Халхын голын дайн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 125:
== Японы цэргийн гэмт хэрэг==
''Мөн үзэх өгүүллэг: [[Хятад-Японы хоёрдугаар дайн]]''
 
 
[[Квантуны Арми]]йн бүрэлдэхүүнд байсан [[731-р анги]] [[бактериологийн зэвсэг]] үйлдвэрлэн туршиж байсан. 731-р ангийн үүрэг нь тэргүүн шугамд байлдаж шархдагсдад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх үүргийг хүлээн армийн эрүүлийг хамгаалах байсан гэх боловч тэр үед дайн байлдаанд хэрэглэхийг хориглодог байсан бактериологийн зэвсэг хийж байсан, Халх голын дайны дараа ангийн дарга [[Ишии Широо]] нь "Алтан Шонхор одон" хэмээх том шагнал хүртсэн, өөрөө тэргүүн эгнээнд тулалдсан зэргээс нь харахад бактериологийн зэвсэг хэрэглэчихсэн гэж үзэх бүрэн үндэстэй. Бас монгол цэргүүдийн дунд өвчнөөр үхэх тохиолдол элбэг байсан. Арван мянган оготно дээр туршилт хийгээд зогссонгүй амьд хүн дээр туршилт хийж байлаа. Тэрхүү [[вирус]]ыг хөгжүүлэх үүднээс эрүүл хүн дээр хийн, амь тасраагүй байхад нь задлан шинжилгээ хийдэг. [[Дэлхийн хоёрдугаар дайн]] дуусч Японы эзэнт гүрэн бууж өгөхтэй хамт уг ангийн байрлаж байсан байрыг шатаан, ажилтан ажиллагсад 3000 гаруй хүнийг дуугүй болгосон байна. Энэхүү ангийн талаарх мэдээллийг дайны дараа [[АНУ]] эрчимтэйгээр эрэлхийлэх болсон бөгөөд тухайн үеийн шилдэг технилоги байсан нь гарцаагүй. Ямар нэг аргаар АНУ уг материалыг гартаа оруулан [[ДОХ]]-ын вирусыг хийхдээ хэрэглэсэн гэж үзэх хүмүүс ч бий. Японы тал бактерлогийн зэвсэг болох шавар бөмбөлөгтэй нисдэг шавьжийг онгоцноос олон тоогоор унагаж цусан суулга зэрэг аюултай тахал өвчнийг олноор тарааж байлаа.АНУ-гаар ар талаа хийсэн гэж үзэгдэх уг ангийн үйлдсэн хэргийн талаар дайны шүүх дээр дурдагдсангүй. Цэргүүдээ 100% алдсан гэж зэмлэл ч хүртсэнгүй. Саявтар энэ хэргийг судалж байсан АНУ-ын баг "Харгислал үйлдэж байсан гэх үндэслэл алга" гэж мэдэгджээ. Япончуудын зарим нь "Манай улсын эрүүлийг хамгаалах салбар нь дэлхий дээр тэргүүлэх эгнээнд яваа нь тэдний гавьяа" гэж үздэг.Японы бактериологийн дайралтаар Монгол улсын нутагт хэд хэдэн төрлийн бактерийн бөмбөг хаясан бөгөөд үүнд тахал, булчин задрах тахал, өөр бусад төрлийн бактерийн зэвсэгийг хэрэглэжээ. Монгол улсын зүүн бүс нутагт өнөөг хүртэл идэвхтэй тахал ба булчин задрах тахлын өвчлөл гарч байгаа нь Японы дайны үлдээсэн хор нөлөө гэж үзэх үндэслэл байдаг.{{citation needed}}Хэдий дээд зэргийн зардал багатай ч хүн төрөлхтнийг үй түмээр нь хөнөөж чадах аймшигт зэвсэг болох бактерлогийн зэвсгийг Япончууд сонгон авчээ. Энэ отряд жирийн биш харин эрдэмтэд, эрдэм мэдлэгтэй хүмүүсээс бүрдэж байлаа. 