Бүгд Найрамдах Арцах Улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "{{Инфобокс де-факто дэглэм |NAME = <span style="font-size:1.4em">'''Արցախի Հանրապետություն'''</span><br /> <span style="font..."
 
No edit summary
Мөр 32:
|BILD4 = Karabach-Kaart.jpg
}}
'''Бүгд Найрамдах Арцах Улс''' ([[Армен хэл|арменаар]] Արցախի Հանրապետություն) нь 2017 оныг хүртэл '''Бүгд Найрамдах Уулын Карабах Улс''' хэмээн нэрлэгдэж байсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй [[Уулын Карабах]]д орших орон юм. Тус улсын хүн амын дийлэнх нь [[Армен үндэстэн|Арменчууд]] боловч газар нутгийн хувьд [[Азербайжан]]ы газар нутаг хэмээн [[Нэгдсэн Үндэстний Байгууллага]] ба [[Европын Зөвлөл]]ийн орнууд үздэг. 1991 оны есдүгээр сарын 2-нд Бүгд Найрамдах Уулын Карабах Улс тусгаар тогтнолоо зарласан ба 1991 оны есдүгээр сарын 10-нд тусгаар тогтнох бүх нийтийн санал асуулга явуулжээ. Уулын Карабах нь [[Абхаз орон|Абхаз]], [[Өвөр Осет]], [[Приднестр|Транснистрийн]] хамт [[хүлээн зөвшөөрөгдөөгүй улсуудын хамтын нөхөрлөл]]ийг бүрдүүлдэг. ''Арцах'' хэмээх нэр нь өнөөгийн тус улсын нутаг дэвсгэрт амьдарч байсан армен овог аймгуудаас гаралтай ажээ. Үүний тоонд манай эриний өмнөх нэг-, хоёрдугаар зуунд байсан [[Армены түүх|Армены эзэнт гүрний]] [[Арцах|Арцах аймаг]] болон дундад зууны үеийн [[Арцахын Вант Улс]]ууд багтана.
 
== Газар зүй ==
=== Байршил ===
Уулын Карабахын нутаг дэвсгэр нь Азербайжаны баруун өмнөд хэсэгт орших ба түүнийг тойроод азербайжаны долоон томоохон дүүрэг байх ч эдгээр нь өнөөдөр бүгд армены хяналтад байдаг. 1994 оны тавдугаар сард гал зогсоосноос хойш Уулын Карабах нь эзлэгдсэн долоон дүүргээр дамжин өмнө зүгтээ [[Иран]], баруун зүгт Арментай хиллэдэг.
=== Газрын гадаргуу ===
Хамгийн өндөр уул нь 3340 метрийн өндөр [[Мрав]] уул, дараа нь 2725 метр өндөртэй Кирс байна. Хамгийн том талбайтай бүхий нуурын тоонд [[Сарсанг хиймэл нуур]] орно. Чухал голууд нь [[Тартар гол|Тартар]] ба [[Хачынчай гол|Хачынчай]] голууд юм.
 
== Хүн ам ==
=== Хэл ===
1991 онд тусгаар тогтнолоо зарласны дараа [[армен хэл]] нь Уулын Карабахын цорын ганц албаны хэл (де-факто) байж байгаад, 2007 онд үндсэн хуулийг мөрдөж эхэлснээр албан ёсны хэл (де-юре) болжээ. Үндсэн хуулийн 15-р заалтад тус улсад түгээмэл хэрэглэгдэх бусад хэлнүүдийг нийтэд ашиглахыг зөвшөөрсөн байдаг. Энэ төрлийн хэлнүүдэд [[азербайжан хэл|азербайжан]], [[курд хэл|курд]], [[орос хэл]] ордог. Орос хэл нь яг л армен болон азербайжан хэлтэй адил түгээмэл хэрэглэгдэх гадаад хэл юм.
=== Шашин ===
2005 оны хүн амын тооллогоор тус улсын нийт хүн амын 99 %-г арменчууд<ref>Ашот Бегларян: [http://www.arminfo.info/index.cfm?objectid=54B25280-0317-11E2-ABEFF6327207157C ''Коэффициент рождаемости в Нагорном Карабахе один из самых высоких на постсоветском пространстве. 20 сентября 20??].'' abgerufen am 15. Juni 2015.</ref> бүрдүүлж байсан ба тэдний ихэнх нь Армены Апостолийн сүмд харьяалагдах бол тэдний өмнө энд амьдарч байсан азербайжанчуудын дийлэнх нь шийт шүтлэгтэй байв.
 
<gallery mode="packed">
Stepanakert general view img.jpg|[[Степанакерт]] нь Уулын Карабахын нийслэл бөгөөд өнөөгийн тус улсын хамгийн том хот
2014 Stepanakert, Państwowy Uniwersytet Arcachu (03).jpg|Арцахын Улсын Их Сургууль
Sarsang reservoir P1090881.JPG|[[Сарсанг хиймэл нуур]]
Charektar004.JPG|[[Тартар гол]]
</gallery>
 
== Цахим холбоос ==