4 сарын 29: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 15:
* [[1911]] - Хятадын боловсролын салбарт сургалтын хөтөлбөрөөрөө тэргүүлэгч Цинхуа их сургууль байгуулагджээ.
* [[1912]] - Дөрвөдийн зүүн гарын дэд чуулганы дарга засаг төрийн жүн ван Түгээмэл тэргүүтэй хэсэг ноёд Богдод дагаар орох бичиг өргөн Монгол Улсад албан ёсоор дагаар оржээ. Энэ нь Ховдод манж сайд бэхлэн сууж, шинэ тутам Монгол Улсыг заналхийлэн дайтахаар бэлтгэж байх үед баруун хязгаарыг манж сайдаас чөлөөлж нутаг орноо бүрэн бүтэн болгохоор тэмцэж байсан бүх монголчуудын олсон анхны томоохон ололт байв.
* 1916 - [[Дэлхийн Iнэгдүгээр дайн]]: Их Британийн явган цэргийн зургадугаар батальон Оттоманы эзэнт гүрний армид бууж өгөв. Энэ нь тус дайны түүхэнд Британийн цэргийн хүч бууж өгсөн эхний бөгөөд сүүлийн тохиолдол болсон юм.
* 1944 - [[Дэлхийн IIхоёрдугаар дайн]]: Францыг сэргээн мандаж, нацистын дарлалаас гарахыг уриалсан Британийн тагнуулч Ненси Вейкыг Гестапогийн удирдлагууд аюултай этгээд хэмээн зарлалаа.
* 1945 - [[Дэлхийн IIхоёрдугаар дайн]]: Итали дахь Германы арми холбоотон гүрнүүдэд бууж өгөв.
** [[Дэлхийн IIхоёрдугаар дайн]]: Нацистын Германы удирдагч Адольф Гитлер хоргодох байрандаа Эва Браунтай гэрлэв. Гэвч дараа өдөр нь Гитлер болон Эва нар хор ууж амиа хорлосон билээ.
** [[Дэлхийн IIхоёрдугаар дайн]]: АНУ-ын цэргүүд Дачаугийн бөөнөөр хорих лагерийг чөлөөлжээ.
** [[Дэлхийн IIхоёрдугаар дайн]]: Италийн Форново ди Таро сууринг Бразилийн цэргүүд Германаас чөлөөлөв.
* 1946 - Олон улсын цэргийн шүүхийн дорно дахины хэлтэс шалгах ажиллагаа явуулж Японы ерөнхий сайд Тожо Хидеки болон албаны 28 хүнийг дайны гэмт хэрэг үйлдсэн гэж үзжээ.
* 1951 - БНХАУ-ын Засгийн газар Төвдийн тусгаар тогтнолыг хэрэгсэхгүй болгож, автономит эрх олгов.
Мөр 26:
* 1965 - Пакистаны Сансар болон агаар мандал судлалын хүрээлэн "Рехбер" хөлгийг амжилттай хөөргөв. Пакистан улс түүхэндээ долоо дахь удаагаа сансрын хөлөг хөөргөсөн нь энэ болсон юм.
* 1967 - АНУ-ын армид зарлан дуудсаныг эсэргүүцсэн Мухаммад Алигийн сүүлийн аваргын цолыг хураан авчээ.
* 1970 - [[Вьетнамын дайн]]: АНУ болон Өмнөд Вьетнамын цэргийн хүч Кампож улс руу халдан довтлов.
* 1974 - Уотергейтын дуулиан: АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон Цагаан ордонд чагнах ажиллагаа явуулсан тухай бичгээр эцсийн байдлаар үйлдэж дуусчээ.
* 1975 - [[Вьетнамын дайн]]: АНУ-ын Засаг захиргаа Сайгон хотоос америкчуудыг явуулах ажиллагааг эхлүүлэв. Энэ нь АНУ дайныг дуусгахын төлөө хийсэн анхны оролдлого байсан билээ.
** [[Вьетнамын дайн]]: Умард Вьетнамын арми Өмнөд Вьетнамын мэдэлд байдаг Труонг Са бүлэг арлыг мэдэлдээ авчээ.
* 1986 - АНУ-ын Лос Анжелес хотын нийтийн номын санд гал гарч 400 мянган ном, түүхийн сурвалж устаж үгүй болов.
* 1991 - Бангладеш улсын Читтагонг дүүрэгт хүчтэй шуурга дэгдэж 138 мянган хүн амиа алдаж, 10 сая хүн орох оронгүй болжээ. Түүхийн сурвалжид дурдсанаар тухайн үед салхины хурд цагт 249 км-т хүрч байсан гэдэг.
Мөр 37:
* 2011 - Их Британийн хунтайж Уиллиам болон Катерин Миддлтон нар Вестминстерт хуримлажээ.
* 2013 - Чехийн нийслэл Прага хотод байх нэгэн барилгад хийн түлш дэлбэрсний улмаас нурж, 43 хүн гэмтэж, бэртжээ.
* 2015 - Америкийн мэргэжлийн бейсболын лигийн ээлжит тойргийн тоглолтын хүрээнд учраа таарсан Балтимор Ориолес, Чикаго Уайт Сокс багийн тоглолт хоосон цэнгэлдэхэд болжээ. Балтимор хотод гарсан үймээн, самууны улмаас цэнгэлдэхийг хаасан юм. Энэ нь тус тэмцээний түүхэнд тохиосон анхны тохиолдол болсон билээ.
 
== Энэ өдөр төрөгсөд ==