"5 сарын 4"-ны өөр хувилбарууд

* 1959 - Америкийн хөгжмийн урлагийн дээд шагнал "Гремми"-гийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа анх удаагаа зохион байгуулагдав.
* 1961 - АНУ-ын тэнгисийн цэрэг Малкольм Росс, Виктор Пратнер нар агаарын бөмбөлөгөнд сууж өндөрт ниссэн дээд амжилтыг шинэчлэн тогтоов. Тэд агаарын бөмбөлөгтэй 34.6 метрийн өндөрт гарчээ.
* 1970 - [[Вьетнамын дайн]]: Кентийн их сургуулийн оюутнууд АНУ-ын засаг захиргаа Өмнөд Вьетнамын хамт Камбож улсад цэргийн ажиллагаа явуулах болсныг эсэргүүцэж жагсаал зохион байгуулав. Уг жагсаалыг АНУ-ын Охайо мужийн Үндэсний аюулаас хамгаалахын цэргүүд хүч хэрэглэн тараасны улмаас зэвсэггүй дөрвөн оюутан амиа алдаж, найман оюутан шархаджээ.
* 1972 - Канад улсад хүрээлэн буй орчныг хамгаалах зорилготой "Don't Make a Wave Committee" хөдөлгөөн "Greenpeace Foundation" болж нэрээ өөрчлөв.
* 1978 - Анголын өмнөд хэсэгт орших Кассинга мужид орогнож байсан Баруунөмнөд африкийн ардын холбооны цэргийн бээзэдбаазад Өмнөд Африкийн зэвсэгт хүчин халдаж 600 гаруй хүн амиа алджээ.
* 1979 - Нэрт улстөрч [[Маргарет Тетчэр]] Их Британийн Ерөнхий сайдаар томилогдсон анхны эмэгтэй улстөрч болов.
* 1982 - Фолклендын дайн: Аргентинийн тал алсын тусгалтай пуужин харваж Британийн армийн "Шеффильд" бөмбөгдөгч хөлгийг устгав.
Anonymous user