Боловсрол: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tag: 2017 source edit
Мөр 20:
* Нийгмийн гишүүний хувьд хүний эзэмшсэн мэдлэг, шүтлэг, урлаг, ёс суртахуун, дадал зуршлын нэгдлийг соёл гэх бөгөөд түүнийг нийгмийн шаардлагад нийцүүлэн нэг үеэс нөгөө үед дамжуулах хэрэгслийг боловсрол гэж ойлгоно.
* Боловсрол гэдгийн дор түүхээр бий болсон, нийгмийн ухамсарт зохих хэмжээгээр суусан, ямар нэгэн төгс дүрд зориуд чиглүүлэн бие хүний оюун санаа, бие бялдар, нийгмийн шинжийг төлөвшүүлэх бүх л үйл явцыг ойлгоно.
* Агуулга нь эцсийн эцэст тухайн нийгмийн нийгэм эдийн засаг, улс төрийн байгууламж, түүний материал техникийн түвшингээр тодорхойлогдох шинжлэх ухааны мэдлэг чадвар, дадал, зан суртахууны үнэт зүйл, биеэ авч явах хэм хэмжээг нийгмийн гишүүдэд эзэмшүүлэх үүрэг бүхий сургалт, хүмүүжлийн бие даасан тогтолцоог боловсрол гэж ойлгоно.
Боловсролыг хүнд "олгож", "эзэмшүүлж" болдог эд зүйл мэт ойлгож ярих нь тун гэнэн зүйл. Боловсрох, сурах нь үнэндээ хувь хүн өөрөө өөрийгөө боловсруулж хөгжүүлэхийн тулд хичээж, оюун шалгаж ухаанаа дайчилж ажилласны үр дүн болохоос идэвхгүй сонсож, харснаар бүтдэг үйл биш. Хэдийгээр хэн нэгэнд "боловсрол олголоо" гээд гэрчилгээ, диплом олгосон ч тэр хүн өөрөө л хичээж суралцаагүй бол боловсроогүй хэвээрээ үлдэнэ. Иймээс ингэж хэлж, ярьж, ойлголцох нь боловсрох үйлийн эзний үүргийг үгүйсгэж боловсрол эзэмшихэд нь тусалж, дэмжих хүнийх нь хандлагыг буруу тийш нь эргүүлж, шавьдаа өөрийн хүссэнээр хандаж ажиллаж болох мэт ойлголт, итгэл төрүүлдэг болох нь өнөөдрийн багш, сурган хүмүүжүүлэгчид, боловсролын удирдах ажилтнууд болон төрийн удирдлагуудын ярианаас харагдаж байдаг.
 
Буруу ярихын хэрээр буруу итгэл үнэмшил төрөх тул юун түрүү боловсролын талаарх ойлголтоо орчин үеийн шинжлэх ухааны үүднээс шинэчлэн, түүнээ хэрэгжүүлэх арга замаа мөн хүний хөгжин боловсрохын зүй тогтлын дагуу тодорхойлох шаардлагатай болоод байна.
 
Тухайлбал, юун түрүү "боловсрол"-ыг "хувь хүний хөгжиж, боловсрох үйл явц, түүний үр дүн" гэж ойлговол зохилтой. Ингэвэл, хүн өөрийнхөө "боловсрохуйн эзэн нь байж, энэ үйлийнхээ үрийг өөрөө тарьдаг"-ийн утга учир тодорхой болох төдийгүй, "боловсролын үйлчилгээ"-ний зорилгыг "хүнд боловсрол олгоход бус харин түүний боловсрохуйд дэмжлэг үзүүлэх"-ийн түвшинд ойлгож, үйлчлүүлэгчид-суралцагчидтайгаа хамтран ажиллах шаардлагыг ч хэн хэн нь ухаарах нөхцөл бүрдэх учиртай.
 
Энэ зүй тогтлыг хаа хаанаа ойлгоогүй цагт дээрээсээ эхлээд доороо хүртэл буруу ярьж, улмаар буруу ханлага, арга барилаасаа салж чадахгүй болох нь монголын боловсролын салбарын өнөөдрийн амьдралаас тодорхой харагдаж байгаа.
 
== Гадаад холбоос ==