5 сарын 12: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 22:
* 1881 - Хойд Африкийн Тунис улс Францын мэдэлд шилжив.
* 1885 - Канадын Метис мужид дэгдсэн бослого дөрвөн өдөр үргэлжилсний эцэст намжжээ.
* 1888 - Зүүн өмнөд Азид орших Борнео арал дээр Их Британийн мэдлийн компани байгуулагдаж Умард Борнео арлыг захирах болжээ.
* 1912 - Богд хаант Монгол Улсын төлөө олон сайд, хан, ван, гүн, лам нар тангараг барилдах болон тэмцэлд буцалт, няцалтгүй хүчин зүтгэхээ илэрхийлжээ.
* 1921 - Монгол-Зөвлөлтийн хамтарсан цэрэг цагаантны цэргийн гол хүчийг Хиагт-Тройцкосавскийн дэргэд бут цохив.
* 1926 - Италийн зохион бүтээсэн "Норге" нисэх төхөөрөмж Хойд Туйлийг нисч туулсан анхны нисэх төхөөрөмж болжээ.
* 1932 - Америкийн нэрт нисгэгч Чарльз Линдбергийн хүүг хулгайлснаас арван долоо хоногийн дараа Нью-Жерси мужийн Хөүпуилл хотоос цогцсыг нь олов. Цогцос олдсон газар Линдбергийн гэрээс хэдхэн км-н зайтай байсан юм.