Өмнөд Солонгос: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 69:
}}
 
'''ӨмнөӨмнөд Солонгос''', албан ёсоор '''Бүгд Найрамдах Солонгос Улс''' ('''БНСУ'''; {{lang-ko|대한민국}} ''Тэхань миньгүг'') — [[Дорно Ази]] болон [[Солонгосын хойг|Солонгосын хойгийн]] өмнөд хагаст оршдог [[бүрэн эрхт улс|бүрэн эрхт]] '''[[улс]]''' юм. Хойд талаараа [[Умар Солонгос]]той газраар хиллэдэг ба баруун зүгт [[Шар тэнгис]]ийн цаадах [[Хятад]], зүүн зүгт [[Япон тэнгис|Япон тэнгисийн]] цаадах [[Япон]] улсуудтай ойр байрладаг.
 
Эх газрын болон халуун орны чийглэг уур амьсгалтай, дийлэнхдээ уулархаг тогтоцтой 99,392 ам дөрвөлжин километр газар нутаг, 51 сая хүнтэй. [[Чэжү]] зэрэг аралтай. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь [[Сөүл]].
Мөр 75:
[[Солонгос|Солонгос орон]] (умард, өмнөд хамтдаа) эртний иргэншилт нутаг бөгөөд НТӨ 2333 онд анхны төрт [[Кужусонь|улсаа]] үүссэн үздэг. [[Шилла]] улс нь 660-676 онд [[Кугүрё]], [[Пэгжэ]] хоёр хөрш улсын газрыг нэгтгэн Нэгдсэн Шилла улсыг байгуулсан. Улмаар 10-р зуунд [[Гуулин улс]], 14-р зуунд [[Чусонь улс|Чусонь]] улс, 1895 онд [[Солонгосын эзэнт улс]] болон нэр өөрчлөгдсөн солонгос улс оршин тогтнож байв. 1910-1945 онд [[Япон]]ы эзэнт гүрний эзэмшилд орж, 1945 онд [[Дэлхийн 2-р дайн]] дууссаны дараа [[солонгос үндэстэн]] нь [[Зөвлөлт]], [[Америк]] хоёр улсын үзэл бодол, цэргийн хяналтаар хоёр хуваагдсаны тул 1948 онд Америкийн талыг барьсан Бүгд Найрамдах Солонгос Улс нь хойгийн өмнөд хэсэгт тусгаар тогтносон байна. 1950-1953 онд хоёр Солонгосын хооронд [[Солонгосын дайн]] болсон ба цэргийн өндөр хамгаалалт бүхий [[Солонгосын цэрэггүй бүс]]ээр хил тогтоод байгаа.
 
1960-1987 оныг хүртэл ӨмнөӨмнөд Солонгост цэргийн эрхтэн төрийг барьж байсан ба өдгөө ардчилсан сонгуулиар төрийн эрх шилжиж байна. Үндсэн хуулиар [[Бүгд найрамдах улс|ерөнхийлөгчийн засаглалтай]], [[ардчилсан]] улс бөгөөд эдийн засаг нь асар хурдацтай өссөн юм. [[худалдан авах чадвар|ХАЧ-аарх]] [[ДНБ]]-ээр дэлхийд 12 дахь (Азид 4 дэх) дэст эрэмбэлэгдэх [[хөгжингүй орон|хөгжингүй]] орон болсон. [[Экспорт]]од чиглэсэн эдийн засагтай учраас аж үйлдвэрлэлийн [[цахилгаан бараа]], [[хагас дамжуулагч]], [[гар утас]], [[робот]]ын технологүүд нь өндөр хөгжсөн. Дэлхийд [[Усан онгоц|хөлөг онгоц]] үйлдвэрлэлээрээ тэргүүн байрт, [[ган]] хайлуулалтаараа эхний гуравт, [[автомашин үйлдвэрлэл]]ээрээ эхний тавд багтана. Өмнөд Солонгос нь [[Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага|ЭЗХАХБ]], [[Дэлхийн Худалдааны Байгууллага|ДХБ]] болон [[Их Хорь|Их 20]] зэрэг олон улсын холбоодын гишүүн орон.
 
