Мойл: Засвар хоорондын ялгаа
Content deleted Content added
Хуудас үүсгэв: "Альпийн нуруунаас олдсон чулуун зэвсгийн үеийн археологийн олдвороос мойлны яс олдсон нь..." |
No edit summary Tags: Mobile edit Mobile web edit |
||
Мөр 1:
Альпийн нуруунаас олдсон чулуун зэвсгийн үеийн археологийн олдвороос мойлны яс олдсон нь түүнийг маш эртнээс ашиглаж, байсныг гэрчилнэ. Мойл нь Монгол, Орос улсын Урал, Сибирь, Алс Дорнодын нутагт түгээмэл ургадаг бөгөөд ягаан цэцэгний бүлгийн бутлаг, модны хар хөх өнгийн исгэлэн амттай, ашигтай жимс юм.
Найрлагадаа: Нүүрс ус 5% хүртэл, алим ба
Мойл нь голын дагуу 10 хүртэлхи өндөр модонд ургана. Мойлыг эмчилгээний зорилгоор түүж авахдаа болц нь гүйцсэн үед нь бүхэл иш /багцаар нь/ -ээр нь авч, наранд юмуу тусгай зориулалтын зууханд нэн яаралтай хатаана. /гэхдээ хэт хатааж болохгүй/ Хатсан даруйд нь яснаас нь салгаж, цэвэрлэж авах ба ингэж бэлтгэсэн жимсийг 5 хүртэл жил хадгалан хэрэглэж болно.
Мойл нь идээлэгч бодис ихээр агуулснаар эгшээх үйлчилгээтэй байх бөгөөд тэрээр хар нэрснээс илүү ходоод гэдэс эвгүйцэх, хямрахыг эмчлэх ба туулгалтын эсрэг сайн үйлчилгээ үзүүлнэ. Мойлыг шинэхэнээр нь эсвэл хатаасан байдлаар төрөл бүрийн амттан бэлтгэж хэрэглэдэг.
|