Барселона (хөлбөмбөгийн баг): Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 128:
1979 оны тавдугаар сарын 16-ны өдөр. Швейцарийн Базел хотноо Европын цомтой багуудын цомын шигшээ тоглолт болов. Уг тоглолтыг үзэж сонирхохоор Барселона клубын 30,000 хөгжөөн дэмжигч Базелд ирсэн гэсэн мэдээ бий. Тус тоглолтод Барселона клуб Германы Фортуна Дюссельдорф клубтэй учраа таарч 4-3 онооны харьцаагаар хожин хөгжөөн дэмжигчдийнхээ магнайг тэнийлгэв. Энэ үйл явдалтай зэрэгцэн сонгогдоод нэг жил болоод байсан Хосеп Л.Нуньез багийн ирээдийн амжилтыг бэхжүүлэх, өөрийн гэсэн өвөрмөц онцлог бүхий тамирчидтай болох зорилгоор Ла Масиа нэртэй хүүхдийн академийг байгуулжээ.<ref>{{cite web|url=http://www.fcbarcelona.com/web/english/club/club_avui/territori_barca/la_Masia/lamasia.html |title=La Masia |accessdate=30 July 2010 |publisher=FC Barcelona |deadurl=yes |archiveurl=http://arquivo.pt/wayback/20091003171950/http://www.fcbarcelona.com/web/english/club/club_avui/territori_barca/la_Masia/lamasia.html |archivedate= 3 October 2009 |df= }}</ref>
 
1970-аад онд Аргентиний хамгийн нэр хүндтэй клуб болох “Бока Хуниорс” клубээс нэгэн авьяаслаг залуу тодорч байсан Диего Марадона байлаа. Европын олон томоохон баг түүнийг сонирхож байсан ч Барселона клуб энэ тулаанд ялж, 1979 оны зургаадугаар сард Диего Марадона тухайн үеийнхээ үнийн дээд амжилт болох 5 сая фунт стерлингийн үнээр Барселона клубтэй нэгдэв.<ref>Dobson, Stephen; Goddard, John A. p. 180</ref> Д.Марадона ирснээсээ хойш нэг улирлын дараа Чезар Луйз Меноттигийн удирдлага дор Эзэн хааны цомын тэмцээнд мөнхийн өрсөлдөгч Реал Мадридыг хожин түрүүлжээ. Гэвч Д.Марадона тодорхойгүй шалтгааны улмаас 1982-1983 оны улирлыг Италийн Наполи клубт үдхээр болсон нь олон нийтийн анхаарлын төвд орлоо. Испанийн Ла Лигийн 1984-1985 оны улирлыг амжилтаар үдэж, аварга болсон ч дасгалжуулагч Терри Венаблес Марадонаг багтаа үлдээхийг хүссэнгүй. Түүнийг хассаны дараа Германы авьяаслаг хагас хамгаалагч Бернд Шустер Барселонад ирж, орхигдоод байсан дундын шугам илүү баталгаатай болж иржээ. Тэрээр Марадонагын хамтаар Европын цомын шигшээ тоглолтод шалгарсан юм. Испанийн Севийя хотод болсон шигшээд Болгарын Стайуя Бухарест клубтэй учраа тааран үндсэн болон нэмэлт цагт гоол оролгүйгээр торгуулийн цохилтоор ялагдсан түүхтэй. <ref name="fcbarcelona4"/>
 
Багийн амжилт тогтож байхад багийн дотоод уур амьсгал түвэгтэй байдалд хүрэв. Учир нь багийн ерөнхийлөгч Хосеп Л.Нуньез болон багийг дэмжигч үндэсний үзэлтэй “Бойсос Нойс” группийн хооронд үзэл сурталын томоохон зөрчил үүсчээ. Улмаар цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн жигүүрт суух болж, тоглолт болгоны үеэр түүнийг эсэргүүцсэн зурагт хуудас, самбар, доромжилсон үгтэй баннер, далбаа зэргийг хийсгэх болжээ. Тэд багийн утга учрыг алдагдуулж, дарангуйллын замаар удирдаж байгаа түүний арга барилыг эсэргүүцэн ийнхүү үзэл бодлын зөрчил үүссэн байна. “Бойсос Нойс” гэх энэ бүлэглэл нь Английн хулигаануудыг дуурайсан, зарим талаараа хэт их хуулсан фашист, нацист үзэлтэй бүлэглэл байжээ. Багийн олон удаагийн тоглолтод эмх замбараагүй байдал үүсгэж, зодоон дэгдээн, багийн уур амьсгалыг эвдсэн гэсэн үндэслэлээр уг бүлэглэлийг “Камп Ноу”-д нэвтрэх эрхийг түр хугацаагаар хасч, улмаар хэд, хэдэн гишүүнийг баривчилснаар уг сөргөлдөөн намжсан юм. <ref>Spaaij, Ramón p. 293</ref>