== Нэр ==
Мөр 85:
 
== Газар зүй ==
ӨмнөӨмнөд Солонгос 100,210 хавтгай дөрвөлжин километр нутагтай, [[Унгар]]аас том буюу [[Улс орнуудын газар нутгийн хэмжээ|108-р том]] орон юм. Монголын дорнод аймагтай адил газар нутагтай .
 
[[Зураг:South Korea Topography.png|thumb|left|200px|Физик газар зүйн зураг]]
Мөр 94:
 
=== Газрын тогтоц ===
ӨмнөӨмнөд Солонгос ерөнхийдөө уулархаг. Тариаланд тохиромжтой газар 30%-ийг эзэлнэ. Орныг газрын тогтоцоор дөрвөн хэсэг хувааж болно. Дорнод тал нь өндөр уулын нуруу ([[Тэбэг]], [[Субэг]]), тэнгисийн нарийн зурвас эрэгтэй бол өрнөд тал нь нам доор, өргөн тал газар, гол мөрний сав, тэнгисийн эрэг, бага шиг уулстай. Өрнө өмнөд хэсэг нь уулархаг, дорно өмнөд хэсэг нь Нагдун голын сав, өргөн нам доор газар байна.
 
=== Усны зүй ===
Мөр 100:
 
=== Арал ===
Баруун болон урд эргийн дагуу 3000 гаруй арал, хад байна. Өмнөд эргээс 100 км зайтай [[Чэжү арал]] (1845 км²) хамгийн том нь юм. Тус арал дээр ӨмнөӨмнөд Солонгосын хамгийн өндөр уул [[Халла]] хэмээх унтарсан галт уул (1950 м) байдаг. Хамгийн өмнөд зүгийн арал нь [[Мара]], дорнод зүгийн арал нь [[Үллын]] юм.
 
=== Уур амьсгал ===
[[Зураг:Buddist Temple Seoraksan.JPG|thumb|right|[[ӨмнөӨмнөд Солонгосын Канвонь|Канвоний]] [[Сораг]] уул (''Сораг-сань'')]]
[[Зураг:Korea-Seoul-Cheonggyecheon-2008-01.jpg|thumb|left|Сөүлийн Чонгечонь]]
Дөрвөн улиралтай. Өвөл 1-р сард дунджаар -7°C -аас +1°C хүрч хүйтэрнэ. Зун 7-р сард дунджаар +22°C -аас +29°C байна. Уулархаг газраар өвөл илүү хүйтэн байх ба 6-9-р сарын хооронд бороо их орно. Өмнөд эрэг орчмоор аадар бороо бүхий [[хар салхи]] зуны сүүл саруудад үзэгдэнэ. Жилийн дундаж хур тунадас 1370 мм-1470 мм-т хэлбэлзэнэ.
Мөр 113:
[[Зураг:South_Korea_Age_Pyramid_(English).png|thumb|Нас хүйсийн суварга]]
[[Зураг:Ansan_May_2014_05.JPG|thumb|[[Аньсань|Аньсаний]] буддын, христийн сүм]]
ӨмнөӨмнөд Солонгос улс 2014 онд 50,423,955 хүнтэй байв. Дэлхийн 194 улсаас хүн амын олноор [[Улс орнуудын хүн амын тоо|24-р]] байрт байна. Дайны дараа хүн амын тоо огцом өсч жилийн дундаж өсөлт 2.8% байсан бол аж үйлдвэржихийн хэрээр өсөлт удааширч 0.6%-д хүрсэн. Мянган хүн тутамд 8 төрж, 5 нас нөхцдөг.
 
Хүн амын 14 хувь 0–14 насны багачууд, 74% нь 15–64 насны хөдөлмөрийн чадвартан, 12% нь 65-ээс дээш өндөр настан байна. Хүн амын нягт — 198.3 хүн/км², хүйсийн харьцаа - жигд, залуу насныханд эрэгтэй 4% давамгайлна, бичиг үсэг тайлагдалт — 9‍8%, дундаж наслалт — 79 жил.
 
