"Владимир Ильич Ленин"-ны өөр хувилбарууд

Октябрийн хувьсгалын дараагаар В.И.Ленин тэргүүтэй Зөвлөлт Оросын Засгийн газар 1919 оны 8 дугаар сарын 3-нд Монголын ард түмэн, Засгийн газарт давтан ирүүлсэн бичигтээ: Хаант Оросоос Монголд эдэлж байсан онцгой эрхийг хүчингүй болгосноо дахин мэдэгджээ. Уг бичигт: “Монгол Улс бол эрх чөлөөт орон мөн ... Тус орны засгийн бүх эрх ба шүүн халах эрх монголын ард түмэнд байх ёстой. Гадаадын ганц ч хүн монголын дотоод хэрэгт оролцох эрхгүй... Зөвлөлт Засгийн газар энэ тухай монголын ард түмэнд өндөр дуугаар өргөмжлөн мэдэгдэж, Оросын ард түмэнтэй дипломат харилцааг түдгэлзэлгүй тогтоон, Монголын чөлөөт ард түмний төлөөлөгчдийг улаан армийн өмнөөс угтан явуулахыг хүснэ” гэжээ.
Монгол судлаачдын цуглуулсан баримтаас үзэхэд В.И.Ленин 1921 онд Монголын Засгийн газартай байгуулах хэлэлцээрийг “өнөөдөр****багтааж хянан үзэхийг хүссэн ” гэж нэгэн зурвас бичжээ. Энэ нь академич Б.Ширэндэв гуайн хэлснээр: “Орос, Монголын гэрээнд гарын үсэг зурах явдлыг түргэлэх тухай заалт” байлаа. “Монголын анхны албан ёсны төлөөлөгчид 1921 оны арваннэгдүгээр сард Москвад очиж, Зөвлөлийн засагт Орос улсын засгийн газартай хэлэлцээр хийж, хоёр орны хооронд найрамдалт харилцаа тогтоосон тухай орос монгол хоёрын хоорондын найрамдлын анхны гэрээнд гарын үсэг зурахад В.И.Ленин биеэр оролцсон билээ” гэж Б.Ширэндэв гуай бичжээ.
Хоёр тал гэрээнд 1921 оны арваннэгдүгээр сарын 5-нд гарын үсэг зурсан байна. Уг гэрээ бичгийн оршилд: “Урьдын Оросын хаант Засгийн газраас түүний эзэрхэг түрэмгий, зальт шунахай бодлогын хүчээр дарлаж, автономит Монголын Засгийн газартай байгуулсан гэрээ бичгүүд хоёр улсад шинэ байдал тогтсон учир хүчингүй болсон”-ыг онцлон тэмдэглэжээ. Мөн гэрээ бичгийн нэгдүгээр зүйлд: “Зөвлөлийн засагт Орос улсын засгийн газраас гагцхүү хуулийн ёсоор эрх барьсан Монголын Ардын засгийн газрыг зөвшөөрөн хүлээнэ” гэж заажээ. Гэрээнд гарын үсэг зурсан өдрөө В.И.Ленин монголын төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан нь манайхантай түүний уулзсан хоёрдахь уулзалт байв.Ленин Сүхбаатартай огт уулзаагүй бөгөөд зөвхөн Данзан уулзсан гэдэг. Зарим судлаачид Ленин монголчуудтай огт уулзаагүй, харин тэр үеийн зөвлөлт засгийн Гадаад хэргийн сайд Чичерин монголын төлөөлөгчидтэй уулзсан гэдэг баримт буй. Богд хаант Монгол улсаа хятадуудад алдсан монголчуудын нэг хэсэг /ардын намынхан/ зэвсэг тусламжыг хэнээс ч хамаагүй авна хэмээн шийдэж улаан Оростой харилцаа тогтоож буу зэвсэг, улаан орос цэрэг авахаар болж түүний оронд оросын большевик төр засгийг Монголд тогтоох амлалт өгсөн нь "Түүгээр явсан чөтгөрийг үүгээр дуудан ирүүлэв" гэгч болсон юм.1921 оны 2-р сард Барон Унгерн монголыг гамин цэргээс бүрмөсөн чөлөөлж Богд хаант Монгол улсын төрийг сэргээн байгуулж Монгол улс дахин тусгаар тогтнолоо олчихоод байхад нь ардын намынхан 1921 оны 3-р сард сөрөг түр засгийн газар байгуулж олон арван мянган улаан орос цэрэг авчирч нийслэл Хүрээг дайран эзэлж Богд хаант монгол төрөө устгаж оронд нь улаан оросын большевик загварын төр байгуулсан нь эмгэнэлт хэрэг болсон юм. Ардын намынхан Ленин,Сталины онол үзэл суртлыг хүлээн авч улаантны харгис бодлогыг явуулсны дүнд Монгол улс 35 000 монгол хүнээ алдаж амь насыг нь хөнөөлгөж, 1250 буддын сүм хийдээ устгуулж монгол бичиг үсэг монгол ёс заншлаа устгуулж мал сүргээ хураалгаж азийн хамгийн ядуу орон болсон юм. Ленин,Сталин нар бол дэлхийн хамгийн харгис улаантан большевик удирдагчид бөгөөд тэдний улаан хядлагын дүнд дэлхий даяар улаантан коммунистуудын гарт 100 сая хүн амь насаа алдсан байдаг.
 