731-р отряд нь маш нууц байдлаар үйл ажилгаагаа явуулж байснаас гадна Японд биш Манжуурт анх байгуулагдсан байв. Учир нь ямарваа нэгэн халдвар тарлаа гэхэд зөвхөн Хятадын иргэд л хохироохоор байв. Уг отряд туршилтандаа амьд олзны хүмүүсийг ашигладаг байсан юм. Олзны хүмүүс нь хятад, монгол, орос, солонгосууд байв. Манжуурт октябрийн хувьсгалын үеээр зугтааж гарсан орос үндэстнүүд олон байлаа. Бактериологийн зэвсгээс гадна химийн болон хүний амьдрах чадварыг шалгасан олон санаанд багтамгүй аймшигтайгаар тарчлаасан зүйлсээр хүмүүсийг туршиж алдаг байв.Хүнийг эхлэж нянгаар халдварлуулаад мэдээ алдуулалгүй задлан хийж эрхтнүүдийг нь гарган ирээд задгай чигээр нь эрхтнүүдийг нь нян яаж халдварлан өвчлүүлж байгааг үхтэл нь ажигладаг байв. Мөн цахилгаанаар цохиулж, янз бүрийн хийгээр хордуулж, хорт туяагаар шарж аль зэрэг тэсэхийг нь шалгаж байлаа. Үе мөч эрхтнүүдийг нь салган авч сольж шилжүүлэн суулгаж, цусыг нь юүлж оронд нь адгуус амьтны цус судсанд шахдаг байснаас гадна тархи дотор эрхтнүүдийг нь нэг нэгээр салган авч аль зэрэг амь тэсэхийг нь шалгаж сүүлд нь зөвхөн хөндий хоосон зүйл болгодог байв. Салгаж авсан эрхтнүүдийг бас туршин ашигладаг байсан. Бас хүний дотор эрхтэнүүд рүү янз бүрийн гадны зүйл оруулж туршдаг байв. Эмэгтэйчүүд, хүүхдүүд бүр дөнгөж төрсөн хүүхэд болон жирэмсэн эмэгтэй хүн дээрч гэсэн туршдаг байсан байна.Мөн хүнийг даралтын камерт хийж биеийн дотор гадна даралтыг зөрүү үүсгэснээр хүний эрхтнүүд хөөж нүд нь бүлтэрч гаран дараа гэдэс ходоод цус нь ам сүвээрээ нь цувж судас нь могой шиг бүдүүн болтлоо бүдүүрч толгой нь том бөмбөг мэт зүйл болон эцэстээ хүн дэлбэрдэг байна.Эрэгтэй хүнийг бодоход эмэгтэй хүн туршилтанд илүү тохиромжтой байдаг. Учир нь илүү амьд үлдэх тэсвэр сайн өвдөлтөнд ухаан алддаггүй туршилт даадаг байна.Маш халуун хуурай агаартай камерт хүнийг хийж шингэн зүйл өгөхгүйгээр хатааж занданшуулан алдаг байв. Эцэсдээ хүнээс зөвхөн хатаж хорчийсон зүйл үлддэг байлаа. Эндээс хүний биеийн 70 хувь нь уснаас бүрддэгийг нээсэн гэдэг. Хүнийг хүйтэнд хөл гарыг норгон хиймлээр үлээлгэн савхаар цохиход хатуу мөсийг цохих мэт дуу гартал хөлдөөдөг байв. Дараа нь гэсгээж эд эс нь хэрхэн үхжихийг ажигладаг байлаа. Энэхүү чөтгөрийн лабораториос ямарч хүн орсон л бол амьд эргэж гардаггүй байсан ба хэдэн мянган хүнийг туршиж тамлан алсан байна. Мөн нутгийн хүүхдүүдэд нянгаар халдварлуулсан амттанаар дайлж халдвар тарааж байв.