=== Ард түмэн ===
ӨмнөӨмнөд Солонгос бараг нэгэн төрлийн ард түмний орон. 97 хувь [[солонгос үндэстэн]]. Гадаадын иргэн 1,576,034 хүн 3%-ийг эзэлж байна. [[Хятад]]ын иргэн 1 сая (ихэнх нь [[солонгос үндэстэн]]), [[Япон]]ы хүн байхаас гадна [[дорно өмнө Ази]], [[төв Ази]]йн орноос ажиллахаар ирдэг. Сүүлийн жилүүдэд хөдөөний солонгос эр Азийн бусад орноос эхнэр буулгах болсон нь жилийн нийт гэрлэлтийн 10%-ийг эзэлдэг болов.<ref>http://joongangdaily.joins.com/article/view.asp?aid=2880519</ref> Англи хэлний багшаар ирсэн 22000 хүн, Америкийн 31,000 цэрэг байнга байрладаг.<ref>US military figures as of 2005, from [http://www.heritage.org/Research/NationalSecurity/troopMarch2005.xls] ([[Microsoft Excel|Excel]] file) Tim Kane Global US Troop Deployment, 1950-2003</ref>
 
=== Хэл бичиг ===
Мөр 124:
 
=== Шашин шүтлэг ===
Хүн амын 46 хувь [[атеизм|шашин шүтдэггүй]], 29 хувь [[христийн шашин|христ]], 23% [[буддын шашин|будда]], 2% бусад шашны шүтлэгтэй. Хамгийн эрт үед бөө мөргөл (одоо ч энд байгаа), 372 онд буддын шашин дэлгэрсэн бол Чусонь улсын үед [[күнзийн суртал]] улсын шашин байжээ. 1790 оноос христийн шашин танилцуулагдсан бөгөөд Солонгосын дайны дараа 1970-аад оноос ихээр дэлгэрчээ. Протестант, католик урсгал зонхилно. Гадаад руу номлогч явуулдаг. ӨмнөӨмнөд Солонгост мөн шинэ шашин хэд хэдээр үүсч байгаа.
 
[[Зураг:Seoul-01.jpg|thumb|left|180px|Сөүл]]
Мөр 134:
1985 онд улсын хүн амын 65.4% хот газар амьдарч байсан.
{|class="wikitable"
|+ 2014 оны хүн амын тоогоор жагсаасан [[ӨмнөӨмнөд Солонгосын хот суурин|20 том хот]]:
|- valign="top"
|
Мөр 187:
1960 оны хавар оюутны эсэргүүцлийн жагсаалаар 85 настай И Сынмань огцорч, тэр самуун цагт генерал [[Паг Жонхи]] цэргийн хүчээр төрийн эрхийг авч 1979 онд алагдах хүртлээ ерөнхийлөгч байв. Түүний үед улс төрийн дарангуй дэглэмтэй боловч эдийн засаг экспортод чиглэн үсрэнгүй хөгжсөн. Пак Жонхигийн дараа [[Куанжү]] хотын гэх мэт ардчиллыг хүссэн оюутан, хөдөлмөрчдийн хөдөлгөөнийг нухчан дарж байж бас нэгэн цэргийн эрхтэн [[Чон Дүхуан]] 1987 оны оюутны амь эрсдэлт хүртэл ерөнхийлөгчөөр ажиллажээ. Дараа нь ардчилсан сонгуульт 6-р бүгд найрамдах улсын үе эхэлжээ.<ref>http://www.yolsa.org/sub_plus_1.html Yolsa.org Information on Anti-Yushin protests </ref>
 
[[Сөүлийн олимп|1988 оны зуны олимпийн наадмыг]] Сөүл гардан авсан. 1996 онд [[ЭЗХАХБ]]-ын гишүүн болсны дараа жил ӨмнөӨмнөд Солонгос [[1997 оны Азийн санхүүгийн хямрал|Азийн санхүүгийн хямралд]] дайрагдаж өнгөрсөн. 1998-2003 оны ерөнхийлөгч [[Ким Дэжүн]] хоёр Солонгосыг эвлэрүүлэх дорвитой ажил санаачилж байснаараа [[Нобелийн шагнал|Нобелийн энхтайвны шан]] хүртэв.<ref>{{cite web |url= http://nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/2000/index.html |title=The Nobel Peace Prize 2000 |publisher= The Nobel Foundation |year=2000 |accessdate=February 17, 2009}}</ref>
 
