Крымын ханлиг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 26:
 
== Алтан Ордноос чөлөөлөгдсөн нь ==
1481 оноос хойш Алтан Орд улсыг захирч байсан [[Шейх Ахмед]]ыг Крымийн ханлиг 1502 оны зургаадугаар сард ялсан нь Оросын вангууд Алтан Ордын дараах улсуудыг, дан ялангуяа [[Казанийн ханлиг|Казань-]] (1552 он), [[Астраханийн ханлиг|Астраханийн ханлигууд]]ыг (1556 онд) алдах нөхцлийг түргэтгэжээ.
 
Алтан ордны улс унасан ч Крымийн ханлиг хүчирхэгжиж Орос улс руу үе үе хүчтэй довтлох болсон тул Орос довтолгооныг нь болиулахын тулд эд бараагаар алба барьж байв. 1685 онд Оросын 1-р Петр хаан золиосны мөнгө төлөхийг бүрмөсөн болиулсан бөгөөд золиосны мөнгө төлж байсан нь Алтан ордны ноёрхол үргэлжилж байсан эсвэл Крымийн хараат байдалтай байсан гэсэн үг биш юм. Алтан ордноос салсан [[Казанийн ханлиг]] (1438–1552) 1552 онд, [[Астраханийн ханлиг]] (1466–1556) 1556 онуудад Орост эзлэгдсэний хариу болгож Крымчүүд Орост хүчтэй довтолгоо хийж байв. Крымийн ханлиг Орос, Украины нутагт довтолж олон тооны хүмүүсийг боол болгон Турк руу зардаг байсан ба 1769 онд хамгийн сүүлчийн удаа Орост довтолж 1785 онд Оросын хаант улсад эзлэгджээ.