== Мавзолей дах Лениний шарил руу хийсэн халдагууд==
=== 1934 оны халдлага===
Лениний шарилд 1934 оны гуравдугаар сарын 19-ний өдөр хамгийн анх удаа халдсан хэрэг гарчээ.
Хэргийг Москвагийн мужийн “Прогресс” хамтралын хамтралчин Митрофан Никитин үйлдсэн байна. Тэрээр бунханд үзэгчээр нэвтрэн ороод шарилыг “Наган”гар маркийн буугаар буудахыг оролдсон байна. Хамгаалалтын ажилтангууд баривчлах гэсэн боловч Никитин өөрийгөө буудаж амиа хорложээ. Түүний биеэс дараах захидал олдсон байна. Үүнд: “1934 оны энэ хавар халдварт өвчин, өлсгөлөнгөөр дахиад л өчнөөн олон хүн нас барах нь ээ. Ард түмэн ийм амьдрал хүсээгүй, тэгээд ч үүнийг даван туулах тэнхэлгүй болсныг Кремлийнхэн харахыг ч хүсэхгүй байна. Би ард түмнийхээ төлөө баяртайгаар үхэж байна. Би 13 наснаасаа эхлээд ажилласан, олонтойгоо хүн болохоор тэднийхээ төлөө юу ч хийхэд бэлэн байна. Энэ бүхнийг би удаан бодсон, яаж амьдарснаа ч бодсон. Та нар юу хийж байгаагаа мэдэж байна уу, энэ улс орон ард түмнийг хааш нь жолоодож явна вэ. Бүх зүйл уруугаа явж ард түмэн үгээгүй ядуурч байгааг харж байна уу” гэж бичсэн байсан байна.
 
=== 1960 оны халдлага===
Фрунзе хотын иргэн Татарин Минибаев үзэгчийн журмаар бунханд нэвтэрсэний дараа хашлага даван үсэрч шарлын хэсэг рүү нэвтрэн шарил хадгалсан шилэн хоргыг хутгаар эвдлэхийг оролджээ. Үүний үр дүнд хамгаалалтын шил цуурч хэлтэрхий нь Лениний занданшуулсан шарилын арьсыг гэмтээсэн байна. Бунханы хамгаалагч нар Минибаевийг баривчилсан байна. Мөрдөн байцаалтын явцад Минибаев Лениний шарилд халдахаар 1949 оноос эхлэн бэлтгэж, уг хэргээ гүйцэлдүүлэх гэж Москвад нисч ирсэн гэдгээ хүлээсэн байна.
Лениний шарлыг сэргээн засах шаардлагатай болсон бөгөөд үүний улмаас Мавзолейг хэдэн сараар хаасан байна.
 
=== 1962 оны халдлага===
Москва орчмын Павловск хотод нягтлан бодогчоор ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан Лютиков шарилын шилэн хорго руу чулуу шидсэн байна. Чулуунаас шилан хаалт хагарч гэмтээгүй байна. Мөрдөн байцалтын явцад Лютиков нь зөвлөлтийн эсрэг үзэлтэн болохоо хүлээн зөвшөөрч, зөвлөлт засгийн эсрэг захидал бичиж хэвлэлүүдэд болон гадаад орнуудын ЭСЯ-нд илгээж байсан бөгөөд лениний цогцост халдахаар хоёр жил бэлтгэсэн гэж мэдүүлсэн байна.
 
=== 1967 оны халдлага===
 
=== 2010 оны халдлага===
 
== Сонирхолтой баримтууд ==
Anonymous user