2002 онд Японтой хамтран [[Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн|хөлбөмбөгийн ДАШТ]]-ыг хүлээн авсан. 1990 оноос хойш дуу бүжиг, кино их хөгжиж олон улсын үзвэр болсон.
Мөр 202:
Одоогийн үндсэн хууль нь 1987 онд Ну Тэ-вү ерөнхийлөгчийн үеэс тогтсон бөгөөд 6-р бүгд найрамдах засаг гэж нэрийддэг. Ардчилсан дэглэмийн жишгээр төрийн эрх хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гурван хэсэгт хуваагддаг. Хууль тогтоох, гүйцэтгэх засгийн газар улсын түвшинд ажиллах ба орон нутагт салбар хэсэг нь байна. Орон нутаг нь өөрийн нутгийн засгийн газар ба нутгийн хууль тогтоох хэсэгтэй байна. Шүүх байгууллага мөн улсын болон орон нутгийн түвшинд ажиллана.
 
ӨмнөӨмнөд Солонгос улсын хууль тогтоох байгууллага нь «[[Өмнө Солонгос улсын хурал|Улсын хурал]]» бөгөөд 300 гишүүнтэй нэг танхимт парламент юм. Сүүлийн сонгууль 2016 онд болж [[Өмнө Солонгосын Ардчилсан нам|Ардчилсан нам]] бусдаас олон санал авчээ.
 
Төрийн тэргүүн, гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүн, зэвсэгт хүчний ерөнхий командлагч нь «[[Өмнө Солонгос улсын ерөнхийлөгч|Улсын ерөнхийлөгч]]» байна. 1948 оноос ерөнхийлөгч сонгогдсон бөгөөд 1960-1980-аад онд цэргийн дарангуй эрхтнүүд улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байв. 1987 оны үндсэн хуулиар ерөнхийлөгчийн сонгууль 5 жил тутамд ард түмний саналаар сонгогдох ба дахин сонгогдох эрхгүй. Сүүлийн сонгууль 2017 онд болж Ардчилсан намаас нэр дэвшсэн [[Мүнь Жэ-инь]] сонгогдон ажиллаж байна. Ерөнхийлөгч «[[Хөх ордон]]»-д байрладаг. Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдыг томилно. Ерөнхий сайд Ерөнхийлөгчид тусалж сайд нарыг удирдана.
Мөр 280:
[[Зураг:Hellespont_Alhambra-223713_v2.jpg|thumb|200px|right|Тэүгээс гарсан хөлөг онгоц]]
 
БНСУ-ын 2015 оны нэрлэсэн [[дотоодын нийт бүтээгдэхүүн]] (ДНБ) 1.393 тэрбум [[америк доллар|ам.доллар]], худалдан авах чадвараар тэгшитгэсэн ДНБ 1.849 тэрбум $-оор хэмжигдсэн ба дэлхийд 13-р байрт байна. ӨмнөӨмнөд Солонгос бол аж үйлдвэржсэн, хөгжингүй орон бөгөөд Их хорьд багтдаг. Хань мөрний гайхамшиг хэмээн алдаршсан их өсөлт буюу 1960-1990 онд ӨмнөӨмнөд Солонгосын эдийн засаг хурдацтай буюу жилийн 10%, экспорт 20% өсч байсан бөгөөд [[Хонкон]], [[Сингапур]], [[Тайвань|Тайваний]] хамтаар «[[Азийн дөрвөн бар]]» хэмээх хоч авчээ.
 
ӨмнөӨмнөд Солонгос дэлхийд экспортын хэмжэээгээр 5-р, импортын хэмжээгээр 7-р байр эзэлдэг. ӨмнөӨмнөд Солонгост төвтэй үндсэн дамнасан корпорациуд бий. ''[[Samsung]]'' (Самсон), ''[[Hyundai]]'' (Хёньдэ), ''[[SK]]'' (СК), ''[[LG]]'' (ЛЖ), ''[[Lotte]]'' (Лотте), ''[[Hanjin]]'' (Ханьжинь), ''[[Kumho]]'' (Кымху), ''[[Doosan]]'' (Түсань) зэрэг экспортод чиглэсэн хэдэн компани ДНБ-ийн 90%-ийг бүтээдэг.
 
