4 сарын 22: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 9:
* 1836 - Техасын хувьсгал: Техасын генерал Сем Хьюстон, Мексикийн генерал Антонио Лопез де Санта Аннатай уулзан Техасыг улс хэмээн хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг хөндөв.
* 1864 - АНУ-ын Конгресс мөнгөн тэмдэгтийн тухай хууль баталж, гүйлгээнд ашиглагдаж байгаа мөнгөн тэмдэгт дээр "Бид бурханд итгэдэг" гэх үгийг бичиж байхаар болжээ.
* 1898 - ИспанИспани-Америкийн дайн: АНУ-ын Тэнгисийн цэргийн "Нешвиль" хөлөг Испанийн худалдааны хөлөг онгоцыг барьцаалав.
* 1915 - Ипресийн хоёр дахь тулаанд байлдагч талууд анх удаагаа хорт хий ашиглажээ.
* 1930 - Их Британи, Япон, АНУ Лондонгийн тунхаг ёсоор дайны хөлөг онгоц, хөлөг онгоц угсрах үйлдвэрийг хянаж, тодорхой тоонд барьж байхаар болов.
* 1944 - [[Дэлхийн IIхоёрдугаар дайн]]: Холбоотны цэргийн хүч одоогийн Шинэ Гвинейн нутаг буюу тухайн үеийн Холландиад газарджээ.
* 1945 - [[Дэлхийн IIхоёрдугаар дайн]]: Ясеновакын бөөнөөр хорих лагерьт хоригдлууд бослого дэгдээж 520 хоригдол амиа алдан, дөнгөж 80 хоригдол оргож чаджээ.
** [[Дэлхийн IIхоёрдугаар дайн]]: Нуувчинд хоргодож байсан Адольф Гитлерийг амиа хорлон нас барсан болохыг ЗХУ-ын арми тогтоов.
* 1948 - Араб-Израйлийн дайн: Израйлийн хамгийн чухал боомт болох Хайфа боомтыг Арабын цэргийн хүч эзлэн авчээ.
* 1951 - [[Солонгосын дайн]]: Капёнгын тулаанд Хятадын Ардын сайн дурын арми Австралийн армийг довтлон хүчтэй хохирол учруулав.
* 1969 - Британийн усан онгоц үйлдвэрлэгч Сир Робин Нокс-Жонстон ганцаараа зогсолтгүй дэлхийг тойрч эх нутагтаа эргэн иржээ.
* 1970 - НҮБ-ын тогтоолоор "Эх дэлхийн өдөр"-ийг анх удаа тэмдэглэв.
* 1972 - [[Вьетнамын дайн]]: Америкийн нисэх хүчин Вьетнамыг бөмбөгдөж буйг эсэргүүцэн Лос Анжелес, Нью-Йорк, Сан Франциско хотуудад дайны эсрэг үзэлтнүүд жагсаал зохион байгуулжээ.
* 1977 - Телефон утасны шугамыг анх удаа шилэн кабелд холбов.
* 1983 - Германы алдарт "Штерн" сэтгүүлд "Гитлерийн өдрийн тэмдэглэл" материал нийтлэгдэв. Зүүн Германы нэгэн балгасаас олдсон Гитлерийн өдрийн тэмдэглэл нийтлэгдсэнийхээ дараа маргаан дагуулан юм.
Мөр 28:
* 2013 - Канадын Торонто хотын метронд терроризмыг сурталчилсан зурагт хуудас байршуулсан гэсэн үндэслэлээр хоёр этгээдийг баривчилжээ. Тэднийг Аль-Кайдагийн гишүүд болохыг цагдаагийн газраас тогтоосон юм.
* 2014 - Бүгд найрамдах ардчилсан Конго улсын Катанга мужид галт тэрэг осолдож 60 хүн амиа алдан, 80 хүн хүнд шархаджээ.
* 2016 - Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх "Парисын тунхаг" албан ёсоор хэрэгжиж эхлэв.
 
== Мэндэлсэн алдартнууд ==