Америкийн Нэгдсэн Улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 47:
}}
 
'''Америк [[улс]]''' буюу бүтнээр хэлвэл '''Америкийн Нэгдсэн Улс''' (товчоор '''АНУ'''; {{lang-en| United States of America}}) [[Хойд Америк|Умард Америк]] тивд оршдог. Хойд талаараа [[Канад]], урд талаараа [[Мексик]] улстай хиллэх бөгөөд зүүн зүгт [[Атлантын далай]], баруун зүгт [[Номхон далай]], урд зүгт [[Мексикийн булан]] хүрдэг. [[Америкийн тавин муж улс|50 муж улс]] болон [[Колумбын тойрог|Колумбын тойргоос]] бүрдсэн [[холбооны улс|холбооны]], [[бүгд найрамдах улс]] юм. [[Аляска]], [[Хавай]], [[Пуэрто-Рико]] зэрэг тусдаа орших нутагтай. 9.6 сая км² газарт ([[Улс орнуудын газар нутгийн хэмжээ|дэлхийд 43-р байр]]) 313 сая хүн ([[Улс орнууд хүн амын тоогоор|3-р олон]]) аж төрж байна. Газрын гадарга, уур амьсгал олон янз, нийслэл нь [[Вашингтон]].
 
[[Индиан]]уудын өвөг одоогоос 15.000 жилийн өмнө Америкт ирсэн бөгөөд [[Европын колоничлол]] МЭ 16-р зуунаас эхэлсэн. Атлантын эргээр [[Британийн 13 колони]] гэж байв. Колонийн ард түмэн далайн чанадын [[Их Британи]]д захирагдахгүйн төлөө тэмцсэн [[Америкийн хувьсгал|хувьсгал ялснаас]] 1776 онд АНУ байгуулагдаж, 1783 онд дайн дуусаж, Европын колониос [[Их Британи Америкийг хүлээн зөвшөөрсөн нь|салсан]] анхны орон болсон юм. 1787 онд [[АНУ-ын үндсэн хууль|үндсэн хуулиа]] баталж одоо ч өөрчлөөгүй гэх ба 1791 онд [[Хүний эрх|хүний эрх, эрх чөлөөний суурь зарчмыг]] тунхагласан ажээ.