Нарийн технологи хөгжсөн. [[Цахилгаан бараа]] үйлдвэрлэлээр Самсон дэлхийд тэргүүлж, LG бас хувь нэмрээ оруулж байна. Пухангийн ган төмрийн үйлдвэр (''[[POSCO]]'') ажиллаж байна. ӨмнөӨмнөд Солонгос [[хөлөг онгоц]] үйлдвэрлэлээр дэлхийд 1-р байр эзэлнэ. Тус салбарын дэлхийн зах зээлийн 51%-ийг Хёньдэ, Самсон, Дэү, ''STX'' компаниуд хийж байна. [[Автомашин]] үйлдвэрлэлээр дэлхийд 5-р байр. Хёньдэ-Киа салбартаа тэргүүлдэг. Ханьжинь, Кымху нь иргэний агаарын тээврийн үйлчилгээ үзүүлдэг.
 
1997 оны [[Азийн санхүүгийн хямрал]]д өртсөн. ''[[Daewoo]]'' (Тэү) компанийн дампуурал<ref>[http://www.iie.com/publications/papers/paper.cfm?ResearchID=458] Paper: Economic Reform in South Korea: An Unfinished Legacy</ref> том сургамж болсон.
 
ӨмнөӨмнөд Солонгос дунд зэргийн [[инфляци]], ажилгүйдлын бага түвшин, экспорт, орлогын тэгш байдалтай.<ref>{{cite web |url=https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/fields/2092.html |title=Field Listing - Inflation Rate - (consumer prices) |work=CIA Factbook |accessdate=2006-09-15}}</ref><ref>{{cite web |url=https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/fields/2129.html |title=Field Listing - Unemployment Rate |work=CIA Factbook |accessdate=2006-09-15}}</ref><ref>{{cite web |url=https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/fields/2078.html |title=Field Listing - Exports |work=CIA Factbook |accessdate=2006-09-15}}</ref>
 
=== Зам тээвэр ===
[[Зураг:KAL_HL7552.JPG|thumb|200px|Нисэх онгоц]]
ӨмнөӨмнөд Солонгос хурдны төмөр зам, хурдны зам, зам тээвэр хөгжсөн орон юм. Төрийн өмчит хурдны замын компани, төмөр замын компани хоёр улсдаа том нь юм. Төмөр замаар гол хотууд холбогдсон. Хурдны төмөр замын [[Кёнбү]] шугам Сөүлийг Пүсаньтай, [[Хунам]] шугам Сөүлийг Чоньжү-Мугбутай холбоно. Хурдны зорчигч тээврийн автобус хот хооронд явна. Замын зангилаа нь [[Тэжонь]] болно.
 
ӨмнөӨмнөд Солонгосын хамгийн том нисэх буудал Иньчоньд 2001 онд баригдсан. Жилдээ 30 сая хүн зорчдог. Иньчониос гадна Кимпу, Пүсань, Чэжүгийн олон улсын нисэх буудлууд байна. Ханьжинь компанийн 1962 онд байгуулагдсан ''Korean Air'' (Өмнө Солонгосын иргэний агаарын тээвэр компани), Кымху компанийн 1988 онд үүсэн байгуулагдсан ''Asiana Airlines'' (Азийн иргэний агаарын тээвэр компани) гэсэн хоёр гол компани байна.
 
=== Эрчим хүч ===
ӨмнөӨмнөд Солонгос 1962 оноос цөмийн эрчим хүчний бодлого хэрэгжүүлсэн. Одоо эрчим хүчний 45%-ийг цөмийн урвалаас гаргаж авдаг. Одоо ажиллаж байгаа 4 атомын цахилгаан станц байна. Нэг станц 4-6 реактортой. ӨмнөӨмнөд Солонгос АНЭУ, Турк, Аргентинд реактор барьж өгөхөөр ажиллаж байна.
 
=== Сансрын хөтөлбөр ===
ӨмнөӨмнөд Солонгос 1992 оноос хойш гадаадын пуужин ашиглан 10 хиймэл дагуул сансарт хөөргөсөн. 1999 онд хөөргөсөн Ариран-1 2008 онд алга болсон бол 2006 онд Оросын пуужинг ашиглан хөөргөсөн Ариран-2 одоо ажиллаж байгаа.
 
2008 онд ӨмнөӨмнөд Солонгосоос анх удаа хүн, эмэгтэй хүн, [[И Суёнь]] Оросын Союз-ТМА12 хөлгөөр сансарт нисжээ.
 