Дайны сүүл үед 731-р отрядад дэлхийг ч сүйд хийхээр их хэмжээний нянгийн идэвхжүүлсэн өсгөвөр байсан ч хэрэглээгүй болно. Учир нь гэвэл Япон дайнд ялагдах нь тодорхой болсноос гадна хэрвээ үй олноор нь устгасан ийм зүйл хийвэл эргээд Японы ард түмнийг өршөөлгүй хядаж хариу барих болно гэдгийг мэдэж байв.1945 онд Зөвлөлтийн цэрэг Манжуурт давшин орж ирсэн тул отрядын бүх гэмт хэргийн баримт болох зүйлийг устгаж булсан байна. Амьд байсан туршилтын хүмүүс болон хүмүүсийн эд эрхтнүүдийг устгасан байдаг. Чухал баримт материалуудыг Широ Иши болон бусад эрдэмтэд, отрядын толгойлогчид америкчуудад эрч чөлөө амь насаараа худалдсан байна. Отрядын бүх л эрдэмтэд америкчуудын ачаар ялнаас мултарч эх орондоо очиж их сургууль, анагаах эмнэлэг, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллах болсон байна.Харин баримт судалгааны материалуудыг авсан америкууд 731-р отрядын үйлсийг идэвхтэйгээр үргэлжлүүлсэн гэдэг. Мөн л амьд хүмүүс дээр хорлонтой туршилтууд хийж байсан бөгөөд ялгаа нь хоригдлууд болон өнчин хүүхдүүд дээр хийж байсан байна. Одоо ч гэсэн нууцаар явадаж л байгаа гэгддэг юм байна лээ. Одоо үед Японд тэрхүү дайны түүхийг бичихдээ хэт мөлийлгөж өөрсдийн үүсгэсэн дайны хариуцлагыг хүлээхгүй, эзэн хааны төлөө үйлдсэн хэргийг гэмт хэрэг гэж үзэхгүй байгаа билээ. Мөн энд жишээ болгож үндсээр нь ялгаварлан гадуурхах бодлого байна. Япончуудын соёлд бусад үндэстэн, Азийн бусад арьстныг доогуур тавьдаг үзэл нэвт шингэсэн. Ямато арьстан буюу Япон үндэстэн нь хамгийн дээд хэмээн ухуулж байжээ.Ямато гэдэг нь япон үндэстний анхны нэр. Энэхүү арьстан бол дэлхийн бусад арьстан ба соёлоос дээгүүр, бусдаас цэвэр гэж үздэг хэмээн Жонн Даудер бичжээ.өнөө үед ч үндэстнээ цэвэр байлгахын тулд Вьетнамаас завиар цагаачлан очигсдыг Японд огт хүлээж авдаггүй. Зөвхөн дээрх отрядын үйлдсэн гэмт хэргийг эс тооцоод цэргийн албан хаагчдийн үйлдсэн яргалал-харгислаар жишээ татахад Германы нацист дайнаас бүүр өмнө нь Япончууд Хятадыг эзлэх нийтийн дайнд мордсон. Нанкинийг 1937 онд бөмбөгдөж буудсаны дараа эзэн хааны арми хятадын эрэгтэй, эмэгтэйчүүдийг үй олноор нь цаазалж устгасан билээ.Алагдсан хятадуудын тоог янз бүрээр хэлдэг боловч нийтдээ 200 мянган хүн алагдсан гэдэг. Энэ нь 8 жилийн дараа Японы Хирошима, Нагасаки хотуудад АНУ-ын хаясан атомын бөмбөгт алагдсан хүний тоотой ойр очиж байгаа юм.Хожим нь 1941-1942 онуудад Мао Цзе Дуны отрядууд байрласан мужуудад “коммунизмийг номхотгох “Гурван бүгд” буюу Бүгдийг ал, Бүгдийг шатаа, бүгдийг устга” гэсэн бодлогын дүнд нийт 19 сая хүн амиа алджээ.Олзлогдогсод болон эзлэгдсэн орны энгийн номхон оршин суугчдаар буудлагын бай болгох, цэргүүддээ охид бүсгүйчүүдийг нь хүчээр биеийг нь үнэлүүлэх, хөхүүл эхийн хөхийг огтлох, нялх нярай хүүхдүүдийг жадлан шорлож өлгөх,жирэмсэн эмэгтэйчүүдийн гэдсийг хүүлэн ургийг нь нохойд хаяж өгөх, гүүрний тулгуурыг амьд хүмүүсээр орлуулан гараар нь өргүүлэн дээгүүр хүнд ачааны автомашин, танкаар гарах гэрэг хүний ой тоонд багтамгүй, араатнаас дор авир гаргадаг байлаа.