"Хэт ягаан туяа"-ны өөр хувилбарууд
засварлах хураангуй байхгүй
No edit summary |
No edit summary |
||
Мөр 1:
'''Хэт ягаан туяа''' буюу '''UV туяа''' нь [[үзэгдэх гэрлээс]] богино, [[рентген туяа]]наас урт долгионы урттай [[цахилгаан соронзон цацрал]] юм. Долгионы урт нь 10 нм - 400 нм бөгөөд 3 eВ - 124 eВ энергитэй байна. Хүмүүсийн ягаан өнгөтэй гэж нэрлэх үзэгдэх гэрлээс өндөр давтамжтай цахилгаан соронзон долгион тул спектрийг ийнхүү нэрлэжээ.
Мөр 9:
Гэвч нөгөө талаар хэт ягаан туяа нь хүн, амьтны арьс, нүдэнд нэвчин эрүүл мэндэд нөлөөлдөг байна. Нарны хэт ягаан туяа нь альфа (UvA) болон бета (UvB) гэж хоёр төрөлтэй. Бета спектрийн туяа арьсны өнгөн давхаргад нөлөө үзүүлж түүнийг борлуулахаас гадна түлж ч болно. Альфа спектрийн туяа илүү гүнд нэвтэрч эдийн нэхдэсийг гэмтээснээр арьсны уян хатан чанарыг бууруулдаг байна. Энэ төрлийн хэт ягаан туяа цаашлаад үрчлээс, бор толбо үүсгэнэ.Нарны хэт ягаан туяаны цацрагийн нөлөөнөөс улбаалаад өнөөдөр олон төрлийн өвчин тэр дотроо арьсны [[өмөн үү]], нүдний болор цайх өвчин дийлэнх хувийг эзлэх болсон. Ялангуяа арьс наранд хэт түлэгдсэнээс арьсны гүнд генийн өөрчлөлт орж, ингэснээр арьсны өмөн үү үүсэх нөхцөл болж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагынхан тогтоосон. Одоогоор цацрагаас үүсэлтэй арьсны өвчнийг эмч нар нарийн эмчилж, оношилж чадахгүйгээс болж олон мянган хүн нас барж байна. Нөгөө талаар хэт хурц нартай өдөр нарны шил эсвэл ямар нэг хамгаалалтгүй явснаас нүдний болор гэмтэн болор цайх өвчин үүсдэг. Нарны хэт ягаан туяаны цацраг усанд, газрын гадаргуугийн байдал, газрын байршил, далайн төвшний өндөр зэрэг олон хүчин зүйлээс хамаарч хэмжээ нь янз бүр байдаг. Тэр тусмаа өндөрлөг газруудад нарны хэт ягаан туяаны цацраг их. Иймээс уулчид ууланд гарахдаа заавал цацрагаас хамгаалсан шил, биеийн тос түрхдэг. Яагаад гэвэл, дээшлэх тусам агаарын бүрхэвч сийрэгждэг, үүнийг дагаад цацрагийн хэмжээ ихэсдэг. Өнөөдрийн байдлаар дэлхийн бөмбөрцгийн өмнөд, хойд хагаст [[озоны давхрага|озоны давхрагын]] цооролт нэлээд талбайг эзлээд буй аж. Жишээлбэл, 2005 оноос хойш дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст хэмжилт хийхэд 29 сая кв.км талбайг хамарчээ. Нарны хэт ягаан цацраг нэвтэрч орох үүд нь сийрэгжилт гэнэ.
== Гадаад
{{commons|Ultraviolet light}}
|