв. Тэрээр 1687 онд цэргийн хүчээр халхыг нэгтгэх оролдлого хийсэн нь амжилтанд хүрээгүй юм. Халх ойрдын дайнд халхууд ялагдан зугтаж Чуулалт хаалган хүрч буудалсан болон манжийн цэргийн хүчин Улхын голд Галдантай байлдсан нь 1690 оны явдал болно. 1691 онд Долнуурын чуулганд халхын 4 аймгийн ноёд Манж чин улсад дагаар оров. 1696 онд манж халхын цэрэг Галданг Тэрэлжийн зуун модонд байлдан цохижээ. 1697 онд Ойрдын хаанаар Цэвээнравдан тодорч Галдан бошогт хаан тэнгэрт халивай. Энх-Амгалангийн хаанчлалын үед хятадад одон орон, математик, газар зүй болон бусад шинжлэх ухаан гойд хөгжөн дэвшсэн ба мөн үед сарны тооллыг нарийвчлан засч сайжруулан шар зурхайг гарган нийтээр мөрдүүлжээ.