Барселона (хөлбөмбөгийн баг): Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 132:
Багийн амжилт тогтож байхад багийн дотоод уур амьсгал түвэгтэй байдалд хүрэв. Учир нь багийн ерөнхийлөгч Хосеп Л.Нуньез болон багийг дэмжигч үндэсний үзэлтэй “Бойсос Нойс” группийн хооронд үзэл сурталын томоохон зөрчил үүсчээ. Улмаар цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн жигүүрт суух болж, тоглолт болгоны үеэр түүнийг эсэргүүцсэн зурагт хуудас, самбар, доромжилсон үгтэй баннер, далбаа зэргийг хийсгэх болжээ. Тэд багийн утга учрыг алдагдуулж, дарангуйллын замаар удирдаж байгаа түүний арга барилыг эсэргүүцэн ийнхүү үзэл бодлын зөрчил үүссэн байна. “Бойсос Нойс” гэх энэ бүлэглэл нь Английн хулигаануудыг дуурайсан, зарим талаараа хэт их хуулсан фашист, нацист үзэлтэй бүлэглэл байжээ. Багийн олон удаагийн тоглолтод эмх замбараагүй байдал үүсгэж, зодоон дэгдээн, багийн уур амьсгалыг эвдсэн гэсэн үндэслэлээр уг бүлэглэлийг “Камп Ноу”-д нэвтрэх эрхийг түр хугацаагаар хасч, улмаар хэд, хэдэн гишүүнийг баривчилснаар уг сөргөлдөөн намжсан юм. <ref>Spaaij, Ramón p. 293</ref>
 
Мексикт болсон 1986 оны хөлбөмбөгийн ДАШТ-нээр од болон гялалзаж мэргэн буучаар тодорсон Гари Линекер болон Испанийн шигшээ багийн хаалгач Андони Зубизаретта нартай гэрээ байгуулж, багийн хүчээ зузаатгав. Гэсэн хэдий ч 1987-1988 оны улирал эхлээд тааруу амжилт үзүүлсэн тул ерөнхий дасгалжуулагч Терри Венаблесийг ажлаас нь чөлөөлж оронд нь Луйз Арагонесийг ерөнхий дасгалжуулагчаар авчээ. Энэ улиралд багийн дотоод уур амьсгал хурцдав. Тоглогчид болон ерөнхийлөгч Нуньезийн хооронд үл ойлголцол гарч, заримдаа тоглолтынхоо хэлбэр, хэлэмжээр түүнийг эсэргүүцэж байлаа. Улмаар тэр жилийнхээ Эзэн хааны цомын тэмцээний шигшээ тоглолтод Реал Сосьедад клубтэй учраа таарч 1-0 онооны харьцаагаар ялалт байгуулж, аварга болсон юм. Үүнээс өөр гавьтай амжилтыг энэ улиралд шинэ бүрэлдэхүүнтэй баг үзүүлж чадаагүй билээ. <ref name="fcbarcelona4"/>
 
==== Мөрөөдлийн баг ====