"Ижил мөрөн"-ны өөр хувилбарууд

no edit summary
[[Зураг:Volgarivermap.png|thumb|300px|Ижил мөрний сав газрын зураг]]
[['''Ижил мөрөн]]''' ({{lang-ru|Волга}}) нь [[Европ]]ын хамгийн урт, арвин уст [[мөрөн]] юм. [[Валдайн өндөрлөг|Валдайн өндөрлөгөөс]] (347 м) эх авч [[Орос орны Европ тивд харьяалагддаг тал]]аар зүүн урагш чиглэн 3530 км (бүр эхний горхи булгаас тооцвол — 3690 км) газар алсуур тахийн урсаж [[Каспийн тэнгис]]т (-28 м) цутгадаг. Мөрний адгийн өргөн садрааны ихэнх бие нь [[ОХУ]]-д, зүүн үзүүрийн багахан хэсэг нь [[Казахстан]]ы нутаг гэж харьяалагддаг.
 
== Газарзүй ==
Ижил мөрөн нь [[Москва]], [[Санкт-Петербург]] хотуудын дунд далайн түвшнээс дээш 225м өндөрт орших Валдайн толгодоос эх аван баруун зүг уруу Стерж нуур, Тверь, [[Дубна]], Рыбинск, [[Ярославль]], [[Доод Новгород]], [[Казань]] зэрэг хотуудаар урсана. Тэндээс өмнө зүг уруу эргэж [[Ульяновск]], Тольятти, [[Самара]], [[Саратов]], [[Волгоград]] хотуудыг өнгөрж [[Каспийн тэнгис]]т цутгадаг. Ижил мөрөн олон салаа голтойгоос томоохонд тооцогдох нь [[Кама]], [[Ока]], [[Ветлуга]], Сура гэх мэт болно. Эдгээр болон бусад олон жижиг голууд нийлэн Ижил мөрний сав газрыг бүрдүүлэх ба ОХУ-ын хамгийн хүн амын нягтралтай газруудыг усаар хангадаг байна. Ижил мөрний бэлчир 160км хүртэл урт үргэлжлэх ба [[хотон]], [[фламинго]] шувууд, [[лянхуа]] цэцэг зэргийг харж болох ганц мөрөн юм. Жил болгон Ижил мөрөн нь 3 сарын турш хөлддөг.
 
== Түүхэн баримтууд ==
Ижил мөрөн нь дундад зууны үед [[Зүчийн улс|Алтан ордны монгол улсын]] төвлөрсөн нэг гол бүс нутаг байжээ. Ижил мөрний хөвөөнд [[Алтан Орд]]ны улсын [[нийслэл]] болох [[Сарай Бат]] болон [[Сарай бэрх]] хотуудын [[туурь]] өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн байдаг
 
== Цахим холбоос ==
{{Commonscat|Volga|Ижил мөрөн}}
 
[[Ангилал:Ижил мөрөн| ]]
[[Ангилал:Ижил мөрний голын систем]]
[[Ангилал:Европын гол мөрөн]]
[[Ангилал:ОросынАстрахань мужийн гол мөрөн]]
[[Ангилал:Волгоград мужийн гол мөрөн]]
[[Ангилал:Доод Новгород мужийн гол мөрөн]]
[[Ангилал:Кострома мужийн гол мөрөн]]
[[Ангилал:Мари Элийн гол мөрөн]]
[[Ангилал:Москва мужийн гол мөрөн]]
[[Ангилал:Новгород мужийн гол мөрөн]]
[[Ангилал:Самар мужийн гол мөрөн]]
[[Ангилал:Саратов мужийн гол мөрөн]]
[[Ангилал:Татарстаны гол мөрөн]]
[[Ангилал:Тверь мужийн гол мөрөн]]
[[Ангилал:Ульяновск мужийн гол мөрөн]]
[[Ангилал:Чувашийн гол мөрөн]]
[[Ангилал:Ярославль мужийн гол мөрөн]]