Нару хэмээх сансрын буудлыг ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа.
Мөр 308:
== Өв соёл ==
[[Зураг:Korea-Honrye-The_bride.jpg|thumb|200px|Уламжлалт хурим. Шинэ бэр]]
ӨмнөӨмнөд Солонгост уламжлалт соёл, орчин үеийн соёл байна. Уламжлалт соёл буддын шашин, күнзийн суртлын ёсны суурьтай. Уран зураг, шаазан эдлэл, уран баримал, жүжиг, бүжиг эртнээс ялгаран хөгжсөн байдаг. Солонгос цайлах ёс байна.
 
Орчин үеийн соёлд аж үйлдвэржилт, хотжилт, техник технологийн дэвшил нөлөөлж байна.
Мөр 315:
 
=== Идээ унд ===
Солонгос хоолонд [[цагаан будаа]], [[гоймон]], [[хүнсний ногоо]], загасны мах, үхрийн мах голлодог. ''[[Кимчи]]'' хэмээх халуун ногоотой онцгой амтлагч байна. Сүмс, саримс зэрэг амтлагч хэрэглэнэ. ''Бүльгуги'', ''[[кимбаб]]'' зэрэг олон төрлийн хоол байна. Жижиг аяганд хольц хачираа тус тусад нь хийж ширээ засдаг. ''Сужү'', ''магголли'' гэх архи байна. ӨмнөӨмнөд Солонгос архины хэрэглээгээр дэлхийд тэргүүлж байгаа.
 
[[Зураг:RAIN_2011_Shankbone.JPG|thumb|130px|Дуучин [[Рэйн]]]]
=== Урлаг ===
ӨмнөӨмнөд Солонгост орчин үеийн [[кино]], [[дуу]] [[бүжиг]] ихээр хөгжиж [[Дорно дахин]], дэлхий дахины үзвэр болж «Солонгос давалгаа» гэх болов.
 
Уянгын дуу, зохиолын дуу голлодог байснаа 1990-ээд оноос огцом өөрчлөгдөж рэп, поп, техно, бүжиг хосолсон солонгос дуу бүжгийн урсгал хөгжөөд (''K-pop'') байна. Рэп дуучин [[PSY|Сайн]] 2012 оны «''Gangnam Style''» ([[Каннам дүүрэг|Каннам]] маяг) дууны бүжиг дэлхий дахиныг хуйлруулсан.
Мөр 326:
 
=== Спорт ===
[[Зураг:KoreaWBC2009.jpg|thumb|180px|left|ӨмнөӨмнөд Солонгосын бэйсболын шигшээ баг]]
[[Тэгвоньду]] Солонгост үүссэн. Хүүхэд залуус [[хөлбөмбөг]], [[бэйсбол]], [[сагсан бөмбөг]] сонирхож тоглодог. Мөн [[байт харваа]], [[буудлага]], [[тэшүүр]], [[шорт трейк]], [[бадминтон]], [[ширээний теннис]], [[бөх барилдаан]], [[жүдо]] сайнаар хөгжсөн.
 
[[Өмнө Солонгос улсын хөлбөмбөгийн шигшээ баг|ӨмнөӨмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ баг]] 1986 оноос [[Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн|ДАШТ]]-д анх орж, 2002 онд шөвгийн дөрөвт үлдэж, 2012 оны олимпын хүрэл медаль хүртсэн. Бэйсболын шигшээ баг 2008 оны олимпийн алтан медаль хүртсэн. Сагсан бөмбөгийн баг Азийн хоёр удаагийн аварга.
 
ӨмнөӨмнөд Солонгос [[Сөүлийн олимп|1988 оны зуны олимпыг]] зохион явуулсан ба [[Пёнчангийн олимп|2018 оны өвлийн олимпыг]] хүлээн авах гэж байгаа.
 
1948 оноос олимпод оролцож, 1976 онд анхны алтан медалиа авсан ([[Ян Жон-му]] бөх). Нийт зуны олимпоос 243 медаль, өвлийн олимпоос 53 медаль хүртээд байгаагийн 81 нь алт байна. Буудлагын тамирчин [[Чинь Жун-у]] дөрвөн олимпын алтан медальтай.
Мөр 344:
{{Ази}}
[[Ангилал:Википедиа:Онцлох өгүүлэл]]
[[Ангилал:ӨмнөӨмнөд Солонгос| ]]
[[Ангилал:Азийн орон]]
[[Ангилал:Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орон]]