Фемистокл: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 23:
|викисклад =
}}
 
'''Фемисто́кл''' ({{lang-grc|Θεμιστοκλῆς}}; МЭӨ524  — МЭӨ-459)  — [[Эртний Афин|афин]]ы төрийн зүтгэлтэн, афины ардчилалын нэг эцэг{{sfn|Суриков|2008|с=140}}, [[Грек-персийн дайн]]ы үеийн жанжин.
==Намтар==
'''Фемисто́кл''' ({{lang-grc|Θεμιστοκλῆς}}; МЭӨ524 — МЭӨ-459) — [[Эртний Афин|афин]]ы төрийн зүтгэлтэн, афины ардчилалын нэг эцэг{{sfn|Суриков|2008|с=140}}, [[Грек-персийн дайн]]ы үеийн жанжин.
Афины авьяаслаг жанжин Фемистокл хуурай газрын тулалдаанд Персийн үлэмж давуу хүчний эсрэг амжилт олоход бэрх гэдгийг ойлгож байлаа. Тиймээс тэрээр тэнгисийн тулалдаанд персүүдийг өдөж оруулахаар шийдэв. Тэрээр афинчуудыг зэргэлдээх Саламин арал руу нүүлгэн шилжүүллээ. Грекчүүд төрөлх хотыг нь Персүүд хэрхэн шатааж, явдлын ая даалгүй үлдсэн хөгшид, өвчтнүүд, тэднийг асрахаар үлдсэн хүмүүсийг яргалан алж байгааг зэргэлдээ арал дээрээс хилэн нь бадран харж байсан юм. Грекийн цөөн тоотой ч чадварлаг усан цэргүүдтэй, хөдөлгөөн сайтай усан онгоцтой флот Саламины хоолойд байршиж, тулааныг хүлээж байлаа. Харин Персийн арми-флот афины жанжины тооцоолж байснаар Саламины зүг эргэжээ. Тэд нүсэр хүчиндээ хэтэрхий эрдэж байсан юм. Афины зарим холбоотнууд айн сандарч, зугтаахыг завдсан ч Фемистокл мэргэн ухаан, уран илтгэлээрээ зогсоож чадав. Грекийн дайчид эгнээндээ үлдлээ. Энэ үед Фемистокл хамгийн овжин, шийдсэн мэхээ хэрэглэсэн юм. Тэрбээр грекүүдээс урвасан дүр исгэж, өөрийн элчээ нууцаар заран Ксеркс хаанд “Шалавхан довтол. Айж сандарсан грекийн флот эмх замбараагаа алдаад байна” гэсэн нууц зурвас илгээжээ. Заншлаач нараасаа грекийн зарим жижиг хот-улсын флот тулааны талбарыг орхиход бэлэн байгааг өмнө нь дуулсан персийн хаан түүнд эргэлзсэнгүй. Тэрээр усан флотоо Саламины хоолой руу орж тулалдахыг тушаалаа. Персийн флот довтлон орж ирэхүйд нөгөөх “айн зугтаах гэж буй” грекийн флотын онгоцууд сэлүүрээ өргөн эрс шийдэмгий довтлон тулаанд орсон юм. Грекийн суут яруу найрагч, жүжгийн зохиолч Эсхилийн өөрийн биеэр оролцсон энэ тулалдааны тухай тэмдэглэл тодорхой үлдэж, яруу найраг, дуунд мөнхөрсөн байдаг.