Энэ үед мөн Хятадын зүүн, зүүн хойд хэсгийг эзлэн авсан Японы эзэн хааны армийн бусад бүлэглэлүүдийн эзлэгдсэн газруудын хүмүүст аймшигтай харгис, хэрцгий хүнлэг бус хандаж байсан. (Нарны цаадах хүн, Хүчиндүүлсэн хот, Үхлийн конвейр: 731-р анги гэх мэт баримтат кинонуудыг үзээрэй)Тэр дайнд оролцсон япон цэрэг Уно Шинторо “Япон дайн: Аман түүх” гэсэн номонд өгсөн ярилцлагандаа “Би хувьдаа 40 хүний толгойг авсан. өнөө үед хүн гайхаж магадгүй, гэвч хүний толгойг авахгүй 2 долоо хоног өнгөрөхөд л эвгүй оргиод байдаг байв. Булчин шөрмөсөө чангалмаар санагдаад болдоггүй.Ингэмэгц би саравч руу очоод нэгийг нь суллан гаргаж ирээд голын захад аваачиж цавчдаг байлаа. Зарим үед алдаад мөр лүү нь цавччихдаг. Нэг удаа уушиг нь бөмбөг мэт бүлт үсрэн гараад ирэхэд нь ой гутсан. өнөөдөр би өөр болсон.Эзэгнэгч Японы арми Малайз, Бирм, Индонез, Хятад, Энэтхэг зэрэг улс үндэстнийг боолчилсноор тэдний эв нэгдэл алга болсон. Эдгээр орны хэдэн зуун мянган хүн дайны хөлд үрэгдсэнээс гадна дор хаяад 100 мянган ази эмэгтэйчүүд /ихэнх нь Солонгос болох/ Япон цэргийн зугаа болж ашиглагджээ. Дэлхийн II дайны үед цэргүүдийг тайвшруулах, сэтгэлийг нь сэргээх хүүхнүүд маш чухал байжээ.
Line 134 ⟶ 133:
 
Японы Үндэсний Сэргээн Босголтын намыг хамтран үүсгэн байгуулагч Хашимото Осака хотын дарга болохоос өмнө Японы түүхэн дэх хамгийн залуу удирдагч байжээ. Тэрээр өнгөрсөн жил Японд диктатур хэрэгтэй байна гэж хэлж байсан юм. Өнгөрсөн жилийн нэгэн ярилцлагадаа тэрээр “Сум бидний дээгүүр салхи бороо мэт шунгинан ниссэн цагт цэргүүд амь насаа алдах өндөр эрсдэлтэй байна. Яг ийм нөхцөл байдалд цэргүүдийг зугаацуулах “Comfort women system” ажиллагаа бидэнд маш чухал. Үүнийг хүн бүр ойлгоно” хэмээн хэлжээ.
'''Японы цэргийн хүчний нисгэгч Харада Фумиогийн нэгэн хүсэлт архивт хадгалагдан үлджээ. “Намайг{{Эшлэл|Намайг Японы хилээр давуулах юм бол би тэнд өчиггүй буудуулна. Надад хэзээ ч японд очих хүсэл алга. Надад ч, миний гэр бүлд ч ялгаагүй...”|Харада Фумио (Японы нисгэгч)}} хэмээн тэр мэдүүлсэн байдаг.'''
 
Түрэмгий дайн хийж, эзлэх авах санаархалын үр үндэс нь жирийн япон хүний сэтгэлд ийнхүү өөрийн эх орноос айсан айдас, үл итгэлцлийг бий болгож орхисон нь эндээс харагдана.
 
== Цэргийн олзлогдогсод ==
Халхын голын дайны үед Зөвлөлт-Монголын тал болон Япон-Баргын талуудын олклогдсон цэргүүдийн тухай тоо баримтууд хомс байдаг байна.