"4 сарын 16"-ны өөр хувилбарууд

* 1847 - Английн далайчид Маори омгийнхон руу санаандгүй гал нээснээр нутгийн уугуул иргэд Английн далайчдын эсрэг босчээ. Үүний улмаас Шинэ Зеландыг эзлэн түрэмгийлэх гэсэн урт хугацааны дайн дэгдсэн юм.
* 1853 - Энэтхэгт анхны зорчигч тээврийн галт тэрэгний үйлчилгээ нэвтрэв. Анхны зорчигч тээврийн галт тэрэг Бомбайаас Тане хот руу зорчиж байжээ.
* 1862 - [[Америкийн иргэний дайн]]: Лий Миллсийн тулаан эхлэв.
** [[Америкийн иргэний дайн]]: Колумбиа тойргийн хуралдаанаар боолчлолыг цуцлажээ.
* 1863 - [[Америкийн иргэний дайн]]: Холбооны бүх цэргийн адмирал Девид Диксон Портероор удирдуулсан Холбоотны тэнгисийн цэрэг, Виксбург орчимд Холбооны явган цэргийн ангитай буудалцав.
* [[1910]] - Орчин үеийн шайбтай хоккейн дүрмийн дагуу зохиогдсон анхны тэмцээн АНУ-ын Массачусетс мужийн Бостон хотын цэнгэлдэхэд болжээ.
* [[1912]] - Харриет Күймби Английн сувгийг нисч гаталсан анхны эмэгтэй болов.
* 1921 - Монгол Улсын Ерөнхий сайдаар Догсомын Бодоо тодорчээ. Тэрээр 1922 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийг хүртэл энэ албыг хашсан юм.
* 1922 - Герман болон ЗХУ Рапаллогийн гэрээнд гарын үсэг зурснаар дэлхийн I дайнаас болж тасалдаад байсан дипломат харилцаагаа эргэн сэргээв.
* 1941 - [[Дэлхийн IIхоёрдугаар дайн]]: Итали-Германы хамтарсан тэнгисийн цэргийн хүч Британийн усан онгоцнуудыг бөмбөгдөж эхлэв.
* 1944 - [[Дэлхийн IIхоёрдугаар дайн]]: Холбоотны цэргийн хүч Сербийн Бельград хотыг бөмбөгдөв. Үүний улмаас 1,100 хүн амиа алджээ. Түүнээс гадна түүхийн дурсгалт Христийн Ортодокс сүм бүрэн нурсан юм.
* 1945 - [[Дэлхийн IIхоёрдугаар дайн]]: Зөвлөлтийн "Улаан арми" Германы армийн эсрэг сүүлийн шийдвэрлэх тулааны хийжээ. Сийловын өндөрлөгийн төлөөх тулаанд хоёр талаас нийтдээ нэг сая цэрэг оролцсон гэх мэдээ бий.
** АНУ-ын арми Нацистын улстөрийн хоригдлуудыг хорьж байсан Колдицийн лагерийг чөлөөлжээ.
** Германы дүрвэгсэд тээвэрлэж явсан "Гойа" хөлөг онгоцыг Зөвлөлтийн шумбагч онгоц гал нээн устгав. Үүний улмаас 7,000 хүн газар дээрээ амиа алджээ.
* 1961 - Кубын удирдагч Фидель Кастро ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ "Куба улс ирэх жилүүдэд Марксист-Ленинист замаар Коммунист засаглалаар замнана" гэдгээ зарлан тунхаглажээ.
* 1963 - АНУ-ын Алабама мужийн Бирмингем хотод болж буй хүний эрхийн төлөөх тайван жагсаалыг засгийн газрын зүгээс хүч хэрэглэн тарааж байгааг эсэргүүцэн хүний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кинг "Бирмингемийн шорон"-гоос захидал бичжээ.
* 1972 - АполлаАполло сансрын хөтөлбөр: АНУ-ын Флорида мужийн Канаверал хошуунаас "Аполло 16" хөлөг хөөрөв.
* 1990 - Дэлхийн эрүүл мэндийн практикт анх удаа Жек Кеворкиан гэх эмч өвчтөний хүсэлтээр амьсгалын системийг нь тасалжээ. Түүнийг олон нийт "Үхлийн эмч" гэж цоллосон гэдэг.
* 2001 - Энэтхэг-Бангладешийн хооронд тав хоног үргэлжилсэн хилийн маргаан дэгдэв.
Anonymous user