Чин улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 46:
 
== Түүх ==
[[Файл:Манж улс.jpg|thumb|200pxleft|400px|Чин гүрний өргөжилт]]
=== Үүсэл ===
[[Нурхачи]] баатар ([[1575]]-[[1626]]) [[манж]] аймгуудыг [[1616]] онд нэгтгээд [[Монгол|Монголын]] [[Лигдэн хаан|Лигдэн хаанд]] захидал илгээж, нийтийн дайсан [[Мин улс|Мин улсын]] эсрэг хамтарч дайтахыг санал болгосноор Манж Чин улсын түүх эхэлнэ. Лигдэн урьд нь Мин улсыг удаа дараа довтолж, [[Мин улс]] [[Лигдэн хаан]]ыг алт мөнгөөр хахуульдсан тул дахин [[Хятад|Хятадтай]] байлдахыг сонирхохгүй байлаа. Мөн [[Нурхачи]]ийг өөртэй нь тэгш зиндаанд харьцсанд дургүйцэж, хамтарч ажиллахаас татгалзсан байна. Тэр ч байтугай [[1619 он|1619 онд]] [[Мин улс]]тай холбоо тогтоон, [[Манж|Манжийн]] цэрэг рүү Өвөр Халхын тайж нарт 1 түмэн цэрэг өгч илгээн, байлдуулахад ялагджээ. Олзлогдсон тайж нарт Нурхач баатар өршөөл үзүүлж тавьж явуулсан. Тэр цагаас [[Нурхачи]] [[Өвөр Халхын таван отог|Өвөр Халхын]] [[тайж]] нарыг өөртөө татаж сэтгэлийг нь урвуулах болжээ. [[Чингис хаан]] "Бусдын сэтгэлийг эзэл, сэтгэлийг нь эзэлсэн байхад бие нь хаа одох" хэмээн сургаж байсан лугаа адил [[Нурхач]] баатар ''"Дайснаа зочин болгоё, зочноо нөхөр болгоё"'' гэж ярьдаг байв.
Мөр 62:
 
=== Манжийн доройтол ===
[[Файл:China imperialism cartoon.jpg|thumb|Энэ улс төрийн хүүхэлдэйн кино болох Британи, Герман, Орос, Франц, Япон улс Чинийг хувааж байна.]]
[[Тэнгэр тэтгэгч|Тэнгэрийн тэтгэсэний]] засаглалын үед Манж улсад хээл хахууль газар авч манжийн оргил үе дууссаны дохио гарч эхэлжээ. Үүний жишээ нь түүнийг үхмэгц буюу [[Сайшаалт ерөөлт|Сайшаал ерөөлтийн]] тэргүүн онд (1796) “'''цагаан лянхуа нийгэмлэг'''”-ийн бослого гарч 8 жил үргэлжилсэн нь Манжийн хүчийг ихээхэн сулруулсан юм. Энэ үед манжийн газар нутгийн хэмжээ 13 сая хавтгай дөрвөлжин километр хүрч ноёрхолынхоо оргилд хүрсэн ба Монголыг гадаад монголын 4 аймаг (Цэцэн хан аймаг 23 хошуу, Түшээт хан аймаг 20 хошуу, Сайн ноён хан аймаг 24 хошуу, Засагт хан аймаг 19 хошуу), Дарьгангын хааны сүрэгчин тусгай хошуу, Хөвсгөлийн, Тану урианхайн, Ховдын хязгаар 30 хошуу, Ил тарвагатайн 13 хошуу, Хөх нуурын 29 хошуу, Эзний хошуу, Алшаа хошуу, дотоод монголын 6 чуулган 24 аймаг 49 хошуу (Жирэм, Зост, Зуу үд, Шилийн гол, Улаан цав, Их зуу чуулган), Цахар 8 хошуу, Түмэд 2 хошуу, Уйгарыг Тяншанбэй, Тяншаннанд, хятад түвдийг 18 мужид хуваан захирч байв.