Софокл: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 1:
'''Софокл''' [[НТӨ]]496 онд газрын чинээлэг эзний гэрт төржээ. Эцгийнхээ ачаар төгс сайн боловсрол олж, 468 онд их зохиолч [[Эсхил]]ийг жүжгийн зохиолын уралдаанд ялснаар залуу Софокл олны танил болов. Тэрбээр Афин хотын нийгмийн амьдралд идэвхитэй оролцдог улс төрийн зүтгэлтэн, шүлэгч, дуучин, хөгжимчин, бүжигчин байжээ. Цаг үеийнхэн нь түүнийг "эмгэнэлт жүжгийн Хомер" гэж магтдаг байсан гэдэг.
 
Софокл жар гаруй жил уран бүтээл туурвиж, 123 орчим жүжиг бичсэнээс дөнгөж долоон жүжиг нь өнөө үед мэдэгдэж байна. Тэр грекийн театрыг баяжуулж, жүжгийн хөгжилд шинэчлэл хийсэн юм. Жүжигт зохиогч өөрөө гол үүрэг гүйцэтгэж байсныг бүр мөсөн болиулж, зохиолч, жүжигчин хоёрын ажлыг бүрэн тусгаарласан нь жүжгийн урлагийн хөгжилд чухал зүйл байв. Мөн гурав дахь жүжигчин бий болгосноор эмгэнэлт жүжиг дэх найрал дууны үүргийг багасгаж, бодотбодит амьдралыг үйл хөдлөлөөр биечлэн харуулах алхам хийв.
 
Софокл грекийн драмд энэхүү гадна талын өөрчлөлтийг хийгээд зогсоогүй, жүжгийн агуулгыг нилээд бодтой болгосон юм. Далдын хүчинд итгэх шашны үзлээс хөндийрүүлж, санамсаргүй, аяндаа үүсэх явдлыг ялах гэсэн хүний эрмэлзлийг гаргах болсон байна. Софоклын уран бүтээлээс Трой хотын дайн, Фивийн тухай домог, Геракл баатрын тухай хууч ярианаас сэдэвлэн бичсэн ''[[Эдип хаан]]'', ''Эдип хаан Колонд'', ''[[Антигона]]'', ''Филоклет'', ''Электра'', ''Аякс'', ''Трахини эмэгтэйчүүд'' гэсэн долоон жүжиг үлдсэнээс ''[[Эдип хаан]]'', ''[[Антигона]]'' хоёр эмгэнэлт жүжиг нь дэлхий дахинд ихээхэн алдаршжээ.