Дэмчигдонров: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 37:
Тэрбээр Альшаагийн цөлд сүүлчийн цэргийн хүчнээ алдсны дараа Энэтхэг рүү гарч өвөр Монголын дүрвэгсдийн засгийн газрыг байгуулахаар төлөвлөж байжээ.
Тиймээс ЗХУ яаравчлан “Хар эрэг” ажиллагааг эхлүүлж, Дэ вангийн хүүгээр захидал үйлдүүлэн түүнд илгээсэн байдаг. Ажиллагаа ч үр дүнгээ өгч Дэ ван ойр дотны хүмүүсийнхээ болон зөвлөхүүдийнхээ үгнээс зөрөн байж ар Монголыг зорьсон байна.
Монголд ирсэний дараа хэсэг хугацаанд Монголчууд түүнийг хүндэтгэн зочин ёсоор байлгаж байгаад 1950 оны 3 сард гэнэт баривчлан хорьжээбайжээ.
Гэвч БНМАУ-ын Дотоод Явдлын Яамнаас 1950 оны 2 дугаар сарын 27-нд Дэ ванг баривчлан, 1950 оны 3-р сарын 1-нээс мөрдөн байцааж Ар, Өвөр монголыг нэгтгэж, Их Монгол улс байгуулахаар төлөвлөсөн, Америкийн тагнуул, тэдний даалгавраар БНМАУ, ЗХУ-д халдах гэсэн гэх мэт зургаан зүйлийн ял тулган хорьж байгаад 1950 оны 9-р сарын 18-ны өдөр Хятадын талд хүлээлгэн өгсөн байна. Харин эхнэр хүүхдүүдийг нь Архангай, Төв аймагт нутаг заан суулгаж, том хүү Дугарсүрэн, удаах хүү Галсанжигмэд нарыг нь хилс хэргээр баривчлан, Галсанжигмэдийг 10 жил хорих ялаар шийтгэж, Дугарсүрэнг хуулийн дээд хэмжээгээр шийтгэв. Дэ вангийн гэр бүлийнхнийг 1953 онд БНМАУ-аас Өвөр монголд буцаасан ба хүү Галсанжигмэдийг нь 1954 онд Өвөр монголын Дотоодыг Хамгаалах Тэнхимд шилжүүлэн өгсөн.
Дэ ванг 1950 оны 3-р сарын 1-нээс мөрдөн байцааж эхэлсэн бөгөөд 1950 оны 9-р сарын 18-ны өдөр хоёр гарыг минь ард уяад хар бүсээр нүдийг боож, онгоцоор Бээжинд хүргэгдсэн байна
Дэ ван Хятадын шоронд хоригдож байгаад 1963 онд суллагдан Өвөр монголын Соёл, түүхийн хүрээлэнд ажиллаж байв. Тэрбээр 1966 онд нас барсан.
 
== Эшлэл ==