Тоорил хан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 9:
1203 онд [[Жамуха]], хүү [[Сэнгүм]] болон бусад ноёдын хатгалгаар Тэмүжинг гэнэдүүлэн довтолж устгах төлөвлөгөө боловсруулан Сэнгүмийн охин Чаур Бэхийг [[Зүчи]]д буулган өгөхөөр дууджээ. Энэ хуйвалдааныг Бадай, Хишилиг хэмээх хоёр адуучин Тэмүжинд хүрч дуулгасанд зүүн зүг зугтааснаар Муу өндөр хэмээх газар хориглон тулалджээ. Тоорил хаан ба Жамухын цэргийн хүч давуу байсан боловч Тэмүжиний харьяанд байсан урууд, мангудууд эрэлхэг зоригтой байлдсан, Сэнгүм шархадсан зэргээс хамааран бүрэн ялалт байгуулж чадаагүй байна. Удалгүй Тэмүжин Тоорил ханыг гэнэдүүлэн довтолж ялалт байгуулснаар Хэрэйд аймаг мөхжээ. Зугтаж явсан Тоорил ханыг Найманы харуул Хорису Бэчи үл танин алсан байна.
 
[[Ангилал:10-12-р зууны Монгол]]
[[Ангилал:12-р зуунд төрсөн]]
[[Ангилал:1203 онд өнгөрсөн]]